Гэр бүлээрээ аялж яваа зургаа фэйсбүүк хуудастаа оруулснаар гэрт нь хулгай оржээ

2024-07-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Фэйсбүүк зургаас нь харж тухайн айлыг эзэнгүй гэж мэдээд гэрт нь хулгай орсон хэрэг гарсныг ЦЕГ-аас мэдээлж, сэрэмжлүүлэв.  2024 он гарснаас хойш орон байрны хулгайн гэмт хэргийн шинжтэй 989 гомдол мэдээлэлд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. 

Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Мягмарсүрэн "Аялал зугаалгаар явж, гэрээсээ хол байгаа тухайгаа цахим орчинд нийтэлж, өөрийн болон гэр бүлийнхээ зургийг тавьдаг. Энэ нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болж байна. Тухайлбал Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт айлын гэрт хулгай оржээ гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу шалгахад оршин суугч А нь гэрээсээ хол аялж зугаалж яваа зургаа фэйсбүүк хуудсандаа оруулсан нь гэмт хэрэгтний олз болсон байна. Улмаар эзэнгүй айлаас хулгай хийх санаа төржээ.  Иймд иргэд та бүхэн онцын шаардлагагүй бол гэр бүлээрээ болон өөр бусадтай аялж яваа зургаа гэртээ ирснийхээ дараа цахим орчинд нийтлэхийг зөвлөж байна. Түүнчлэн олон хоногоор амралт зугаалгаар явах гэж байгаа бол хаалга, цонхондоо найдвартай цоож, бэхэлгээ хийх нь зүйтэй" гэж сэрэмжлүүллээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

10 цаг 26 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

18 цаг 5 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

18 цаг 5 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06