Н.Мөнхзул: Цагдаагийн алба хаагчийг АТГ-т шалгуулах эрх нь нээлттэй байгаа

2024-08-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Идлэг шонхор шувууны нүүдэл Өвөрхангай аймгийн Тарагт суманд төвлөрч байгаатай холбогдуулан гадаад улсын иргэд олноор ирж шувуудыг барьж байгаа талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. 

Уг асуудлын талаар ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул мэдээлэл өглөө. 

Тэрээр "Өчигдрийн шууд бичлэгтэй холбоотойгоор манай байгууллагын дотоод хяналт шалгалтын хэлтсээс шуурхай шалгах ажиллагааг явуулахад цагдаагийн алба хаагч авлигал, хээл хахууль авсантай холбоотой асуудал тогтоогдоогүй.   Тодруулбал тухайн нөхцөл байдлын үед дээр дурдсан Land cruiser 200 автомашиныг тухайн нутаг дэвсгэрээс зөөвөрлөхөд гарсан ачигч машины зардлыг замын цагдаагийн зохицуулагч тухайн Land cruiser 200 автомашины эзэмшигчдээс гаргуулахтай холбоотой үйлдэл болсон юм байна.  Тухайн гадаадын иргэний хувьд тухайн ачигч машины үйлчилгээний төлбөрийг төлөхтэй холбоотой мөнгө барьж явсан нөхцөл байдал дээр цагдаагийн алба хаагчийг авлигал авсан гэх ташаа мэдээллийг нийтэд түгээсэн нөхцөл байдал тогтоогдсон.  Иргэдийн хувьд тухайн албан хаагчийг авлигал авсан гэх хардлага байвал тухайн албан хаагчийг Авлигатай Тэмцэх Газарт шалгуулах эрх нь нээлттэй байгаа. Цагдаагийн байгууллагын хувьд цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүй, хууль зөрчсөн үйлдэлтэй холбоотой нөхцөл байдал тогтоогдох юм бол үүн дээр хатуу хариуцлага тооцуулах хууль ёсны дагуу арга хэмжээ авах байр суурьтай байгаа. Нөгөө талаас цагдаагийн алба хаагч гүтгэгдэх, ташаа мэдээлэлд өртөх, аюулгүй байдалд нь халдах нөхцөл үүсэх юм бол цагдаагийн байгууллагаас хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх хууль, дүрэм журамтай гэдгийг ойлгох хэрэгтэй" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

9 цаг 51 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

9 цаг 54 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

14 цаг 35 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

14 цаг 38 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

18 цаг 59 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15