Орон нутгийн сонгуулийн эргэн тойронд

2024-08-14
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль аравдугаар сарын 11-ний өдөр болно.  Энэ сонгууль бол анхан шатанд иргэд өөрсдийгөө төлөөлөх төлөөлөгчийг сонгодог хариуцлагатай сонгууль юм. Удахгүй болох орон нутгийн сонгуультай холбоотой мэдээллийг тоймлон хүргэж байна.

 

Нийслэлийн Сонгуулийн штабыг хэн хэн удирдаж орох вэ?

 

Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн МАН-ын даргаар томилогдоод хоёр сар гаруй болж байна.  Тэрээр энэ жил анх удаагаа нийслэлийн МАН-ыг удирдан сонгуульд орно. Хэрэв нийслэл МАН ялалт байгуулбал Х.Нямбаатар нийслэлийн Засаг даргын ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Түүний хувьд хотын түгжрэлийг арилгаж, Улаанбаатарт метро тавих том амбицтай яваа юм.

АН нийслэлд ялалт байгуулах эсэх нь Т.Батцогтоос шалтгаална. Т.Батцогтын хувьд нийслэлийн АН-ын даргаар сонгогдон парламентын сонгуульд нэр дэвшихгүй хэмээн мэдэгдэж байсан. Гэвч тэрээр  УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс дэвшиж ялагдал хүлээсэн билээ. Тиймээс түүнийг нийслэлийн Ардчилсан намын даргын албан тушаалыг өгөх ёстой гэсэн байр суурийг нь ч намынхан нь илэрхийлсээр байгаа билээ.

ХҮН намаас ирэх орон нутгийн сонгуульд бие даан өрсөлдөх хүсэлтээ Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлжээ. ХҮН намын нийслэлийн намын хорооны дарга Э.Золзаяагийн хувьд энэ удаагийн орон нутгийн сонгуульд нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэх чадварлаг боловсон хүчнээр багаа бүрдүүлж өрсөлдөх нь түүний гол тактик гэдгийг хэлсэн байна.ХҮН намын нийслэлийн намын хорооны даргын сунгаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болж Э.Золзаяа сонгогдсон юм. Э.Золзаяа өмнө нь Нийслэлийн байгаль орчин, уур амьсгалын бодлого, ногоон хөрөнгө оруулалтын чиглэлээр Азийн хөгжлийн банкинд төслийн удирдагчаар, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, ИКЛЕЙ олон улсын хотуудын сүлжээний Монгол дахь зөвлөх, НҮБ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт зөвлөхөөр ажиллаж байсан хотын хөгжил, бодлого, төлөвлөлтийн мэргэжилтэн юм.

 

Сонгуулийн хуанли

 

Орон нутгийн сонгуулийн он цагийн товчооноос онцлон хүргэе.

 

Аравдугаар сарын 11-нд орон нутгийн сонгуультай

Орон нутгийн Хурлын сонгуулийг ирэх аравдугаар сарын 11-ний баасан гарагт зохион байгуулахаар товлосон. Тухайн өдрийн 07.00-20.00 цагийн хооронд иргэдийн саналыг авна.Сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу наймдугаар сарын 2-ноос өмнө аймаг нийслэлийн сонгуулийн хороог байгуулах учиртай. Харин наймдугаар сарын 12-ноос өмнө сум, дүүргийн сонгуулийн хороог байгуулна.

 

Наймдугаар сарын 27-ноос нэр дэвшигчдийг тодруулна

Наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 2-ныг дуустал нам эвслүүд нэр дэвшигчээ тодруулна.  Бие даан нэр дэвшигчид ч сонгуульд нэрээ дэвшүүлэх ажиллагааг энэ хугацаанд явуулна.Улмаар есдүгээр сарын 5-ны дотор нэр дэвшигчдийн баримт бичгийг сонгуулийн хороонд хүргүүлнэ. Үүнээс долоо хоногийн дотор нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлэх юм.

 

Есдүгээр сарын 26-нд нэр дэвшигчдэд үнэмлэх олгоно

Сонгуулийн хорооноос нэр дэвшигчээр бүртгэсэн хүмүүст үнэмлэх олгож, нийтэд мэдээлэх хуультай.Өнөөдөр буюу долоодугаар сарын 24-ний дотор бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө аудитад хүргүүлнэ. Бие даан нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар долоодугаар сарын 25-ны өдрөөс өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлэхээр хуульчилсан. Төрийн аудитын байгууллага бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх дүгнэлтийг есдүгээр сарын 6-наас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлэх юм.

 

Есдүгээр сарын 26-наас сонгуулийн сурталчилгааг эхлүүлнэ

Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу аравдугаар сарын 9-ний өдөр дуусгана. Аравдугаар сарын 10-нд битүүмжилсэн хайрцгаар санал авна. Эрүүл мэндийн байдлын улмаас зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогч эмчийн магадлагаа гаргуулж, гурав хоногийн өмнө хүсэлтээ өгнө. Улмаар аравдугаар сарын 10-ны 09.00-20.00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 156 (7400)

 

Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

9 цаг 40 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

13 цаг 0 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

18 цаг 12 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

18 цаг 12 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

18 цаг 12 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин