С.Сарнай: Загвар зохион бүтээгчийн хүүхдийн сургалт маань Монголд анхдагч

2024-09-05
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Загварын ертөнц” буландаа загвар зохион бүтээгч "Asian Star Model", "Asia Noble Queen" С.Сарнайг урьж ярилцлаа.

 

-Таныг хувцас загвар, дизайнд дуртай болоход юу нөлөөлсөн гэж бодож байна?

-Хүүхэд байхаасаа зурах дуртай байсан. Энэ маань намайг дизайнер болоход нөлөөлсөн гэж боддог. Хуучин хувцсаа шинээр янзалж, загварыг нь өөрчилж өмсөнө. Хүүхэлдэйндээ хувцас оёж өгнө. Ер нь багаасаа дизайнер болохыг мөрөөддөг байсан түүний араас уйгагүй хөдөлмөрлөсөн дөө.

-Загвар зохион бүтээхийн хамгийн сайхан зүйл юу вэ?

-Сэтгэлээ шингээж урласан хувцас маань эцсийн байдлаар бэлэн болсныг харах тэр мэдрэмж хамгийн сайхан.

Хувцсаа хийхгүй удахаар шинэ санаа орж ирээд цаанаасаа хиймээр санагдаад эхэлдэг. Хүний больж чаддаггүй, төрөлхийн дуртай зүйл гэж байдаг нь миний хувьд энэ хувцас загвар юм билээ. Шинэ санаа төрөх тэр мөчөөс нь хөгжүүлж, хийж дуусаад эцсийн бүтээл болсон байгаа нь л сайхан.

-Та анх загвар өмсөж байгаад дараа нь загвар зохион бүтээх болсон. Энэ хоёрыг амжилттай хослуулж яваа хүн ховор байх? Монголд өөр хүн байдаг болов уу?

-Загвар өмсдөг хэр нь загвар зохиодог хүн гэхээр санаанд орж ирдэггүй ээ. Сайн мэдэхгүй байна.

-Загвар зохион бүтээх, загвар өмсөгч хоёрыг хослуулан авч явахад ямар байдаг вэ?

-Өдөр бүр загвар өмсөөд байдаггүй учир хүндрэл бараг тулгардаггүй. Загвар зохион бүтээгч нь миний үндсэн ажил. Үүнийхээ хажуугаар загвараа  өмсөөд,   аль алийг нь хойш тавилгүй хослуулахыг хичээдэг.

-Та  хувцас загварын салонтой болсны 10 жилийн ой удахгүй болох гэж байна. Танд ямар санагдаж байна? Яагаад анх нээхээр шийдсэн бэ?

-Өөрөө ч анзаараагүй явжээ. Нээрээ 10 жил болох гэж байгаа юм байна. Сайхан санагдалгүй яах вэ. Анхнаасаа өөрийн  брэндтэй болохыг төлөвлөж байсан тул энэ мэргэжлээрээ их сургуульд сурсан. Тэгээд төгссөн даруйдаа салоноо нээсэн.

-Одоо үйл ажиллагаагаа амжилттайгаар өргөжүүлээд явж байна. Энэ хугацаанд алдаж онох олон зүйл тохиолдсон байх. Тэр бүрт юуг жанжин шугамаа болгон баримталж явсан бэ. Хамгийн ихээр ойлгож ухаарсан зүйл бий юу?

-Энэ хугацаанд шантрах, хэцүү санагдах зүйл тохиолдолгүй яах вэ. Жишээлбэл, сая ковид цар тахлын үед хүмүүсийн хувцасны хэрэглээ эрс буурсан. Ийм үеийг даван туулах шаардлагатай болсон. Мэдээж сандрал, айдас төрж байсан. Гэвч энэ брэндийг амжилттай авч явах, үргэлжлүүлж өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх амлалтынхаа төлөө хичээсэн. Саад тотгор тулгарах болгонд шантралгүй, хичээсний хүчинд өнөөдрийг хүргэжээ.

-“Гоёл 2020” наадмын шилдэг залуу дизайнер шагналыг авахад ямар санагдаж байсан бэ. Одоо таны дараагийн зорилго юу вэ?

-Шагнал авна гэж бодоогүй байсан.  Өөрийн сэтгэл зүрхээ шингээн урласан хувцсаа өмсөөд тэрхүү тайзан дээр зогсох мэдрэмж ховор тохионо байх. Багаасаа үзэж өссөн “Гоёл” наадмаасаа шагнал авсандаа үнэхээр их баярласан. Харин дараагийн зорилго бол “Monroze” брэндээ улам өргөжүүлж, олон улсад гаргахыг зорьж байгаа.

-Шинэ загвар зохион бүтээхэд нөлөөлдөг хүчин зүйл бий юу? Санаагаа хаанаас олдог вэ?

-Ихэнх загвар маань санаандгүй байхад гэнэт толгойд орж ирдэг. Тэр үед нь гялс тэмдэглэж аваад загвараа гаргана. Заримдаа зүүдлэх тохиолдол бий. Ийм загвартай хувцас хийчихсэн гээд бодит мэт зүүдэлдэг. Сэрээд тэрийгээ зурдаг.

-Японд 10 гаран жил амьдрахдаа загвартай холбоотой байсан. Монголдоо ирээд үргэлжлүүлэхэд хоёр орны загварын ертөнцөд ямар ялгаатай зүйл байсан бэ?

- Японд 12 жил амьдрахдаа загвар өмсдөг байсан.  Тэр хугацаанд хараахан дизайнераар сурч чадаагүй. Тиймээс Монголдоо ирээд хоёр дахь мөрөөдлөө биелүүлэхээр шийдэж, Сити дээд сургуулийг төгссөн. Монголд ирээд загвараа үргэлжлүүлэн өмсөхөд ялгаатай зүйлс мэдээж гарсан. Тэр үед Япон дахь загвар өмсөгчийн цалин Монголыг бодвол өндөр байсан.

-Японоос энийг нь Монголдоо шингээчих юм сан эсвэл Монголын загварын ертөнцийн энэ нь илүү сайхан юм даа гэж бодогдох зүйл байсан уу?

-Японд загвар өмсөгчдөө их хүндэлж, анхаарал хандуулдаг. Бүх хувцсыг бэлдэж өмсүүлдэг. Тухайн үед Монголын загварын салбар ч бас тийм болоосой гэж боддог байсан.

- 2024 онд Монголын загварын салбарын хөгжил хэр шатандаа явна гэж бодож байна вэ?

-Сошиал ертөнц  хөгжсөн учраас түүнийг дагаад бусад орны адил хөгжиж яваа гэж бодож байна.

-Парисын, Копенхагений загварын долоо хоног гэдэг шиг олон улсын Улаанбаатарын  загварын долоо хоног гэж зохиогдох боломжтой юу?

-Боломжтой. Зохиогдож эхэлсэн байх шүү.

-Ирээдүйд загвар зохион бүтээгч болохыг хүсэж мөрөөддөг хүүхдүүд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Хэрэв үнэхээр сонирхож, мөрөөдөж байвал авьяасаа бага багаар хөгжүүлэх хэрэгтэй. Зураг зурж, хүүхэлдэйндээ хувцас хийх зэргээр гар дор жижиг зүйлсийг боломжоороо хийж гараа зүгшрүүлбэл ур чадвар нь нэмэгдэнэ. Хамгийн гол нь тууштай хөдөлмөрлөж чадвал мөрөөдлөө биелүүлэх боломжтой гэж хэлмээр байна.

-Хүүхдийн ямар өгөгдөл, авьяас энэ салбарт амжилт олоход нөлөөлнө гэж бодож байна?

-Мэдрэмж, зурах авьяас, гарын дүй нөлөөтэй гэж бодож байна. Зургийг өдөр бүр тууштай зураад байвал ур чадвар нэмэгдэх боломжтой байдаг. Тиймээс мэдрэмж, гарын ур дүй сайтай байвал давуу тал болно.

-Та хэдхэн хоногийн дараа  хүүхдийн загвар зохион бүтээх сургалтыг эхлүүлэх гэж байна. Ямар санагдаж байна?

-Үүнийг эхлүүлж байгаадаа маш сэтгэл хангалуун байгаа. Гэгээлэг, цагаан цаас мэт хүүхдүүдтэй ажиллах үнэхээр сайхан санагдаж байна. Би хүүхдэд маш их хайртай. Анхны бяцхан шавь нартаа бүх мэддэг чаддаг бүхнээ зааж, сургаад тэднээрээ бахархаж суумаар байна. “Миний анхны дизайны багш Сарнай гэж хүн бий” гээд ярьж яваасай гэж хүсэж байна.

