Оросоос ирж буй Хятадын дэд даргатай Засгийн газар ямар “яриа” хийх вэ?

2024-09-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

“БНХАУ-ын ирээдүйн лидер” хэмээн олон улсад үнэлэгддэг тус улсын дэд дарга Хань Жөн манай улсад өнөөдрөөс 8-ныг хүртэл айлчилна. Тэрбээр ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн ес дэх чуулга уулзалтаас хүрэлцэн ирж байгаа юм.

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн уржигдар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзжээ. Хань Жөн БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг ерөнхийлөгч В.Путинд дэвшүүлж, “Хоёр орны харилцаа тогтоосны 75 жилийн ойн түүхэн шинэ гарааны үед БНХАУ, ОХУ-ын харилцаа шинэ эриний өндөр түвшинд үргэлжлэн хөгжиж байна. БНХАУ хоёр орны хамтын ажиллагааны хэтийн төлөвт итгэл дүүрэн байна. БНХАУ Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үүрэг, нөлөөг өндрөөр үнэлж, ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгийн хөгжил, хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, ОХУ-тай хөгжлийн боломжоо хуваалцаж, хоёр ард түмэнд илүү их ололт амжилт гаргаж, хамтын хөгжлийг ахиулахад бэлэн байна” гэжээ. Харин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “БНХАУ-ын дарга Ши Жиньпинд чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлж, ОХУ-д хүрэлцэн ирэхийг хүсье. ОХУ, БНХАУ-ын харилцаа түүхэн дэх хамгийн сайн үе шатанд байна. ОХУ эдийн засаг, худалдаа, соёл, орон нутгийн солилцоо зэрэг хоёр талын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, БНХАУ-тай улам бүр шинэ хөгжлийн боломжуудыг судлахыг хүсэж байна” гэсэн байна.

Тэрбээр Монгол Улсад хийж буй энэ айлчлалаа Монгол, Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын урилгаар ирж байгаа юм.

Хань Жөн нь 2003 оноос хойш Шанхай хотын дарга, Шанхай хотын намын хорооны даргаар ажиллах хугацаандаа хотын ДНБ-ийг 65 тэрбум ам.доллараас 480 тэрбум ам.долларт хүргэж, ДНБ-ий үзүүлэлтээрээ Хятадын муж, хотуудаас нэгдүгээрт эрэмбэлүүлж чадсан гэдэг. Мөн 2018-2023 онд Төрийн зөвлөлийн Тэргүүн Шадар сайдаар ажиллаж, БНХАУ-ын эдийн засгийн бодлого төлөвлөлтийн асуудлыг бүхэлд нь хариуцаж байжээ.

Тэгвэл Хань Жөний энэ удаагийн айлчлалаар манай улсын Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс он удаан жил яригдсан, стратегийн ач холбогдол бүхий томоохон мега төслүүд, тэр дундаа манай улсад хамгийн их хэрэгцээ шаардлагатай, хүлээлт үүсгээд байгаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт, Гашуунсухайт-Ганц мод боомтын хилийн холболтын асуудал зэргийг түлхүү ярих мэдээлэл бий.

Түүнээс гадна Хятадын дарга Ши Жиньпинийг Монгол Улсад айлчлах талаар харилцан тохиролцох  юм байна. Учир нь энэ 2024 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Монгол Улс, БНХАУ-ын хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсны 30 жилийн ой тохионо. Түүнийг энэ жил Монгол Улсад айлчлах урилгыг өмнө нь илгээсэн байна. Харин Ши Жиньпин цар тахлын дэгдэлт гарснаас хойш гадаад айлчлалаа эрс багасгасан. 2020 он гарч цар тахал дэгдсэнээс хойш 2022 оны есдүгээр сарыг хүртэл гадаад айлчлал хийгээгүй юм. Тэрбээр өнгөрсөн 2023 онд ердөө дөрвөн удаа гадаад улсад айлчилжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 173 (7417)

 

Alicia Endre
HOW TO FIND AND RECOVER YOUR STOLEN BITCOIN I’m writing to the public to provide knowledge about Lost Recovery Masters. Look no further if you ever demand hacking services, When I lost more than $150,000 USD in bitcoin, individually I found myself in a challenging situation, I was inconsolable and believed I had reached my lowest point, I had no hope of getting my invested money back. All that changed when I discovered Lost Recovery Master and everything was transformed. The company intervened and helped me get all my money back within a short period of time. Their services are well recommended and they ensure maximum satisfaction to their clients. You can contact them via Website: (https://lostrecoverymasters.com/) Whatsapp (+44(7537-105921) Support Email (Support@lostrecoverymasters.com)
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

20 цаг 23 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

21 цаг 6 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

21 цаг 8 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

21 цаг 10 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

21 цаг 11 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин