Б.Алтанчимэг: Азийн аваргын тэмцээнээс ихийг сурч, туршлага хуримтлуулсан

2024-07-23
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Баатарын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин “Дугаарын зочин”-оор холимог тулааны Азийн аваргын хүрэл медальт Б.Алтанчимэгийг урилаа.

 

-Саяхан сонирхогчдын холимог тулааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртсэн. Тэмцээний эрхээ улсын аваргад түрүүлж авсан байх аа?

-Би холимог тулааны спортыг сонгож хичээллээд жил хагасын хугацааг үдсэн байна. Энэ оноос тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. Холимог тулааны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж Азийн аваргад оролцох эрхээ өвөртөлсөн. Саяхан Азийн аварга шалгаруулах тэмцээндээ амжилттай оролцоод ирлээ. Энэ удаагийн тэмцээнд улсаа төлөөлж гурван тамирчин өрсөлдсөн. Хоёр нь алтан медаль хүртлээ. Анхны том тэмцээн учраас бага зэргийн сандралтай байсан. Эхний удаа Филиппиний тамирчинтай таарсан. Дараа нь Тайваний тамирчныг ялж хүрэл медалийн төлөө өрсөлдсөн.

 

-Анхны томоохон тэмцээн гэхэд чамлахааргүй амжилт гаргажээ.  Их туршлага хуримтлуулсан байх даа?

-Ихийг сурсан, туршлага хуримтлуулсан тэмцээн байлаа. Боломжийг олж харсан. Дэвжээнд гараад тулалдаж байхдаа төлөвлөсөн зүйл байгаагүй. Цаг хугацаатай өрсөлдсөн гэж хэлж болно. Урд өдөр нь маргааш тулалдах тамирчнаа судалсан. Мөн багш нартайгаа цахимаар холбогдож заавар зөвлөгөө авсан. Тэмцээний үеэр багш нар хажууд зааж зөвлөсөн бол амжилтаа ахиулах боломж байсан болов уу. Би олон туршлагатай тамирчнаас суралцсан. Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд жиндээ хамгийн залуу тамирчин нь байсан даа. Намайг 19 настай гэхэд хүмүүс гайхаж хүлээж авсан. 

-Тэмцээнд явахаас өмнө хамгийн хэцүү цаг хугацааг туулсан байх?

-Монголын холимог тулааны холбоо байгуулагдаад удаагүй болохоор тамирчдаа бэлдээд явж байна. Шагналаа гардах мөчид илүү хичээнэ гэж бодсон. Уг нь би алтан медаль авах боломж байснаа эргэцүүлсэн. Дараагийн удаа алдаагаа давтахгүйг хичээнэ. Тэмцээнд явахаас өмнө амаргүй цаг хугацааг туулсан. Монгол түмэн минь сайхан сэтгэлтэй болохыг мэдэрсэн дээ. Тусалсан хүмүүсээс гадна урам хайрлаж, зөвлөсөн хүмүүс бий. Хүний итгэлийг алдахгүй байх нь их хариуцлага.

-Холимог тулаан эмэгтэй хүнд ахадсан спорт санагддаг. Хэр золиос шаарддаг бол?

-Мэдээж тодорхой хэмжээний зүйл золиосолж байж амжилт гаргана шүү дээ. Таны хэлснээр золиосгүй амжилт гэж үгүй. Наад зах нь хичээл орхигдох талтай. Гэхдээ хичээл, бэлтгэл, тэмцээнээ хослуулахыг  хичээдэг. Мөн гэр бүлдээ зарцуулах цаг бага байдаг. Байнга бэлтгэл, тэмцээн гээд завгүй. Үүнийг гэр бүл маань ойлгож, дэмждэг. Энэ үеэс нэг зүйлийг олгож авсан. Цаг хугацааны туршид хажууд үлдэх хүн үлдээд, явах нь явдаг юм билээ. Магтаал, шүүмжлэлийг хослуулж байна. Би ямар ч амжилт гаргасан нэг  зангаараа байна.

-Спорт хүнийг төлөвшүүлдэг онцлогтой. Тамирчны замналаас ямар төлөвшлийг олж авсан гэж харж байна?

-Эргээд бодоход спортоос ихийг сурсан байна. Тухайлбал, ямар ч саад бэрхшээл тулгарсан даваад гарах зоригтой болсон. Үүнээс  гадна мэндлэх, хүндлэх ухаанд сургадаг. Тамирчин болохоосоо өмнө аливаад амархан шантардаг байсан. Анх зургаадугаар ангид байхдаа чөлөөт бөхөөр хичээллээд хэсэг хугацааны дараа орхисон. Учир нь нэг  тэмцээнд ороод хожигдоод амжилт гаргаж чадахгүй юм байна гэж дүгнэлт хийсэн. Үүний дараа бүжгийн дугуйланд хамрагдаж байлаа.  Шантрамтгай зангаа орхихын тулд өөртэйгөө их ажилласан. Олон зүйлд өөрийгөө сорьж, дуртай спортоо олсондоо талархдаг. Би таеквондо болон жюү жицүгээр хичээллэж байгаа. Одоо бол шантрах үедээ анх эхэлсэн зорилгоо бодож хүч авдаг даа. Би их азтай. Учир нь надад олон гэр бүл бий. Миний өсөж торнисон орчин, таеквондогийн хамт олон, гүйлтийн ах эгч нар, жюү жицү, холимог тулааны  хамт олон минь миний гэр бүл. Тэд минь хамгийн бага нь гээд намайг хайрлаж, эрхлүүлдэг. Энэ бүгдээс эерэг зүйл сурдаг. Өөрийгөө ялах мэдрэмжийг гүйлтээс авсан бол жюү жицүгээс бусдыг хайрлах ухааныг олж авсан.  

