“Харрис-Трамп" мэтгэлцээнд хэн ялсан бэ?

2024-09-13
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Базарбямбын НЯМСҮРЭН

 

АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч К.Харрис, Д.Трамп нар өнгөрсөн мягмар гарагт анх удаа олон нийтийн өмнө нээлттэйгээр мэтгэлцсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татсан онцлох үйл явдал байлаа. Хоёр нэр дэвшигчийн нэг нь өмнө нь төрийн тэргүүнээр сонгогдож байсан бол нөгөө нь одоогийн дэд ерөнхийлөгч юм.  Тэдний мэтгэлцээнийг 17 телевизээр шууд дамжуулж, 67 сая хүн үзсэн. Харин өнгөрсөн зургаадугаар сард ерөнхийлөгч Ж.Байден Д.Трамп нарын мэтгэлцээнийг 51 сая хүн үзэж байжээ.  АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхлэхэд хоёр сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа чухал цаг мөчид гол нэр дэвшигчид өөрсдийн баримтлах бодлого, мөрийн хөтөлбөрийнхөө талаар нэгдсэн ойлголт өгсөн нь энэ удаагийн мэтгэлцээний гол ач холбогдол гэж хэлж болно. Мэтгэлцээн болсны дараа “CNN” мэтгэлцээнд хэн ялсан бэ гэсэн сэдвээр санал асуулга явуулжээ. Энэхүү санал асуулгад оролцогчдын олонх нь дэд ерөнхийлөгч К.Харрис Д.Трампаас илүү байсан гэж дүгнэсэн байна. Энэхүү мэтгэлцээнийг олон улсын хэвлэлээр хэрхэн дүгнэж байгааг тоймлон хүргэе.

 

BBC: Ардчилсан намынхан К.Харрисын “тоглолт”-д сэтгэл хангалуун байна

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний тайзан дээр анх удаа гар барин зогсож байгаа хоёр нэр дэвшигчийн байдлыг харахад К.Харрис 90 минутын турш ерөнхийлөгч асан руу хувийн дайралт хийж, хэлсэн үгсийг нь няцааж, мэтгэлцээнийг илүү ширүүн уур амьсгалтай болгов. Ялангуяа тэр Конгрессийн ордон руу довтолсон үймээнийг шүүмжилж, Трампын засаг захиргаанд ажиллаж байгаад ажлаасаа гарсан өндөр албан тушаалтнууд болон бусад хэд хэдэн асуудлаар өрсөлдөгчөө буулгаж чадсан. Эндээс харахад К.Харрис экс ерөнхийлөгчийн өмнөх ажлын туршлага дээр тулгуурлан оноо авахыг хичээсэн бололтой. Харин Д.Трамп зарим асуудалд санал нэгдсэн ч түүнээс ч олон удаа толгой сэгсэрч бүр дуугаа өндөрсгөхөд хүрч байв. Мөн экс ерөнхийлөгч цагаачдын асуудалд багагүй оноо алдахаар болгоомжгүй хариулт өгөв. Тэрээр “Охайо мужийн Спрингфилд хотод цагаачид хөршүүдийнхээ тэжээвэр амьтдыг хулгайлж, идэж байна” хэмээн ярьсан нь шуугиан тарьсан ч амархан няцаагдлаа.

“CNN”-ээс явуулсан санал асуулгын дүнгээр К.Харрис мэтгэлцээнд илт давуу байсан гэсэн дүн гарч байна. Гэвч нөгөө талаар энэ бүхэн сонгуулийн дүнд шууд нөлөөлөх хэмжээнд байж чадахгүй болов уу. Учир нь К.Харрисын гол төлөөлөл болсон Ж.Байдены засаг захиргааны үед инфляц ихээхэн нэмэгдэж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнд америкчууд  сэтгэл дундуур байгааг олон нийтийн судалгаанууд харуулсаар байна. К.Харрисын сонгуулийн штаб анхны мэтгэлцээнд багагүй эргэлзэж байгаад зөвшөөрч байсан. Харин мягмар гарагийн мэтгэлцээний дараа ирэх сард багтаан дахин мэтгэлцэх нь зүйтэй гэсэн байр сууриа мэдэгдсэн нь Ардчилсан намынхан К.Харрист ихээхэн сэтгэл хангалуун байгааг илэрхийлж байна” хэмээн “BBC” онцолжээ.

 

CNN: Д.Трамп өмнөх өрсөлдөгчтэйгөө ижил сорилттой тулгарав

 

Philadelphia мужид болсон мягмар гарагийн мэтгэлцээн сонгуулийн дүнд шууд нөлөөлнө гэж хэлэхэд эрт боловч хоёр талын сонгуулийн штаб 60 сая гаруй үзэгчдийн өмнө болсон шийдвэрлэх мэтгэлцээний үр нөлөөг ажиглаж, цаашдын алхмаа хэрхэн хийхээ судалцгааж байна.

Өнгөрсөн зургадугаар сард ерөнхийлөгч Ж.Байдентэй мэтгэлцэхдээ хэд хэдэн асуудалд илт ялалт байгуулж байсан Д.Трамп энэ удаад өмнөх өрсөлдөгчтэйгөө ижил сорилттой тулгарлаа.

