В.Путины айлчлал: Цахилгаан станцууд, шатахууны хангамжийн талаар хэлэлцээ хийлээ

2024-09-04
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путиныг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авсан юм. Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Владимир Владимирович Путин Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Энэ удаагийн айлчлалаар хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, түүний дотор түлш, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын харилцааг эрчимжүүлэх талаар ярилцлаа. Мөн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл, төсөв боловсруулах,

Монгол Улсыг нисэхийн түлшээр хангах, Байгаль нуурыг хамгаалах хамтын ажиллагаа, тарваган тахлын үед эпидемиологийн сайн сайхан байдлыг хангах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээ байгуулж байгааг онцоллоо.

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч худалдаа, боловсрол, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн салбарт улс орнуудын хамтын ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эгийн голын усан цахилгаан станцын бүтээн байгуулалт хоёр талын хүчин чармайлтын дүнд урагшилж байгааг тэмдэглэж, байгаль орчны үнэлгээ хийх хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар болжээ.

Энэ оны сүүлээр Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбоо хооронд байгуулах Чөлөөт худалдааны түр хэлэлцээр худалдааны эрх зүйн орчныг тэлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломж бий болгоно гэж итгэж байгаагаа талууд илэрхийлэв. Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах ажлыг эрчимжүүлэх нь чухал гэдэгт талууд санал нэгдэж, гурван улсын байгууллагууд холбогдох төслүүдийг цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчилж буйг сайшаан тэмдэглэлээ.

Владимир Владимирович Путин 2000 онд Монгол Улсад анх удаа айлчилж байжээ. Түүний айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар ОХУ-аас зээлсэн их өрийг шийдэх, цаашлаад өрийг тэглэх тухай асуудлаар яриа хэлцлийн түвшинд анх удаа тохиролцож байжээ. Мөн Владимир Владимирович Путин 2009 онд ОХУ-ын Ерөнхий сайд байхдаа Монгол Улсад айлчлахдаа Засгийн газар хороондын баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна. Энэ айлчлалын дараа 2009 оны есдүгээр сарын 3-ны өдөр Халх голын байлдааны ялалтын 70 жилийн ойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Монгол Улсад айлчилж,  хоёр улсын харилцааг нэг түвшин ахиулжээ. Хоёр улсын ерөнхийлөгч нар стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан байна. Ингэж Монгол Улс стратегийн түншлэлийн харилцааг хамгийн анх ОХУ-тай тогтоосон аж.

2014 онд Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монголд айлчилсан. Ингэхдээ баярын арга хэмжээнд оролцож, Жуковын хөшөөнд цэцэг өргөсөн. Мөн хоёр улсын харилцааг хөгжүүлэх зарим баримт бичигт гарын үсэг зуржээ. Тухайлбал, Орос, Монголын иргэд харилцан визгүй 30 хоног зорчих, хоёр орны иргэд түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үзэг зурсан байдаг. Мөн Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын протоколыг сэргээх баримт бичигт гарын үсэг зурсан байна. 2016 оноос хойш манай улсад хийх айлчлалын тов хэд хэдэн удаа хойшилж, 2019 оны есдүгээр сарын 3-ны өдөр Халх голын байлдааны 80 жилийн ойгоор Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Ингэхдээ 2019 онд “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурснаар Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтоосон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 171 (7415)

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

42 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

45 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

50 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

7 цаг 38 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

7 цаг 43 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

7 цаг 43 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

23 цаг 11 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин