Энтони Блинкен: Америк, Монголын харилцаа шинэ шатанд гарч байна

2024-08-02
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд энэ нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсад найман жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар өчигдөр албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний үеэр талууд Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотлоод өнгөрөгч сард АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдсан Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний үеэр яригдсан зүйлүүдийг ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй санал солилцож, дараах тохиролцоонд хүрэв.

Тухайлбал, монголын англи хэлний багш нарыг мэргэшил дээшлүүлж, чадавхжуулах мэргэжлийн төвийг Улаанбаатар хотноо нээхээр тохиролцов. Түүнчлэн Монгол Улс, АНУ-ын Эрчим хүчний яриа хэлэлцээг энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулж, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцохоор болов.

Мөн 2020 онд байгуулсан Монгол Улс, АНУ хоорондын “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-г 2025 он хүртэл сунгахаар шийдвэрлэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар албан  ёсны хэлэлцээний дүнгээр хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд хамтарсан мэдээлэл хийлээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: -Бид Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг илүү сайжруулах ёстой талаар ярилцлаа. АНУ-ын талаас олон аж ахуйн нэгж Монголд хөрөнгө оруулахад бэлэн байгаагаа Төрийн нарийн бичгийн даргаар дамжуулж мэдэгдсэнд таатай байна. Хөрөнгө оруулалтын төслүүдийн талаар тодорхой мэдээлэл солилцлоо. Энэ удаагийн айлчлалын үр дүнд Монгол Улс англи хэлийг хоёр дахь гадаад хэл болгосонтой холбогдуулан АНУ-ын талаас эхний ээлжид англи хэлний сургалтын төвийг байгуулахаар болсон шийдвэрээ дуулгалаа. Мөн Монгол англи хэлний багш нарыг сургах, чадавхжуулах, мэргэжил дээшлүүлэх асуудлыг ярьж тохиров. Хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх, эрчим хүчний яриа хэлэлцээг энэ онд багтааж Улаанбаатар хотноо зохион байгуулах, 2020 онд байгуулсан хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээг сунгах зэрэг асуудлаар тохиролцоонд хүрсэндээ сэтгэл хангалуун байна" гэв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен:-Монгол Улс дахь миний айлчлал нь Лаос, Вьетнам, Япон, Филиппин, Сингапурын дараа хийж буй бөгөөд энэ бүс нутагт хийж буй 18 дахь айлчлал болж байна. Тус айлчлал нь Ерөнхийлөгч Жо Байдены "Бидний хамтарсан ирээдүй нь энэ бүс нутагт үргэлжилнэ" гэж хэлсэнтэй холбоотой юм. Уг айлчлалынхаа явцад энэ бүс нутгийн улс орнуудаас нийтлэг алсын харааг олж харлаа. Тодруулбал эрх чөлөөтэй, аюулгүй нийтлэг ашиг сонирхолтой байгааг мэдэрсэн. Өөрөөр хэлбэл ямар нэг асуудлыг нээлттэй хэлэлцэж, ямар нэг дүрэм журмыг бид ил тод гаргаж, шударгаар хэрэгжүүлнэ гэдгийн илрэл юм. Монгол Улс бол энэ бүс нутгийн чухал түнш гэдгийг онцолъё. АНУ нь Монгол Улсын гуравдагч хөршийн хувьд манай хоёр орны харилцаанд онцгой анхаардаг. Өнөөдөр манай хоёр улс бүх талаар нягт харилцаатай болж байна. Бид эдийн засгийн замын зураглал гаргаж, нийлүүлэлтийн сүлжээ болон эдийн засгийн хамааралтай байдлыг бууруулах, ажлын байрыг шинээр бий болгоход хамтран ажиллах болно. Мянган сорилтын сангийн гэрээний дагуу түншлэлээ улам өргөжүүлнэ гэж найдаж байгаа илэрхийлье. Энэ гэрээний дагуу Монгол Улсын усны хангамжийн нөөцийг 80 хувиар нэмэгдүүлнэ. Ингэснээр манай хоёр орны бизнесийн түншлэл шинэ шатанд гарна гэж бодож байна.   Өнгөрсөн долоо хоногийн айлчлалын үр дүнд хийсэн гэрээгээр хоёр улсын худалдаа болон аялал жуулчлалын салбар илүү өргөжнө.Түүнээс гадна нэмж нэг зүйлийг хэлэхэд манай улсад хэдэн мянган монголчууд ажиллаж, суралцаж байна. Үүний нэг жишээ нь танай улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ билээ. Тиймээс Монгол Улсад англи хэл сурах боломжийг нэмэх нь чухал. Үүнтэй холбоотойгоор Монголд англи хэлийг төгс эзэмших санаачилгыг зарлаж байна. Энэ хүрээнд ахлах сургуулиудад англи хэл заах, их дээд сургуульд англи хэл заах багш, хүний нөөцийн асуудалд анхаарна. Мөн их сургуультай хамтран англи хэлний сургалтын төвийг шинээр байгуулна. Энэ төвийг бид Их Британи, Австрали, Канад болон "Google"-тэй хамтран хэрэгжүүлнэ. Энэ төслийг монголчууд өөрсдөө удирдаж, хамтран ажиллаж авч явах болно. АНУ болон Монгол Улс нь бүс нутгийн аюулгүй байдлын асуудал дээр хамтран ажилладаг. Монгол Улс нь Солонгосын хойгийн асуудлаар тогтвортой байр суурьтай байдагт үргэлж талархдаг. Монгол Улс нь 35 жилийн өмнө сонгууль зохион байгуулж, Ардчиллын төлөө саналаа өгсөн түүхтэй. Бид ардчиллыг илүү бэхжүүлэхэд нь тус болно. Үүний хүрээнд сайн засаглал, хууль дээдлэх ёс, авлигалалтай тэмцэхэд болон хүний эрхийн суурь эрх чөлөөний асуудал дээр дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлье. Энэ хүрээнд шашин шүтлэг, эмзэг бүлэглэлийн эрх ашгийг хамгаалахад цаашид анхаарна. Тэр тусмаа хүний наймааны хохирогч болсон болсон хүүхдүүдийг хамгаалах зайлшгүй шаардлагатай. Тиймээс ирэх жилүүдэд хүүхдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Бид өдөр бүр Америк, Монголын харилцааг шинэ шатанд гарч буйг харж байна гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 148 (7392)

 

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Уржигдар 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

2026-10-15