Гэхдээ мэтгэлцээн болгон сонгуулийн дүнг шийддэггүй. 2016 онд Доналд Трамп, 2004 онд Ерөнхийлөгч Жорж Буш мэтгэлцээнд ялагдсан ч Цагаан ордонд ялалт байгуулж байлаа.

К.Харрисын тоглолтын дараа Ардчилсан намынхан баяр хөөртэй байгаа ч Д.Трамп сонгуулийн гол хоёр асуудал болох эдийн засаг, цагаачлалын асуудалд давуу хэвээр байгаа. Олон сонгогчид цар тахлын дараа эдийн засаг сэргэхийг хүлээж цөхөрсөн хэвээр байгаа тул К.Харрисын хувьд энэ нь томоохон сорилт хэвээр байна. Мөн Д.Трампын цагаачлал, гэмт хэргийн талаарх хар бараан мессежүүд хэтэрсэн байж болох ч өнгөрсөн хугацаанд олны дэмжлэгийг хүлээсэн хэвээр байгааг мартаж болохгүй. Тиймээс К.Харрис энэ удаад ялсан байж болох ч кампанит ажил үргэлжилсээр байгаа энэ үед гэнэтийн ямар ч үйл явдал болж болзошгүй байгааг санах хэрэгтэй.

 

“Вашингтон пост”: К.Харрисын ялалтын итгэл нэмэгдлээ

 

-“Бараг таньдаггүй шахам сонгогчдодоо өөрийгөө бүрэн таниулах шаардлагатай тулгарсан  дэд ерөнхийлөгч К.Харрис төрийн тэргүүнээр сонгогдвол хэрэгжүүлэх бодлогоо танилцуулахаас гадна өрсөлдөгч рүүгээ эрч хүчтэй, цуцалтгүйгээр довтолсноор мэтгэлцээн өрнөв. Товчхондоо бол тэр эхнээсээ эцэс хүртэл прокурорын дүрд тоглосон. Д.Трампыг эргэн ирвэл улс орны ирээдүй аюул заналхийлнэ гэж хэлэхийн зэрэгцээ экс ерөнхийлөгчид тулгаж болох эрүүгийн шийтгэл, яллах дүгнэлт зэргийг ч дэлгэрэнгүй тайлбарлав.

Д.Трампын хувьд К.Харристай харьцуулахад бэлтгэл тааруу байлаа. Тэрээр өмнө нь К.Харрисын гадаад байдал, хувь хүн талаас нь хэд хэдэн удаа доромжлон гутааж байсан бол энэ удаагийн довтолгоонд цагаачлалын бодлогоо гол “таяг” болгон ашигласан ч төдийлөн амжилт олсонгүй. Д.Трампын хувьд Ж.Байдены засаг захиргааны цагаачлалын болон гадаад бодлого, эдийн засгийн хямрал зэргийг шүүмжилдэг учир дэмжигчдэдээ таалагдах нь ойлгомжтой. Гэхдээ мэтгэлцээний үеэр тэр өөрийг нь буруутгасан асуудлуудад тайлбар хийсэн,  өөрийн дэмжигчдийнхээ итгэлийг олж авахад илүүтэй чиглэсэн стратегитэй байгаа нь анзаарагдаж байлаа. Харин К.Харрис ирэх арваннэгдүгээр сард болох сонгуульд ялах итгэл нь нэмэгдсэн байдалтайгаар мэтгэлцээнийг дуусгав” хэмээн бичжээ.

Ийнхүү анх удаа мэтгэлцээний талбарт нүүр тулсан хоёр нэр дэвшигчдийн хувьд дараагийн удаад ямар тайзан дээр хэрхэн учрах нь хараахан тодорхой болоогүй байна. Ардчилсан намын хувьд К.Харрисыг энэ эрчээрээ ялалт байгуулах нь гарцаагүй хэмээн итгэл төгс байгаа байж болох ч Д.Трампын зүгээс эдийн засгийн хямрал, цагаачлалын бодлогоор өрсөлдөгчдөө “цохилт” өгөх боломжтой. Энэ талаас харвал дараагийн мэтгэлцээнд бэлтгэлээ сайтар базааж, зөв хөзрөө гаргаж чадвал экс ерөнхийлөгчид эрх мэдлээ эргүүлэн авах нөхцөл бүрэн бий. Харин анхны мэтгэлцээний эрч хүчээ хадгалах, одоогийн тулгараад байгаа сорилыг хэрхэн өөрт ашигтай байдлаар тайлбарлаж, олон нийтэд таалагдахаас дэд ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяа шийдэгдэнэ.

Хоёр нэр дэвшигчийн дараагийн мэтгэлцээн одоогоор тодорхой болоогүй ч Ардчилсан намын саналаас үзэхэд санал хураалт эхлэхтэй давхцах магадлалтай учир илүү сонирхолтой, сонгуулийн дүнд нөлөөлөхүйц хэмжээнд байх бололтой.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 178 (7422)

 

Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

8 цаг 42 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

8 цаг 55 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

8 цаг 57 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

18 цаг 17 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

18 цаг 17 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин