Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд гэж хэн бэ

2024-08-02
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд  Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.  Уг айлчлал нь энэ онд тохиож буй Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжих бөгөөд Монгол Улсад швейцарын талаас Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны төрийн айлчлал юм. Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн өргөжүүлэх талаар ярилцана.Мөн хоёр орны харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөөд байна.

 

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд гэж хэн бэ?

 

Тэрээр 1962 оны зургаадугаар сарын 7-ны өдөр Вале мужийн  Бриг-Гли хотод төржээ. 1983-1987 онд  Фрибургийн Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны докторын зэрэгтэй. 1991-1994 онд Бриг-Гли хотод нотариатч, хуульч, 1994-2006  онд Холбооны Хөдөлмөрийн маргааны давж заалдах комиссын туслах шүүгч, 1992–1996 Бриг-Гли хотын Иргэдийн зөвлөлийн төлөөлөгч, 1996-2000 онд Бриг-Гли хотын захирагчийн орлогч, 2000-2012 онд Бриг-Гли хотын захирагч, 2005-2018 Швейцарын Үндэсний Зөвлөл (Парламент)-ийн гишүүн, Үндэсний Зөвлөл дэх Христийн ардчилсан намын бүлгийн дэд дарга, Вале муж улсын намын бүлгийн гишүүн, 2018 оноос Швейцарын Холбооны Зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. 2019 оноос Швейцарын Холбооны Улсын Батлан хамгаалах, иргэний хамгаалалт, спортын сайдаар ажиллаж байгаад 2024 оноос Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Цанаар гулгах, явган аялал хийх, ширээний теннис тоглох,   уулын дугуй унах, ном унших хоббитой гэжээ.

 

Швейцарын Холбооны Улсын түүх

 

Уулын гурван кантон болох Ури, Швыц, Унтервалдений төлөөлөгчид тэртээ 1291 оны наймдугаар сарын 1-ний өдөр цуглан өөртөө засан тогтнох холбоо байгуулах тангараг өргөснөөр өнөөгийн Швейцарын Холбооны Улсын үндсийг тавьсан. Тухайн үед хүчирхэг байсан Хабсбургийн эзэнт гүрнээс өөртөө засан тогтнох эрх, эрх зүйн уламжлалт тогтолцоогоо хамгаалах эрмэлзлээс үүдэн байгуулагдсан эдгээр гурван кантоны холбоонд хожим нь бусад кантон нэгдсэн. 1499 онд Германы эзэнт гүрнээс тусгаар тогтнон 1848 онд үндсэн хуулиа баталж, улмаар 1874 онд холбооны төвлөрсөн засаглал бүхий улс болсон.  Швейцарын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал тус улсын уламжлалт төвийг сахих бодлогоос эх сурвалжтай. Швейцарын бие даасан, төвийг сахисан статусыг Европын их гүрнүүд хэдэн зууны турш хүндэтгэж ирсэн. Швейцар дэлхийн хоёр дайнд оролцоогүй, шууд өртөөгүй улс юм. Сүүлийн хагас зуун жилд гүнзгийрч буй Европын улс төр, эдийн засгийн интеграци, НҮБ-ын болон олон улсын бусад байгууллагуудад гүйцэтгэж буй Швейцарын үүрэг нь түүний хөршүүдтэйгээ тогтоосон харилцааг улам бэхжүүлсэн. Швейцар Улс 2002 онд НҮБ-д гишүүнээр элссэн. Төвийг сахих бодлоготой тул ямар нэг эвсэлд нэгддэггүй.

 

Швейцар Монгол харилцааны лавлах

 

Хоёр улс 1964 оны тавдугаар сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил 60 жилийн ой тохиож байна. Монгол Улсаас Женев дэх/ЭСЯ, Швейцарын Холбооны Улс (ШХУ)-аас Бээжин дэх ЭСЯ хавсран тус тус хариуцдаг. Элчин сайд Д.Гэрэлмаа 2022 оны зургаадугаар сарын 28-ны өдөр итгэмжлэх жуух бичгээ барьсан.  Швейцарын талаас манай улсад хавсран суух Элчин сайд Юрг Бурри 2022 оны есдүгээр сард томилогдож, 2023 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр итгэмжлэх жуух бичгээ барьсан. Монголын талаас 1997, 1998 онд Ерөнхий сайд М.Энхсайхан, 1999 онд Гадаад харилцааны сайд Н.Туяа, 2001 онд Ерөнхий сайд Н.Энхбаяр, 2002 онд Ерөнхийлөгч Н.Багабанди (албан ёсны айлчлал), 2008 онд Гадаад хэргийн сайд С.Оюун, 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж (ажлын айлчлал), 2012 онд Гадаад харилцааны сайд Л.Болд, 2015 онд Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн (ажлын айлчлал), 2019 онд УИХ-ын дарга Г.Занданшатар (албан ёсны айлчлал), 2024 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ (ДЭЗЧУ) тус тус айлчилж байв. Швейцарын талаас 1972 онд Үндэсний зөвлөлийн дарга У.Фейншлер, 2007 онд Дэд ерөнхийлөгч бөгөөд Дотоод хэргийн сайд П.Күшпэн, 2008 онд Үндэсний зөвлөлийн дарга А.Буньон, 2012, 2014 онд ШХХАА-ийн Ерөнхий захирал М.Дахинден, 2016 онд Ерөнхийлөгч И.Ш.Амман (АСЕМ-ын дээд түвшний уулзалт), 2018 онд Гадаад хэргийн сайд И.Кассис (албан ёсны айлчлал), 2019 онд Үндэсний зөвлөлийн дарга М.К.Гүшэтти (албан ёсны айлчлал), 2023 онд ШХХАА-ийн Ерөнхий захирал П.Данци, 2024 онд Үндэсний зөвлөлийн Гадаад харилцааны хорооны дарга Лорен Верли тус тус айлчилж байжээ. 1990–2023 онд Монголд худалдаа, нийтийн хоол, банк санхүү, геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, мал аж ахуйн түүхий эд боловсруулалт, инженерийн барилга, байгууламж, барилгын материалын үйлдвэрлэл, аялал жуулчлал, тээвэр, хөнгөн үйлдвэр, мэдээлэл, технологийн салбарт Швейцарын хөрөнгө оруулалттай нийт 72 компанийн 165 сая ам. долларын шууд хөрөнгө оруулалт бүртгэгдсэн байна. 2023 оны байдлаар Швейцарын Холбооны Улсад 3800 орчим монгол иргэн ажиллаж амьдарч байна. Үүнээс нийт 30 орчим монголын иргэн НҮБ болон олон улсын байгууллагуудад ажиллаж байна. Женев, Лозанн хотуудад Швейцар дахь монгол хүүхдүүдэд зориулсан монгол хэлний сургалтын төвүүд үйл ажиллагаа явуулж байна.  Швейцар дахь монголчуудын 20 орчим холбоо, нийгэмлэг, төрийн бус байгууллага спорт, соёл, хүмүүнлэгийн чиглэлээр ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 148 (7392)

 

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

13 цаг 21 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

13 цаг 21 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

13 цаг 21 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Өчигдөр 17 цаг 51 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Өчигдөр 12 цаг 18 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

Өчигдөр 06 цаг 00 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Уржигдар 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Уржигдар 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин