Зуд болохгүй ч “зутрах” зургаан сайд

2024-09-10
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ГАРЬД

 

Намрын налгар өдрийн тоо цөөрч, хахир өвлийн хүйт наашилж байна. Таван жилийн өмнө УИХ-ын нэгэн гишүүний “…Өвөл болж, хүйтэн болно” гэсэн шиг Засгийн газрын зургаан сайд ирэх өвөл, хаврын хэдэн сард хамгийн их ажилтай байж “зутрах” шинжтэй. Тиймээс тэд өвлийн бэлтгэлээ базаах шаардлагатай. Бас хажуугаар нь нийгмийн сүлжээ, нийтийн шүүмжлэлд нүдүүлэхдээ ч бэлдэх хэрэгтэй. Учир нь урьдынхаар байгал цаг уур хатуурах, цас зудын сурагтай байна. Бас дээрээс нь дүн өвлөөр хотын утаа, түгжрэл гаарч, тог цахилгаан, бензин шатахуун тасарч болзошгүй мэдээлэл байна.

Шадар сайд С.Амарсайхан онцгой байдлын асуудал хариуцдаг. Цас зуд, байгалийн гамшиг, ер нь өвөл хаврын хүндрэлд энэ хүн шиг ажилтай хүн ховор. Тэгэхээр улсын нөөцийн өвс, тэжээлээс эхлээд, цас зудны үед ажиллах техник хэрэгсэл гээд бэлдэх зүйл их. За тэгээд, халдварт өвчин, бас бус байгалийн давагдалгүй хүчин зүйл тохиолдвол хийх ажил, үүрэх хариуцлага нь улам нэмэгдэнэ.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хэр зэрэг өвөлжилтийн бэлтгэл хангахаас ерөнхийдөө монголчуудын өвлийн өнгө тодорхойлогдоно. Намрын ургац хураалт одоо ид явж байна. Малчид хадлан бордоогоо ч авч байгаа. Гол нь Ж.Энхбаяр сайд бэлчээрийн даацын хуваарилалт, отрын бүс нутгийн худаг усны хангамж, нөөцийн мах бэлтгэл, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ гээд түмэн ажлын бэлтгэл хангах үүрэгтэй хүн байгаа юм.

Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн бол байж байж улс төрд буцаж орж ирээд ойрд шийдэгдэхээргүй хэцүү асуудлыг хариуцдаг болсон. Түгжрэл арилах төгс гарц гаргалгаа одоохондоо байхгүй учраас “Улаанбаатарын мөнхийн зовлон” хэвээр байна. Ирэх өвөл, хавар ч үргэлжилнэ гэсэн үг. Гэхдээ тэрбээр Барилгын яамны Төрийн нарийнаар ажиллаж байгаад “бяцхан” асуудал орсон учраас баргийн хэл ам, шүүмжийг даваад гарах тэнхээ суучихсан. Тэгээд бас Р.Эрдэнэбүрэн зүгээр нэг албан тушаалд дуртай хоосон толгой биш л дээ. Тун удахгүй түгжрэлийг аргадсан хөөрхөн хөөрхөн санаа гаргаад, түүгээрээ өвөлжөөд хаваржчихаж мэдэл л улстөрч байгаа юм.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа бас л Улаанбаатар хотын мөнхийн зовлон болсон утаатай холбогдоно. Арайхийж намжиж байгаа шонхрын асуудлыг залгаад утааны улирал хаяанд ирсэн байна. Хэдийгээр утааны асуудлыг Улаанбаатарын удирдлагуудтай хувааж шийддэг ч гол бодлого нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаас гарах ёстой. Тэр тааруухан менежмент хийвэл түүнийхээ дүнг тавиулна. Ядахад Улаанбаатарын утааг багасгаад байсан шахмал түлш сүүлдээ шахааны бизнес болчихсон. “Тавантолгой түлш” ХХК гэж утааг арилгах байтугай улсын сан хөмрөгийг цөлмөдөг газар болсон байна. Тэр утгаараа С.Одонтуяа сайдын хамгийн түрүүнд анхаарах “обьект” нь энэ болж байгаа юм. Тэгэхгүй бол утаа, түлш хоёроос болоод гурван жилийн өмнө Байгаль орчны сайд огцорч байсан удаатай.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд ирэх өвөл, хаврын хүйтэнд бүтэн нойротой хонох өдөр ховор байхыг үгүйсгэхгүй. Тэр нь уул уурхайн том том төслүүд биш хоёр хөршөөс оруулж ирдэг бензин шатахууны асуудалтай холбоотой. Үндсэндээ дүн өвлийн хүйтнээр шатахуун тасарч, улсаараа явгарвал Ц.Туваан сайд буруудна. Хэд хоногийн өмнө Оростой гарын үсэг зурсандаа найдаад сууж байгаа бол “…Гэнэн байна даа” л гэмээр байна. Яг үнэндээ урд өмнөх Уул уурхайн сайд нар бараг хувиараа, танил талаа ашиглаж байж бензин шатахуун тасалчихалгүй өнжиж ирсэн түүхтэй юм.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ирэх өвөл, хавартаа дахиад л зүдэрч өнжинө. Оросын тал “унтраалга” дарах магдалал өндөр. Элдэв мэдээлэлд чих тавих нээ, ирэх өвөл хавраар монголчууд бидний лаа барих өдөр олон л байжмэдэхээрбайж мэдэхээр байна. Гэхдээ мань эр өөрөө догь. Компани ажиллуулж, бизнес хийсээр хал үзэж халуун чулуу атгаад үзчихсэн. Тэр утгаараа барагтай балрахадаа мэгшиж уйлаад мэгдэж сандраад байдаггүй хүн. Ямар сайндаа л “…Өвөл хэцүүдлээ шүү дээ” гэхэд “...Аргална даа” гэж байхав дээ. Ядаж байхад утаа ч бас Эрчим хүчний сайдад хамаатай. Утааны асуудлаар тулгаад асуухаар “...Салхи бага учраас утаа суугаад байна” гэчихнэ. Ер нь л янзын эр… Гэхдээ Б.Чойжилсүрэнд найдаж болох ганц суваг бий. Тэр нь олон жил Оростой худалдаа хийсэн туршлагатай хэл амаа ололцоно. Хэрвээ түүнийг сайд байхад тог тасарвал “…Монголын арга мухарджээ” л гэсэн үг.

Ирэх өвөл, хаварт зуд болохгүй “зутрах” нь тодорхой ийм зургаан сайд байна. Тэд өвөлдөө бэлэн үү. Бас чимхүүлж шүүмжлүүлэхдээ бэлдсэн үү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 175 (7419)

 

Утаагаа арилгаад өгвөл шүдэж амьдарна даа
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

3 цаг 46 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

3 цаг 46 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

18 цаг 3 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

19 цаг 16 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин