Манай улсыг зорих Дэлхийн зочид

2024-07-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Ирэх сард манай улсад АНУ, Япон, Швейцар улсын төр, засгийн тэргүүн нар хүрэлцэн ирнэ.   Тодруулбал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен наймдугаар сарын 1-нд, Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида наймдугаар сарын эхээр манай улсад айлчлах товтой байна.   Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амердын айлчлалын тов тодорхой бус байгаа ч энэ онд Монгол, Швейцар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа юм.  Ойн хүрээнд Ерөнхийлөгч Виола Амерд манай улсад хүрэлцэн ирэхээр төлөвлөжээ.  Монгол Улсын зорих дэлхийн зочдын тухай мэдээллийг тоймлон хүргэж байна.

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн  урилгаар манай улсад айлчилна.  Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-д энэ сарын 23-нд айлчилсан бөгөөд  энэ үеэрээ  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкентэй албан ёсны уулзалт хийсэн билээ. Уулзалтын үеэр хоёр тал Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бэхжүүлэх хүрээнд Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний механизмыг нэвтрүүлж байгаад сэтгэл хангалуун буйгаа харилцан тэмдэглээд, Монгол Улсын эдийн засгийн тэсвэртэй байдал, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, аялал жуулчлал, иргэдийн солилцоог дэмжих, нэн чухал эрдэс баялаг, эрчим хүч, хот байгуулалтын чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, англи хэлний монгол багш нарыг бэлтгэхээр тохирсон байдаг. Түүнчлэн энэ уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен ирэх сарын 1-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлахаа ирэлхийлжээ.

 

Япон Улсын Ерөнхий сайд Фүмио Кишида

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Фүмио Кишида наймдугаар сарын эхээр Монгол Улсад айлчлахаар төлөвлөжээ. Айлчлалаар Ерөнхий сайд Фүмио Кишида Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, Хойд Солонгост хулгайлагдсан Япон иргэдийг эх оронд нь авчрах асуудлаар хамтран ажиллах талаар санал солилцож, хэлэлцэнэ. Япон улс тус асуудлаар Хойд Солонгостой дээд түвшний хэлэлцээр хийхийг зорьж байгаа ч Хойд Солонгосын зүгээс баллистик пуужин харвах зэргээр бусад өдөөн хатгасан үйлдлүүдээ үргэлжлүүлсээр байгаа тул хоёр тал хэлэлцээрт хүрч чадахгүй байгаа. Тиймээс Японы зүгээс Монгол Улсыг тус асуудалд зуучлагчаар ажиллаж, Хойд Солонгостой өндөр түвшний хэлэлцээ хийхэд нь туслахыг уриалахаар тус уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.  Монгол Улс 2012 онд Япон болон Хойд Солонгосын хоорондох дээд түвшний хэлэлцээрийг удирдан зохион байгуулсан туршлагатай. Түүнчлэн Монгол Улсын зохион байгуулдаг “Улаанбаатар яриа хэлэлцээ” олон улсын хуралд хоёр улсын албаныхан уг асуудлаар уулзаж, санал солилцдог билээ. Мөн Японы Ерөнхий сайдын Монгол Улсад хийх айлчлалын үеэр 2016 оноос хойш хэрэгжиж буй хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрт суурилсан Монгол дахь Японы хөрөнгө оруулалт болон ашигт малтмалын худалдааг өргөтгөх асуудлыг уулзалтаараа хэлэлцэнэ. Наймдугаар сард Японы Ерөнхий сайд Фүмио Кишида Казакстан улсад айлчилж Төв Азийн хуучин Зөвлөлтийн таван улсын удирдагчдын уулзалтад оролцох төлөвлөгөөтэй байгаа юм.

 

Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч

Виола Патришиа Амхерд Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч хатагтай Виола Патришиа Амхерд ирэх сард манай улсад айлчилна.  Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийaн ой энэ онд тохиож буй бөгөөд талууд түүхэн ойгоо өргөн хүрээнд тэмдэглэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай ярилцана.  Швейцарын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд манай улсын хөдөө аж ахуй, уул уурхай, боловсрол болон нийгмийн бусад салбарт амжилттай хэрэгжсэн төслүүд нь ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд чухал ач холбогдол үзүүлж байжээ. Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч Виола Амхерд нь Холбооны батлан хамгаалах, спорт, иргэний хамгааллын асуудлыг хариуцдаг юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 143 (7387)

 

2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг хуралдсангүй,ха

54 мин
ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонто

54 мин
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

54 мин
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу? 

2025 оны 7-р сарын 1. Засгийн Газрын зүгээс төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг хориглосон хуулийг санаачлан, яаралтай горимоор УИХ-д өргөн барьж, батлуулснаас хойш хэ

9 цаг 36 мин
Нүүрс тээврийн зогсонги байдалтай холбоотой асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хүслээ

Нүүрс тээврийн жолооч нар эрх нь зөрчигдөж буй асуудлаар мэдээлэл хийлээ.

14 цаг 26 мин
Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог

Голомт банк харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн олон улсын төлб

14 цаг 38 мин
Бие хамгаалагчдын мэргэжлийн хөгжил, эрх зүйн орчныг хэлэлцэнэ

Монголын Бие хамгаалагчдын Хүндэт академи, Монголын бие хамгаалагчдын Шадар хамгаалалтын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

15 цаг 14 мин
Ард нийтийн санал асуулаг хөдөлгөөнийг үүсгэн байгуулах их хурал арван нэгдүгээр сарын 26-нд  болно

Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс тавтын  зохион байгуулалт хийх,  ерөнхийлөгчийн  сонгуультай холбоотой асуудлаа

15 цаг 15 мин
Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусгалгүй, өөрийн хүсэлтээр Төрийн тэргүүний албан

Өчигдөр 06 цаг 00 мин
Ч.Мөнхзул: Сэргээгдэх эрчим хүчээс эдийн засгийн үр өгөөж хүртэх боломжтой

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг сана

Өчигдөр 06 цаг 00 мин