Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар бараалхав

2024-08-05
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд манай улсад айлчиллаа.  Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд болж буй анхны төрийн айлчлал юм.   Айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд томоохон түлхэц болохыг талууд онцолж, “Монгол, Швейцарын хамтарсан тунхаглал”, “Ардчилсан засаглалын асуудлаарх Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Төрийн тэргүүн нар гарын үсэг зурав.   Айлчлалын эргэн тойронд өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

 

“Дэлхий дахинаа тархаж буй ардчиллын бууралт”-ыг сөрөн зогсох нь бидний зорилго

 

Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого болон Швейцарын Холбооны Улсын даян дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлт, тууштай бодлогыг харилцан уялдуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа Төрийн тэргүүн нар хэлэлцээ хийх үеэрээ нотлов.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: - Монгол, Швейцарын ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхийн нэгэн шинэ хуудсыг бид хамтдаа нээж байна. Ардчилал, хууль дээдлэх зарчим, сайн засаглалын үнэт зүйлийг бататгаж, хууль тогтоох болон иргэний нийгмийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг дэмжиж, шүүх болон эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх чиглэлээр бид хамтарсан төсөл хэрэгжүүлнэ. “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд тогтвортой фермийн аж ахуй, мал аж ахуйн менежментийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, био-органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зэрэгт чиглэсэн хамтарсан төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Швейцарын стандарт, технологийг нутагшуулах, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан залуусыг сургаж бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийг танилцууллаа. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхий нийтэд тулгарч буй сорилтыг даван туулж, шийдвэрлэх нь бидний нийтлэг томоохон зорилт гэдгийг онцолж,  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилт болон Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.Мөн үндэсний соёлоо сурталчилж, спортыг дэмжих чиглэлээр бид хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Монголын түүхийн үзэсгэлэнг Швейцарын Цюрих хотын Рийтберг музейд 2025 онд гаргахаар боллоо.

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд: -Бид хоёр улсын хамтын ажиллагааны тухай Хамтарсан тунхаглал, “Ардчилсан засаглалын асуудлаарх Харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа. НҮБ-аас анхааруулсан “Дэлхий дахинаа тархаж буй ардчиллын бууралт”-ыг сөрөн зогсоох нь Швейцар Улсын хувьд нэн чухал юм.Монгол Улсад саяхан болсон парламентын сонгуулиар сонгогчдын оролцоо өндөр байж, сонгууль амжилттай болсон нь ардчиллын төлөөх иргэд, төрийн байгууллагуудын хүчин чармайлтыг тод илтгэн харууллаа.Бид улс төр, хууль эрх зүйн чиглэлээр идэвхтэй харилцаа өрнүүлж байгаагийн зэрэгцээ эрүүл мэнд, худалдаа, хүмүүнлэгийн салбарт олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байна. Түүнчлэн бид бусад салбарт хоёр болон олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр болсныг өнөөдөр Хамтарсан тунхаглалдаа тусгалаа.Швейцар, Монгол дэлхийн тавцанд олон асуудлаар ижил төстэй байр суурьтай. Тухайлбал, манай хоёр улс цаазын ялыг дэлхий дахинаа халахын төлөө байдаг.Энх тайван, аюулгүй байдлыг хангах нь Швейцар Улсын олон талт гадаад бодлогын нэг тулгуур нь юм. Үүнтэй холбогдуулан энх тайван, тогтвортой байдлын төлөөх Монгол Улсын хүч чармайлт, ялангуяа НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж  байна. Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлын төлөөх Швейцар, Монголын хүч чармайлтын талаар бид мөн ярилцлаа.

 

Ардчилал, эрх зүйт төрийг бэхжүүлэх үйлсэд нь хүсэв

 

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан бараалхлаа. Ерөнхийлөгч Виола Амхерд Монгол Улсад УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгууль амжилттай болсонд баяр хүргэж, ардчилал, эрх зүйт төр, парламентын тогтолцоог улам бэхжүүлэхэд амжилт хүсэв. Мөн Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс нь манай хоёр орны харилцааг улам ойртуулж, бүх талын хамтын ажиллагаа бэхжиж байгаад баяртай байгаагаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан илэрхийллээ.

 

Эрдэс баялаг боловсруулалт, банк санхүүгийн чиглэлд хамтарна

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердад бараалхлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн нэгдүгээр сард Швейцар улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Ерөнхийлөгч Виола Амхердтай уулзаж байснаа дурдаж, энэхүү төрийн айлчлал хоёр талын харилцааны түүхэнд чухал ач холбогдолтойг онцлов.Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Ялангуяа, хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтуудыг уялдуулж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, өвлийн аялал жуулчлал, хөдөө аж ахуй, спорт, хүмүүнлэгийн салбарт тодорхой төсөл хэрэгжүүлэх талаар ярилцав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Холбооны улс манай улсын гадаад худалдааны томоохон түншүүдийн нэг гэдгийг онцолж, эрдэс баялаг боловсруулалт, банк санхүүгийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхлоо илэрхийлжээ.

 

Цюрих хотод “Чингис Хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг дэлгэнэ

 

Хүндэт зочин Виола Амхерд  “Чингис хаан” үндэсний музейд зочилж, нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгээс эхлэн ХХ зууны эхэн хүртэлх хаад, монголын түүхийг өгүүлсэн үнэт үзмэрүүдийг үзэж  сонирхлоо. Мөн өнгөрсөн онд Бүгд Найрамдах Франц Улсын Нант хотноо 250 мянга гаруй хүнд толилуулсан “Чингис Хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг үзлээ. Энэ үзэсгэлэнг Луврын музей, Францын Үндэсний архив, Севрийн Үндэсний керамикийн музей, Чимэглэлийн урлагийн музей болон Швейцарын Рийтбергийн музейтэй хамтран гаргаж байгаа юм. Үзэсгэлэнг хоёр орны төрийн тэргүүний тохиролцсоны дагуу ирэх оны аравдугаар сараас 2026 оны гуравдугаар сар хүртэл хугацаанд Швейцарын Цюрих хотын Рийтберг музейд дэлгэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 149 (7393)

 

Киргиз, Хятадын  ерөнхийлөгч нар  32 баримт бичигт гарын үсэг зурав

Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Хятадын дарга Си Жиньпин нар янз бүрийн салбарын 32 хоёр

13 мин
Р.Алимов: Олон туйлт ертөнцөд зөвхөн шинэ хүчний төвүүд бус, шинэ хариуцлагын төвүүд ч хэрэгтэй

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) улс төр, эдийн засаг, технологи болон дэлхий дахинд ту

31 мин
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

9 цаг 22 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

9 цаг 22 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

9 цаг 22 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

2026-08-28
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

2026-08-28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

2026-08-28
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

2026-08-28