-Тамирчдад урам авсан тэмцээн гэж бий. Хэзээ өөртөө итгэх итгэлийг олж авсан бэ?

-Жюү жицүгийн анхны тэмцээнээсээ хүрэл медаль хүртсэн. Тухайн үед эхний тойрогтоо хожигдоод хасагдчихлаа гэж бодож суусан. Гэтэл багш ирээд “Дахиад өрсөлдөнө шүү. Холоос ирснээ бодоод бүх зүйлээ дайчилна шүү” гэж захисан.  Дэвжээнд гараад өрсөлдөгчөө ялаад хүрэл медалийн болзол хангаад эргээд харахад манай тамирчид бүгд алга ташсан тэр мэдрэмж сэтгэлд тод үлджээ.

Би бүх зүйлийг хоёр талаас нь хардаг. Тиймээс аливаа зүйлээс болгоомжилдог. Нэг талаараа хэт болгоомжлоод ирэхээр алдахаас айдаг юм байна. Сүүлийн үед нэг зүйл бодох болсон. Хүн алдаж болно, үүнээсээ суралцах л хэрэгтэй. Магадгүй алдаа шинэ зүйлийг заадаг шүү дээ. Алдсан ч юу чаддагаа харуулах ёстой. Амжилт хөдөлмөрөөс шалтгаална. Хамгийн догдлолтой үе нэрээ дуудуулаад дэвжээнд гарах гэж хэлнэ. Би дэвжээнд гараад чаддаг зүйлээ л харуулдаг. Рингэнд байхдаа чоно шиг, рингэнээс гараад хонь шиг байх ёстой.

-Хэтийг харсан зорилгоосоо манай уншигчдад хуваалцахгүй юу?

-Хамгийн ойрын зорилго гэвэл ДАШТ. Мэдээж амжилттай оролцохын төлөө бэлтгэлдээ анхаарч байна. Мөн их сургуулиа амжилттай дүүргэнэ. Тамирчин хүн боловсролтой байх ёстой. Тамирчин байх цаг хугацаатай шүү дээ. Тамирчны замналаа дуусгаад энхийг сахиулах үйл ажиллагаанд явна гэж боддог. Хүмүүсийн хүндлэл их мэдрэгдэж байна. Тиймээс биеэ зөв авч явах хэрэгтэй.

-Амжилтыг бэлтгэл сургуулилтаар төсөөлшгүй. Зорилгынхоо төлөө өдөрт хэдэн цагийн бэлтгэл базааж байна?

-Өдөрт хоёр цагийн бэлтгэл хийдэг. Мэх, техникээ өдөр бүр давтаж сайжруулж явна. Мэддэг зүйлээ чаддаг гээд орхиж болохгүй. Үргэлж давтаж, сайжрах хэрэгтэй. Мянган өшиглөлт хийхээс айхгүй. Нэг өшиглөлтийг мянган удаа давтсан хүнээс айна гэдэг үг бий. Үүнийг байнга бодож явдаг. Давуу талаа сайн илүү сайжруулах чухал. ДАШТ-ий бэлтгэлээ нарийн төлөвлөсөн байгаа. Мөн биеийн галбиртаа анхаарна. Эхлэл нь ийм гайхалтай байна. Тиймээс илүү амжилт намайг хүлээж байгаа болов уу.

-Хүн сэтгэлийн амьтан гэдэг. Бэлтгэлээ сайн базаахаас гадна сэтгэл зүй чухал байх?

-Тийм шүү. Бүх зүйлийг бодох нь чухал. Би тогтмол тэмдэглэл хөтөлдөг. Тэмдэглэл маань яг ном шиг болсон. Бичихээс гадна зураг зурдаг. Өөрт таалагдсан урам  өгөх үг бичнэ. Хүн өдөр бүрийн дурсамжаа бичиж тэмдэглэх нь зохистой. Цаг хугацааны явцад  сурсан зүйлээ мартахыг үгүйсгэхгүй. Тиймээс бичих тэмдэглэх хэрэгтэй. Тухайлбал, өнөөдөр сурсан мэхээ дэлгэрэнгүй бичдэг. Урам өгч, боломж олгож, тусалсан хүмүүстээ талархаад баршгүй. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 140 (7384)

 

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

4 цаг 6 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

4 цаг 6 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

4 цаг 6 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

20 цаг 16 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Уржигдар 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Уржигдар 15 цаг 31 мин