Л.Мөнхбаатар: Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар бүлэг нэгдсэн шийдэлд хүрээгүй байна

2024-08-27
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааны үеэр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн эсэргүүцэж, Сангийн сайд Б.Жавхлантай маргаан үүсгэсэн. Улмаар МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэж, нэгдсэн ойлголтод хүрэх шаардлагатай гэж үзэн завсарлага аваад байсан билээ.

Тэгвэл өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, завсарлагаа сунгах хүсэлтийг гаргасан бөгөөд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүлээн авч, шийдвэрлэлээ. МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар бүлгийн хурлын танилцууллаа. 

Тэрээр " МАН-ын бүлэг завсарлага авсан. МАН-ын бүлэг хуралдаж, гурван асуудлыг хэлэлцлээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь төсвийн төлөвлөлт, хяналт, хариуцлага, эдийн засгийн аюулгүй байдал гэх мэт олон асуудлыг хөндсөн өөрчлөлт хийгдэхээр орж ирсэн.Тиймээс бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэх зайлшгүй шаардлага байгаа. Энэ агуулгаар завсарлагаа сунгаж, уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцүүлэх зүйтэй гэж үзсэн.  Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төсвийг өргөн барихтай холбоотой асуудлыг зохицуулсан харилцааг оруулж ирсэн. Улсын төсвийг тухайн жилийнхээ есдүгээр сарын 1-нд өргөн мэдүүлдэг хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Уг он сарыг аравдугаар сарын 1-нд өргөн барихаар өөрчилж өргөн мэдүүлсэн байна. Үүнийг МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс хуучнаар буюу есдүгээр сарын 1-нд өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Өргөн мэдүүлснээс хойш аудитын дүгнэлтийг гаргуулж авдаг. УИХ-ын гишүүд танилцах, олон нийтэд хэлэлцүүлэг өрнүүлэх цаг хугацааг олгох хэрэгтэй учраас уг хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзлээ. Гурав дахь асуудал бол төсвийн тодотголтой хамт дагалдуулан орж ирсэн төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах хууль буюу тендерийн хууль юм.Энэ хуулийн төсөлд хуульд нийцээгүй зүйл орж ирсэн байна. Улсын төсөв батлах онцгой бүрэн эрх УИХ-д бий. Энэ бүрэн эрхэд халдсан байж болзошгүй зүйл заалтууд байгаа учраас эргэн харах ёстой. Тухайлбал чадавхад суурилсан хэлэлцээний аргаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтад багтсан тендер шалгаруулалтыг санхүүжилтийн эх үүсвэр батлагдахаас өмнө эхлүүлж болно гэж тусгасан. Энэ нь улсын төсөв батлахад халдсан зүйл байж болзошгүй. Хэрэв энэ байдлаар тендер шалгаруулалт нь эхэлчихвэл түүний өртөг, арга хэмжээний санхүүжилтийг УИХ батлахаас өөр аргагүй. Нөгөөтэйгүүр тодорхой төсөлд зориулж тендерийн хуулийг өөрчлөх биш томоохон төсөл хөтөлбөрийг түргэн шуурхай явуулах боломжийг хуульд нийцүүлж оруулж ирье. Тендерийн тухай хууль тогтоомжид бүрэн шинэчилсэн найруулга хийх хэрэгтэй байна. Учир нь олон нийтийн оролцоотой, хиймэл оюун буюу хүнээс үл хамаарсан байдлаар зохион байгуулах шаардлагад нийцүүлэн шинэчлэн найруулах нь зөв гэж үзэн хууль санаачлагчид хуулийн төслийг буцаахаар МАН-ын бүлэг шийдлээ.

Мөн Төр хувийн хэвшлийн тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Энэ нь тодорхой хууль, тогтоомжуудыг зөрчиж байна.  2023 онд концессын тухай хуульд хүчингүй болсон. Гэтэл концессын тухай хуулийн дагуу төсөл сонгон шалгаруулалт зарласан тохиолдолд шалгарсан этгээдтэй гэрээ байгуулах тухай заасан нь холбогдох хууль тогтоомжтой нийцэхгүй байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг бүлгээрээ үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлага байгаа учраас бүлэгт нэг хоногийн завсарлага өгөхийг хүсэж байна" гэв. Ийнхүү МАН-ын бүлэг нэг хоногийн завсарлага өглөө.

 

Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хороог УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа удирдана

 

Үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголын парламентын бүлгэмийн анхдугаар хурлыг хийлээ. Анхдугаар хурлаар гишүүдийг Монголын парламентын бүлгэмийн гишүүдээр батлан, бүлгэмийг шинэчлэн байгуулсан тогтоолыг гаргах, Бүлгэмийн дүрмийг батлах, Гүйцэтгэх хорооны дарга, дэд дарга, гишүүдийг сонгох болон Гүйцэтгэх хороог байгуулж тогтоол гаргах зэрэг асуудлыг хэлэлцэв.   126 гишүүнтэй уялдуулан шинэчилсэн парламентын бүлгэмийн дүрмийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж баталлаа. Уг дүрмийн 6.1-д Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хороог 13 гишүүнтэй байхаар, Гүйцэтгэх хорооны дарга, дэд дарга, гишүүдэд Улсын Их Хурал дахь намын бүлгүүд болон, Улсын Их Хуралд суудалтай нам, эвслүүдээс нэр дэвшүүлэх гишүүдийнхээ нэрсийг бичгээр ирүүлнэ гэж заажээ. Гүйцэтгэх хорооны даргаар УИХ-ын  дэд дарга Х.Булгантуяа, Гүйцэтгэх хорооны дэд даргаар УИХ дахь  АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Гүйцэтгэх хорооны гишүүдэд УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, О.Батнайрамдал, Э.Болормаа, С.Зулпхар, Ц.Идэрбат, М.Мандхай, Б.Жаргалан, С.Эрдэнэболд, Б.Мөнхсоёл, А.Ундраа, Б.Батбаатар нарын гишүүдийг дэвшүүлж, гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 165 (7409)

 

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

8 цаг 52 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

8 цаг 55 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

13 цаг 35 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

13 цаг 38 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

18 цаг 0 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15