Сансар судлал, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтран ажиллана

2024-08-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй АНУ Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен 2024 оны наймдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхав.

Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улс төр, эдийн засаг, батлан хамгаалах болон иргэд хоорондын, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаанд тулгуурлан улам бэхжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны наймдугаар сард АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр тохиролцсон ажлуудыг бодит үр дүнд хүргэх, ялангуяа хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх, цахим хөгжил, боловсролын ерөнхий хуульд сургалтын үндсэн гадаад хэлийг англи хэл байхаар заасантай холбогдуулан манай англи хэлний багш нарыг чадавхжуулах зэрэг асуудлаар үр дүн эхнээсээ гарч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

 

Цаашид Америкийн Нэгдсэн Улсын Эрдэс баялгийн аюулгүй байдлын түншлэлийн санаачилгын хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, сансар судлал, сэргээгдэх болон цэвэр эрчим хүчний салбарт үргэлжлүүлэн хамтын ажиллагаагаа хөгжүүлж, бодит үр дүнд хүргэхээр тохиролцов. Энэ өдөр Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений айлчлалд зориулж “Бэсрэг наадам” арга хэмжээг “Их тэнгэр” цогцолборт зохион байгууллаа.

Эх сурвалж:www.polit.mn

 

Иргэн
Өмнийн говьд нар, салхины томоохон станц, эрчим хүч нөөцлүүр байгуулаад дутагдаад байгаа цахилгааны гачаалаас гарах юмсан, томоохон үйлдвэрүүд, орон сууцны хороолол, метро гэхэд эрчим хүчээр дутагдаж байгааг бүгд л мэдэж байгаа.
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

17 цаг 43 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06