Б.Пүрэвдагва МАН-ын Залуучуудын холбооны ерөнхийлөгч болно

2024-09-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ГАРЬД

 

Дориухан үйл ажиллагаатай улс төрийн намууд дэргэдээ залуучуудын байгууллагатай. Тэднээс намдаа хамгийн хамгийн нөлөөтэй нь МАН-ынх байдаг. МАН-ын залуучуудын байгууллага зөвхөн намдаа ч бус Монголын улс төрд тодорхой нөлөө, орон зайтай явж ирсэн. Тус залуучуудын байгууллага анх 1997 оны дөрөвдүгээр сард Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо /МАСЗХ/ нэртэй байгуулагдаж байв. Дараа нь 2010 оны есдүгээр сард Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо /НАМЗХ/, 2022 оны тавдугаар сард Социал демократ залуучуудын холбоо /СДМЗХ/ болгож нэрийг нь өөрчилсөн. 27 жилийн түүхтэй. Ийм байгууллага юм.

Энэ байгууллагын анхны ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “…Намыг дэмжигч залуу гишүүдийн улсын анхдугаар зөвлөгөөн болж, түүнээс МАН-ыг дэмжигч залуучуудын зөвлөл байгуулж байлаа. Зөвлөл маань удалгүй өргөжин 1996 онд “Залчуучууд хөгжил төв” ТББ болсон. Үүний дараа 1997 онд залуучууд маань “…Үндэсний хэмжээний холбоо байгуулах нь зүйтэй юм, манай Залуучуудын холбоо өнгөрсөн хугацаанд ийм хэмжээний байгууллага болох үндэс сууриа бүрэн тавьж чадлаа. Тиймээс залуучуудын холбооныхоо хурлыг хийж МАСЗХ гэж байгуулья” хэмээн шийдэж, анхдугаар чуулганаар энэ холбоо маань үүсгэн байгуулагдсан түүхтэй” гэж дурссан байдаг.

МАСЗХ, НАМЗХ, СДМЗХ-ны ерөнхийлөгчөөр Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ЕТГ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ажиллаж байсан. Өдгөө ЗГХЭГ-ын дарга Н.Учрал уг албыг хашиж байна.

Тэгвэл СДМЗХ ойрын үед томоохон хурал зохион байгуулж, удирдлагадаа сэлгээ хийхээр болжээ.

Ер нь бол УИХ-ын 2024 оны сонгуулиас өмнө СДМЗХ-ны ерөнхийлөгчийг солих тухай яриа гараад байсан.

Одоогийн ерөнхийлөгч Н.Учрал ЗГХЭГ-ын даргын ажилтайгаас гадна нас нь СДМЗХ-ны дүрэмд зааснаас хэтэрсэн. Ийм шалтгаанаар тэрбээр СДМЗХ-ны ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах аж.

Тэгэхээр түүний оронд хэн ерөнхийлөгч болох вэ гэдэг асуулт гарч ирнэ. Боломжит хувилбар бол СДМЗХ-нд нэлээд бий. Мундаг залуус олонтой. Гэхдээ бололцоотой нь цөөхөн. Тийм 2-3 залуугийн нэр шинэ ерөнхийлөгчид дуулдаж байна. Гэвч тэдэн дундаас МАН-ын Намын байгуулалтын хэлтсийн дарга, СДМЗХ-ны дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн хүргэн Б.Пүрэвдагва сонгогдох нь тодорхой болжээ. Б.Пүрэвдагва нь 1998-2008 онд Нийслэлийн 45 дугаар сургууль, 2008-2012 онд МУИС-ийг Улс төр судлал мэргэжлээр төгссөн. Улмаар 2015-2017 онд Австралийн Нью-Кэслийн их сургуулийг Тогтвортой хөгжлийн судалгаагаар магистр хамгаалсан. Мөн 2019 онд НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан. Тэрбээр 2010-2011 онд МАН-ын Бүсийн зохицуулагч, 2011-2012 он МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, 2012-2013 онд УИХ-ын Тамгын газарт Референт, 2017-2018 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2018-2020 он МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга, 2020 оноос НИТХ-ын Төлөөлөгч, 2020-2021 он НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2021 оноос МАН-ын Намын байгуулалтын газрын даргаар ажиллаж байна. МАН-ын Бага хурлын гишүүн, СДМЗХ-ны дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай. “Thanks man” ТББ-ийн тэргүүнээр ажилладаг. МАН-ын шат шатанд ажиллаад удаж байгаа, улс төрийн туршлагатай залуусын нэг юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 170 (7414)

 

Тогтвортой хөгжлийн чиглэлээр ном үзсэн гэдэг сайн хэрэг бн
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Өчигдөр 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Өчигдөр 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Өчигдөр 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Өчигдөр 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Өчигдөр 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин