Сайд нарт хэн зөвлөх вэ?

2024-08-09
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Хамтарсан Засгийн газар 22 сайд, 16 яамтай ажиллахаар бүтэц, бүрэлдэхүүнээ батлаад байгаа билээ.   Мөн Засгийн газар дэд сайдгүй байхаар шийдвэрлээд байна. Дэд сайдгүй ажиллах болсноор сайд нарын орон тооны зөвлөхүүд яамдад нэлээд үүрэг оролцоотой байх нь.  Одоогоор томилогдоод байгаа сайд нарын зөвлөх болон ажлын албаны дарга нарын мэдээллийг хүргэе.

 

Хамтарсан Засгийн газарт АН-аас найман сайд орж ажиллаж буй.  Түүний нэг нь Ж.Батсуурь.  Тэрээр АН-ын жагсаалтад багтаж, УИХ-д дахин сонгогдож, улмаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар томилогдоод байна. Ж.Батсуурь орон тооны зөвлөхөөрөө АН-ын дэд даргын албан тушаалтай Т.Пүрэвхатаныг томилжээ.  Т.Пүрэвхатаны хувьд УИХ-ын 2024 оны сонгуульд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт нэр дэвшиж өвдөг шороодсон билээ. Инженер, хуульч мэргэжилтэй түүнийг сайд Ж.Батсуурь барилга геодези зураг зүйн чиглэлээр ажиллаж байсан тул энэ салбарыг гадарлана гэж мэдэгджээ.

 

Реппер Б.Гантулгыг Ерөнхий сайдын зөвлөхөөр томилжээ. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Ерөнхий сайдын зөвлөхөөр Б.Гантулгыг томилсон. Залуучуудын асуудал хариуцаж ажиллана" хэмээн мэдэгдсэн юм. Б.Гантулгаас залуучуудын асуудалд дээр хамгийн түрүүнд ямар асуудалд анхаарал хандуулж ажиллах талаар тодруулахад ажлын төлөвлөгөө гаргаад эргэн хариу өгөх талаараа мэдэгдсэн юм. Тэрээр сонгуулийн үеэр Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжиж байгаагаа илэрхийлж олон нийтийн шүүмжлэлийн бай болж байлаа.

 

Боловсролын сайд П.Наранбаярын зөвлөхөөр Д.Гантулга томилогдов. Боловсролын сайд П.Наранбаяр нь 2020 онд Баянзүрх дүүргээс НИТХ-д Д.Гантулгын хамт сонгогдож, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд НИТХ-д тохой нийлүүлэн суусан. Д.Гантулга нь олон улсын зэрэгтэй актуарч, бизнесийн үнэлгээчин бөгөөд Монголын хөрөнгийн зах зээлийн гол мэргэжилтэнүүдийн нэг. Тэрээр НИТХ-ын төлөөлөгч, ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн юм.   Үүрэгт ажилдаа орсноор идэвхитэй ажиллаж байгаа сайд нарын нэг нь П.Наранбаяр.  Тус яамнаас  хамгийн сүүлд сурагчдын хувсанд поло загварыг цамц оруулах мөн бага ангийн сурагчдыг харандаагаар бичдэг болохыг уриалаад байна.

 

Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн сайд Ажлын албаныхаа даргаар 2012-2016 онд нийслэл Улаанбаатар хотод “Гудамж төсөл”-ийн захирал гэдгээр олон нийтэд танил доктор Б.Батболдыг Ажлын албаны даргаараа томилсон байна. Б.Батболд нь архитектор, хот төлөвлөгч бөгөөд 2001 онд Японы Хоккайдогийн Их сургуульд энэ чиглэлээр докторын зэрэг хамгаалсан байдаг. Өнгөрөгч хугацаанд тэрээр Америкийн архитектурын “Кристиан Бергум”, Японы тэргүүлэх “Никкейн сэккэй” компани, мөн “Пассифик консалтинг”, “Альмек” зэрэг компаниуд, Азийн хөгжлийн банкны дэд бүтэц, хот төлөвлөлтийн чиглэлээр зөвлөх, багийн ахлагчаар тус тус ажиллаж байжээ.

 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы зөвлөхөөрөө Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга асан Л.Төмөрбаатарыг томилжээ. Тэрээр өмнө нь Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн сайд байхад дээрх албан тушаалыг хашиж байв. Мөн сайдын суудлаа өгөхөд нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байсан юм. Л.Төмөрбаатар нь мөн Халдварт өвчин судлалын Үндэсний төвийг удирдаж байсан билээ.

 

АН-ын гишүүн Ц.Жадамбаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгийн орон тооны зөвлөх болжээ. Тэрээр хуульч, мэдээллийн технологи, бодлого төлөвлөлтийн инженер мэргэжилтэй.  “Шинэ Сэгэ Мед “ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд  Ардчилсан Залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалтай байна.  2024 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн тойрогт нэр дэвшин өрсөлдсөн ч өвдөг шороодсон билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 153 (7397)

 

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

9 цаг 50 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

9 цаг 53 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

14 цаг 33 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

14 цаг 36 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

18 цаг 58 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15