АН-ын томилгоо байнгын хорооны хуралдаан дээр "унав"

2024-08-19
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2024 оны төсвийн тодотгол болон төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг төсөвтэй холбоотой хэлэлцүүлэг хийж байна. Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Төсвийн зарлагын дэд хорооны даргын томилгоог хэлэлцэж, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг томилох санал гаргасныг хэлэлцлээ. Гэвч УИХ-ын гишүүд Төсвийн хяналтын зарлагын дэд хорооны даргад АН бус  ХҮН, Ногоон нам зэрэг цөөнхөөс сонгох нь зөв гэдэг байр суурийг илэрхийлэв. Хуулиараа УИХ дахь цөөнхийн бүлгээс томилох хуулийн зохицуулалттай. Ардчилсан нам өөрөө Засгийн газарт хамтарч байгаа учраас ХҮН, Ногоон нам зэрэг цөөнхөөс сонгох нь зөв гэсэн байр суурийг илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Т.АУБАКИР: -Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргад Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн байна. Ардчилсан цөөнх боловч Засгийн газарт хамтарсан, төсвийг захиран зарцуулах эрхийг зарим сайд нар нь ч авсан. Энэ хорооны даргад цөөнхөөс нэр дэвшүүлж, олонхдоо хяналт тавих гэж л томилдог албан тушаал шүү дээ. Өөрсдөө захиран зарцуулаад өөрсдөө хяналт тавих буюу УИХ дахь Ардчилсан намаас Төсвийн хяналтын зарлагын дэд хорооны даргад нэр дэвшүүлэх өөрөө хууль зөрчиж байна гэж үзэж байна. Энэ байнгын хороонд Үндэсний эвсэл, Ногоон намын төлөөлөл байгаа учраас эндээс сонгоод явах нь зөв болов уу. МАН, АН, ХҮН нэгэнт зориг гаргаад хамтарсан учраас энэ асуудалд зоригтой шийдэл гаргах нь зөв. Л.Гантөмөр дарга та зарчимтай байхаар энэ хамтарсан Засгийн газарт орж ирсэн учраас засагт хамтраагүй цөөнхөөс дарга томилох нь зөв болов уу гэсэн санал гаргаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: -Бид хууль тогтоох дээд байгууллага учраас хуулиа мөрдөөд явах нь зөв. Цөөнхийн бүлэг "Төсвийн зарлагын дэд хороо"-г ахлах ёстой гэдэг хуулийн заалт байгаа. Бид хуулиа л мөрдөх ёстой.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Цөөнх гэж Үндсэн хуульд заасан этгээд өөрөө Засгийн газрыг бүрдүүлж, олонхын нэг хэсэг болсон. Б.Чимид багшийн хэлснээр Засгийн газрыг байгуулахдаа ард түмний хийсэн сонголтыг баримтлах ёстой гэж хэлж байж. Тэрээр, ард түмэн аль намд хэдэн хувийн санал өгч, ямар бүрэлдэхүүнтэй Засгийн газар байгуулахыг УИХ шийдэх эрх зүйн үндсийг Үндсэн хуульд тодорхойлсон. Үүнийг яаж хэрэгжүүлэхийг УИХ болон дэгийн хуулиар тодруулдаг.  Ард түмэн ямар сонголт хийснийг Засгийн газар байгуулахад баримтлахад баримтална гэсэн ярилцлага ч байдаг. Тэр утгаараа АН-ын бүлгийг цөөнх гэж үзээд, Төсвийн хяналт, зарлагын дэд хорооны даргад томилох нь өөрөө сонирхлын зөрчил үүсгэнэ. Энэ удаагийн төсөв 120 их наяд буюу 40 тэрбум ам.долларын төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалт хэрэгжүүлэх бөгөөд түүнийг нь Ардчилсан намын дарга Л.Гантөмөр сайд эрхэлж хэрэгжүүлнэ. Мөн ХҮН намын төлөөлөл оруулах гэхээр бүх төрийн өмчийн компаниудын худалдан авалтыг Т.Доржханд сайд хэрэгжүүлнэ. АН-ын дарга Л.Гантөмөрийн төсвийг АН-ын гишүүн, ХҮН намын Т.Доржхандын хэрэгжүүлэх төслийг ХҮН намын төлөөлөл хянана гэж байхгүй. Энэ өөрөө улс төрийн хувьд асуудал үүсгэнэ. Анхнаасаа Үндсэн хуулиа “нулиад” явчихсан, цөөнх Засгийн газарт ордог Үндсэн хуульгүй. Тиймээс бид Үндсэн хуулийн хүрээ раманд багтааж УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. УИХ дахь цөөнх болох Үндэсний эвсэл, Ногоон намаас сонгох нь хуулийн зөрчилгүй.

УИХ-ын гишүүн Б.Түвшин: 

-Бид хууль биелүүлэх үүрэгтэй. Хуульд заасан үг, заалтыг зөрчвөл бид хууль зөрчсөн болно. Засгийн газар, УИХ-ын бүлэг бол тусдаа байгууллагууд. Нэг нь хууль тогтоох, нөгөө нь гүйцэтгэх эрх мэдэл хэрэгжүүлдэг байгууллага. Энэ асуудал Засгийн газарт хамтарсантай ямар ч хамааралгүй тусдаа бүлгийн байр суурь байх ёстой. Тиймээс бид хуульд заасан үндэслэлээр асуудлаа шийдээд явах нь зөв болов уу.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хэлээд байгаа бас үндэслэлтэй. УИХ-ын Дэгийн тухай хуулийн 27.10-т цөөнхийн бүлгийн гишүүдээс дэд хорооны даргыг томилно гэсэн заалт бий. Хуульд өөрчлөлт хийгээгүй учраас агуулга талаас нь яриад байж болохгүй.

Байнгын хорооны гишүүд Ардчилсан намын бүлгээс нэр дэвшүүлсэн Д.Цогтбаатарыг дэмжээгүй учраас Ардчилсан намаас Б.Түвшинг нэр дэвшүүлсэн ч дахин олонхын санал авч чадаагүй учраас энэ асуудлыг түр хойшлуулж, байнгын хорооны хуралдаанаар 2024 оны төсвийн тодотгол болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Эх сурвалж:www.polit.mn 

“ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ-2026” ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!!!

Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн ЗДТГ, Мон

1 цаг 51 мин
Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

4 цаг 2 мин
Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

4 цаг 6 мин
Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

4 цаг 10 мин
Хүүхдийн баярт зориулсан цогц хөтөлбөр зохион байгуулагдана

Монголын Хүүхдийн Ордонд “Хүүхдийн баярын багц хөтөлбөр” зохион байгуулагд

4 цаг 48 мин
Зуслангуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаа

11 цаг 17 мин
Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад  Б.Пүрэвдагвыг дэмжлээ

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал өнгөрсөн долоо хоногт болж, Хотын даргад нэр дэвшүүлэх а

11 цаг 17 мин
МАН хүүхдийн хөгжлийг дэмжих хууль, АН хууль бус томилгооны асуудлыг хэлэлцлээ

УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хурал өчигдөр болж, бүлгийн дарга нар мэдээлэл хийлээ. Тэдний байр суурийг хүргэе.

11 цаг 17 мин
11 жилийн өмнө ч Оюутолгойг анхааруулсаар байв

“Чөлөөт хэвлэл нийгмийн ой санамж” булангийн энэ удаагийн дугаар өдгөөгөөс яг 11 жилийн өмнөх буюу 2015 оны тавдугаар сарын 26-ны өдрийн дугаарыг онцолж байна.

11 цаг 17 мин
ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ

Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын т

Өчигдөр 17 цаг 00 мин