МҮОХ-ны төв штаб хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?

2024-08-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 Т.САЙХАН

МҮОХ-оос Олимпын наадмын мандаттай холбоотой асуудлаар албан ёсны хариулт өгчээ.  Монголын Үндэсний Олимпын хороо "Олимпын наадмын мандат буюу Olympic Identity and Accreditation Card нь ОУОХ-оос батлагдсан тусгай журмын хүрээнд олгогддог наадамд оролцогчдын хамгийн том бичиг баримт юм. Ингэхдээ тухайн улсаас эрх авсан тамирчдын тоотой уялдуулан албаны хүмүүсийн эрхийг олгодог. Тухайн улсын албаны хүмүүст ногдох мандатын тоо нь нийт эрх авсан тамирчдын 50 хувьтай тэнцүү байдаг. Энэ зарчмын дагуу Монгол Улсаас 32 тамирчин эрх авч оролцож буй тул нийт 16 албаны хүн буюу Team Officials мандат олгогдсон гэсэн үг юм. Үүнд МҮОХ-ны штабын ажилчид, шигшээ багийн дасгалжуулагчид, эмч, хөдөлгөөн засалч зэрэг бүх албан хаагчид хамаарна.

Олимпын эрх авсан спорт холбоод нь дээрх журмыг үндэслэн нийт тамирчдын тооны 50 хувьд багтаан албаны хүмүүсийн жагсаалтаа гаргаж, мандатаа захиалдаг. Зарим спорт нь жингийн ялгаатай, мөн олон өдрийн турш үргэлжилдэг бол албаны хүмүүсийн мандатыг солигддог (transferable) байдлаар зохицуулдаг. Үүнтэй уялдуулан жүдо, чөлөөт бөх зэрэг спортын дасгалжуулагч, албаны төлөөлөгчдийн мандатыг төлөвлөсөн.

ТӨВ ШТАБ ХЭДЭН ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг нь 2020 оноос хойш ОУОХ-ны гишүүнээр сонгогдон ажиллаж буй. Үүнтэй холбоотойгоор тэрээр энэ удаагийн наадамд зөвхөн МҮОХ-ны төв штабыг удирдан, чиг үүргээр хангахаас гадна ОУОХ-ны гишүүний хувиар үүргээ гүйцэтгэж ажиллаж байгаа болно.

МҮОХ нь Олимпын наадамд шигшээ багаа зохион байгуулж, оролцуулах үндсэн чиг үүрэгтэй. Энэ хүрээнд Тэргүүн дэд Ерөнхийлөгч (багийн ахлагч) болон Ерөнхий нарийн бичгийн даргыг оролцуулан нийт таван хүн төв штабт ажиллаж байна.

Энэ удаагийн Олимпын наадамд оролцож буй Монголын шигшээ багт Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс эмч М.Булган, физиотерапист буюу хөдөлгөөн засалч Ч.Туул нар ажиллаж байна. Мөн боксын шигшээ багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын гавьяат эмч Ч.Насанбат багтсан. Үүнээс гадна БТСУХ-ны гурван төлөөлөгч шигшээ багийн үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих чиг үүргийн хүрээнд тамирчдын тосгонд ажиллаж байна.

“NOC Guest” буюу МҮОХ-ны зочны мандат манай улсад хоёр ширхэг оногдсон бөгөөд МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүд Олимпын наадмын туршид гурав хуваагдан уг мандатыг эзэмшин, ажил үүргээ гүйцэтгэж байна гэжээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

9 цаг 50 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

9 цаг 53 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

14 цаг 33 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

14 цаг 36 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

18 цаг 58 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15