"Зам, тээврийн бүтээн байгуулалтад төсвийн 24 хувийг зарцуулна"

2024-09-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Шинээр бүрэлдсэн Засгийн газар өнгөрсөн долоо хоногт гурван төсвийг зэрэг хэлэлцсэн ачаалалтай өдрүүд болж өнгөрсөн гэж хэлж болно. 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны төсвийн тодотгол, 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж төсвийн хуулийн шинэ цагалбарын дагуу энэ есдүгээр сарын 1-ний дотор  УИХ-д өргөн барив.  Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг танилцуулгыг Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр сэтгүүлчдэд танилцуулсан юм.

Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ “2025 оны төсвийн төслийг ирэх дөрвөн жилийн өнгийг тодорхойлох төсөв гэж харах хэрэгтэй. Манай эдийн засгийн гол түүхий эд болох нүүрс, төмрийн хүдрийн гол экспортлогч Хятад улс. Тус улсын гол хэрэглээ болсон нүүрсний жилийн хэрэглээ 3.5 тэрбум тонн. Үүний 70  сая тонныг манай улс хангаж байна. Энэ хэрэглээ  ирэх 10 жилд хэвээр хадгалагдах төлөвтэй байна. Тиймээс  бид энэ зах зээлийн эрэлтийг тултал ашиглах ёстой. Тиймээс  2025 онд нүүрсний экспортыг 80 саяд хүргэх зорилт тавьж байна. Харин эндээс олсон орлогынхоо дийлэнхийг дэд бүтцэд зориулах ёстой. Энэ хүрээнд “Шинэ сэргэлт” бодлогоо зарлаж  үүнд Эрчим хүчний сэргэлт, Боомтын сэргэлт, Аж үйлдвэрийн сэргэлтийн бодлогуудыг нэн түрүүнд хэрэгжүүлэх шаардлага байгааг тодорхойлсон. Тэгэхээр 2025 оны төсвийн гол онцлог Бүсчилсэн хөгжилд тулгуурласан дээрх бүтээн байгуулалтад төсвийн 24 орчим хувийг зарцуулахаар төлөвлөсөн.  Ирэх  жил  нийгмийн шинжтэй бүтээн байгуулалтыг шинээр эхлүүлэхгүй. Өөрөөр хэлбэл, төсвийн хөрөнгөөр нэг ч сургууль, цэцэрлэг барихгүй. Зөвхөн өмнө баригдаж буй төслүүдийг үргэлжлүүлнэ. Харин зам, эрчим хүч, дулааны хөрөнгө оруулалтыг түлхүү хийх юм. Ингэснээр эдийн засгийн тэлэлтийг  шингээх чадвар бүхий төсвийн дэд бүтцийг ирэх дөрвөн жилд бий болгох юм” гэлээ. Ирэх онд төсвийн 24 хувийг зав тээврийн  бүтээн байгуулалтад 10 хувийг дэд бүтэц орон сууцжуулалтад 9.0 хувийн боловсролд, 16 хувийг эрчим хүч, төрийн үйлчилгээнд, 7.0 хувийг аж үйлдвэрт, 35 хувийг бусад бүтээн байгуулалтад зарцуулахаар төсөвлөсөн байна. Төсвийн орлого 33.8 их наяд төгрөг бол  зардал 35.7 их наяд төгрөг байна. Гадаад зээл тусламж 2.2 их наяд төгрөг харин алдагдал 1.9 их наяд. Төлөх өр төлбөр 2.2 их наяд төгрөг байна.

 

Төсвөөс ирэх онд эрчим хүчний бүтээн байгуулалтад 325 тэрбум төгрөг зарцуулна

Эдийн засгийн өсөлтийг тэлэх эргэлт сайтай гол боомтууд руу чиглэсэн зам барихад төсвийг чиглүүлнэ. 3.5 их наяд  төгрөгийн бүтээн байгуулалтыг дэд бүтцэд зарцуулах буюу  зам барина. Задалбал, зам, тээвэрт 3.033.2 тэрбум төгрөг буюу төсвийн 84 хувийг 325 тэрбумыг дэд бүтэц орон сууцжуулалтад, 231 тэрбум буюу 7.0 хувийг эрчим хүчинд тус тус зарцуулна.

 Мөн дотоодын баялаг бүтээгчдийг татварын бодлогоор дэмжих үүднээс боловсруулах үйлдвэр барих хувийн хэвшлийг салбар хамаарахгүй  үйлдвэрийн тоног төхөөрөмж импортлох бол гаалийн татвараас чөлөөлөхөөр болсон байна. Түүнчлэн аж ахуйн нэгжүүдийн Орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулж  нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлыг НӨАТ-аас борлуулалтын орлогоос нь нэг хувиар хөнгөлөх тухай энэ үеэр онцолж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 170 (7414)

 

Alicia Endre
HOW TO FIND AND RECOVER YOUR STOLEN BITCOIN I’m writing to the public to provide knowledge about Lost Recovery Masters. Look no further if you ever demand hacking services, When I lost more than $150,000 USD in bitcoin, individually I found myself in a challenging situation, I was inconsolable and believed I had reached my lowest point, I had no hope of getting my invested money back. All that changed when I discovered Lost Recovery Master and everything was transformed. The company intervened and helped me get all my money back within a short period of time. Their services are well recommended and they ensure maximum satisfaction to their clients. You can contact them via Website: (https://lostrecoverymasters.com/) Whatsapp (+44(7537-105921) Support Email (Support@lostrecoverymasters.com)
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

4 цаг 2 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

4 цаг 6 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

4 цаг 8 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

4 цаг 11 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

10 цаг 58 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

11 цаг 3 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

11 цаг 3 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Өчигдөр 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин