Хоолны хаягдал хөрсөнд хор биш бордоо болдог

2024-09-06
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

М.НАНСАЛМАА

 

Монголчууд хоол хаях нь амны хишигт муу гэлцдэг. Гэвч орчин үед хүмүүс хоносон хоол эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй учраас илүүдэл хоолоо шууд хаядаг болсон. Хөдөө орон нутгийхантай адил нохойндоо өгчихнө гэх аргагүй болохоор хоолны хаягдал бусад хогтой хамт хар уутанд ороод хаашаа ч юм алга болдог. Бид тэр хогоо үнэр орж, муудчихна гээд гэртээ удаан байлгадаггүй. Гэтэл тэр бүх хаягдал таны гэрийг биш ч та бидний дэлхийг бохирдуулж байна. 

Өдгөө дэлхий даяар нийт 800 гаруй сая хүн хүнс тэжээлийн дутагдалтай амьдарч байхад үйлдвэрлэн гаргаж буй нийт хоол хүнсний гуравны нэг нь буюу жилд 1.3 тэрбум орчим тонн хүнс хаягдаж байна гэсэн судалгааг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс гаргажээ. Үүнтэй холбогдуулан дэлхий дахинд хоолны хаягдлыг бууруулахын тулд улс орнууд өөр өөрсдийн арга хэмжээг хэрэгжүүлсээр байна. 

БНХАУ-д хуулийн дагуу зоогийн газрууд үйлчлүүлэгчээс буруу захиалга авснаасаа болоод хоол хаявал 5.4 сая төгрөгтэй тэнцэхүйц торгууль төлж байна. Тэр байтугай аливаа мэдээллийн хэрэгсэлд хоол идэж буй бичлэг буюу мукбанг хийх, түгээх, нэвтрүүлэх зэрэг үйлдэл хийвэл 56 сая төгрөгтэй тэнцэх торгууль төлөх ёстой байдаг аж.

Дани улс 2012 оноос хойш хүнсний хог хаягдлыг бууруулах зорилготой шат дараалсан олон ажил, кампанит ажил өрнүүлсээр таван жилийн дотор хүнсний хог хаягдлаа 25 хувиар бууруулж, хэрэглээ өндөртэй Европын орнуудад үлгэр жишээ болж байна. Тодруулбал, 2017 онд Данийн нийслэл Копенхагендаа илүүдэл хоол хүнсийг хямд үнээр худалдаалах эсвэл хандивлах зорилготой “Wefood” супермаркет байгуулжээ. Энэхүү супермаркетыг нээснээр жил 700 мянган тонн хүнсийг хог хаягдал болгохоос сэргийлж байгаа аж. Супермаркет, ресторануудад илүү гарсан хоол, хүнсний үлдэгдлийг буяны газарт хандивлах, амьтны тэжээл, бордоо болгоход ашиглах зэргээр дахин боловсруулж байгаа аж.

Франц улс 2015 онд дэлхийд анх удаа илүүдэл хоол, хүнсээ хандивлахгүйгээр хог хаягдал болгосон супермаркетуудад хариуцлага тооцож, шийтгэл ногдуулах тухай хуулийг албан ёсоор баталсан билээ. Түүнчлэн Их Британид “Love Food, Hate Waste” хэмээх компанит ажил өрнүүлснээр хүнсний хаягдлаа 21 хувиар бууруулж чадсан түүхтэй.

Харин АНУ-д Техас муж ресторан, дэлгүүрийг хүнсний илүүдэл хог хаягдал гаргахгүйгээр хандивлах, бордоо болгох, фермерүүдэд өгөх зэргээр дахин боловсруулахыг шаардаж, хуульчилж өгсөн төдийгүй 3.5-70 сая төгрөг хүртэлх мөнгөн торгууль ногдуулдаг байна.

Харин Улаанбаатар хотод зуны улиралд орон сууцны өрхийн нийт хог хаягдлын 41 хувийг, өвлийн улиралд 36.2 хувийг зөвхөн хүнсний хаягдал эзэлж байна. Мөн айл өрхийн хог хаягдлын ихэнхийг хүнсний хаягдал бүрдүүлж байгаатай маргах хүн байхгүй. Бид ч мөн дэлхийн жишгээр хүнсний хаягдлаа бууруулж, хаягдлаа дахин боловсруулдаг болох боломжтой.

"Оюу толгой", "Гацуурт" зэрэг томоохон компаниуд хүнсний хог хаягдлаа органик хаягдалтай хольж, хөрс овоолгын аргаар бордоо хийдэг болоод байна. Мөн хүнсний хаягдлыг дахин боловсруулж, бордоо хийх технологийг илүү өргөн цар хүрээнд нэвтрүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нэгэн шинэ төсөл эхэлсэн нь “Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл” юм. Уг төслийг "Ядуурлыг бууруулах Японы сан"-гийн буцалтгүй тусламжаар Азийн хөгжлийн банк санхүүжүүлж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 2024 он хүртэл хэрэгжүүлэх аж. Төслийн хүрээнд хүнсний хог хаягдлын тухай нарийвчилсан судалгаа хийж, байгаль орчин, цаг уурын өөрчлөлтөд нөлөөлөх байдлын үнэлгээ зэргийг хийхээс гадна хүнсний хаягдлаар бордоо хийх туршилтыг гурван түвшинд иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлэх аж.

Иргэн бүр хог хаягдлаа эх үүсвэр дээр нь буюу гэртээ ангилснаар цугларах хогны хэмжээ багасах ба дахин боловсруулалтад орох давуу талтай юм.

Хоол хүнсээ өөрийн хэрэгцээт хэмжээгээр бэлтгэх, зөв зохистой, тааруулан хооллож хэвших, ухаалаг, зөв сонголт юм. Тэгвэл хүнсний хаягдлаас сэргийлэх хүн бүрийн хийж чадах хамгийн энгийн алхам нь илүү зүйл худалдан авалгүй зөвхөн хэрэгцээтэй хүнсээ худалдаж авах. Хоолоо хэрэгцээнээсээ хэтрүүлэхгүй тохиромжтой хэмжээгээр бэлтгэх. Бэлтгэсэн илүүдэл хоолоо хөлдөөх, дараа нь өөр хоол хийхдээ ашиглах. Хүнсний хог хаягдлаа бордоо болгох. Хоол хүнс үйлдвэрлэх, бэлтгэх талаар мэдлэгээ нэмэгдүүлэх, тэдний ажлыг хүндлэх. Дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сонгох, ЖДҮ эрхлэгчдийг дэмжих. Усгүйгээр ямар ч хүнсийг үйлдвэрлэх боломжгүй тул усаа гамнах. Илүү хоол хүнсээ бусадтай хуваалцах нь хүнсний хогийг багасгахад нөлөөлөх байх.

 

Хог хаягдлаа ангилахдаа анхаарах зүйлс:

 

1. Хог хаягдлаа эвхэж, дарж овор хэмжээг нь багасгах

 

2. Шинээр худалдаж авсан цахилгаан бараа, бялууны гаднах кардон цаасыг эвхэж, хавтгай болгож хаях

 

3. Цаас, хуванцар, шил болон хүнсний хог хаягдлаа тусдаа хогийн саванд хаях

 

4. Гэр хорооллын айлууд үнсээ бусад хог хаягдалтайгаа холихгүй байх

 

5. Хогоо ангилахдаа хоол хүнсний хогтой хольж бохирдуулахгүй байх

 

6. Хүнсний хог хаягдлаа тусад нь ангилж бордоо хийх

 

7. Цаасан хог руу чихрийн цаас хийхгүй байх

 

8. Шилэн хог хаягдал руу шаазан болон гэрлийн шил хийж болохгүй

 

9. Хогоо ангилах хаях хогийн савыг бэлдсэн байх хэрэгтэй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 173 (7417)

 

хэрэгтэй л мдээлэл байна,
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12