-Яагаад үүнийг эхлүүлэх болсон бэ?

-Миний охин одоо долоон настай. Хүүхэлдэйнд нь хувцас оёхыг зааж өгсөн чинь сонирхоод, дуртай байсан. Түүнээс санаа аваад энэ насны хүүхдүүд гараар юм оёж чадах юм байна. Энэ сонирхол, авьяас чадварыг нь хөгжүүлсэн зүйл эхлүүлбэл хэрэгтэй юм байна гэж бодсон. Мөн арван жилийн технологи хөдөлмөрийн хичээл хасагдсан гэж сонсоод энэ чиглэлээр хүүхдийг багаас бэлдэж, хөгжүүлбэл өөрт нь хэрэгтэй гэж бодоод нээхээр шийдсэн. Хүн бүр дизайнер болохгүй ч урагдсан хувцсаа нөхөөд, унасан товчоо хадаад, өнгөний зохицлоос эхлээд хувцсаа тохируулж өмсөх мэдлэгтэй болоосой хүсэж байна. Судлаад үзтэл насанд хүрэгчдийнх байхаас хүүхдэд зориулсан загвар зохион бүтээгчийн сургалт Монголд байдаггүй. Тиймээс энэ салбар луу орох мөрөөдөлтэй хүүхдийн  суурь мэдлэгийг эртнээс зөв тавьж, өгөгдлийг нь хөгжүүлж өгвөл ирээдүйд нь том хөрөнгө оруулалт болно гэж бодсон.  

-Салон, сургалт гэсэн энэ бүх ажилд үнэнч хамтрагчууд байдаг байх. Та ер нь хамт ажилладаг хүмүүстээ ямар шаардлага тавьдаг вэ?

-Хамт ажилладаг хүмүүсээсээ аливаа юманд сэтгэлээсээ хандахыг л хүсдэг. Цаг баримталж, хэрэглэгчдийнхээ оронд өөрийгөө тавьж сэтгэлээсээ хийхийг шаарддаг. Хэрэв та өөрөө байвал цэвэр, нямбай хийцтэй хувцас  өмсөхийг хүснэ биз дээ. Тиймээс оёдол бүртээ сэтгэлээ шингээж урлахыг л хүсдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 172 (7416)

 

Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

11 цаг 37 мин
Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

12 цаг 30 мин
Хувийн сургуулиудын урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхыг Боловсролын яамнаас тушаав

Хувийн сургуулиудын урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхыг Боловсролын яамнаас тушаав

15 цаг 39 мин
Том төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно

Аюулгүй байдлын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. 

22 цаг 56 мин
Г.Лувсанжамц: Хууль гарснаар асуудал шууд шийдэгдэхгүй, олон нийтийн хандлага чухал байна

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцтай ярилцлаа.

22 цаг 56 мин
”Эрх чөлөөний алтан үзэг”-ийг Газын зурваст ажиллаж байгаа мэргэжлийн гэрэл зураг, видео сэтгүүлчдэд олгов

Дэлхийн мэдээ нийтлэгчдийн нийгэмлэгийн (WAN-IFRA) жил бүр олгодог "Эрх чөлөөний

Уржигдар 16 цаг 57 мин
Хятад, Хойд Солонгосын удирдагчид долоон жилийн дараа Пхеньянд уулзлаа

БНХАУ-ын дарга Ши Жиньпин долоон жилийн дараа 2026 оны зургадугаар сарын 8, 9-нд БНАСАУ-д анх удаа төрийн а

Уржигдар 15 цаг 59 мин
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид Э.Анарыг нэр дэвшүүлэв

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид Э.Анарыг нэр дэвшүүлжээ

Уржигдар 15 цаг 33 мин
Малчин өрхийн 1-2 дугаар ангийн хүүхдийг хосолсон хэлбэрээр сургадаг болох хуулийн төслийг өргөн барьжээ

Малчин өрхийн хүүхдийн 1-2 дугаар ангийн сургалтыг хосолсон хэлбэрээр явуулдаг болох хуулийн төслийг өргөн барьжээ

Уржигдар 15 цаг 18 мин
Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөллөө

өгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөллөө

Уржигдар 10 цаг 41 мин