АН мэдэгдэл гаргажээ

2024-07-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

"Zarig.mn" сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэжилж, дөрвөн жил есөн сарын хорих ял оноосон. Тэгвэл шүүхийн шийдвэртэй холбоотойгоор АН-аас мэдэгдэл гаргажээ.  Мэдэгдэлд

"Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд бид сэтгэл эмзэглэн хүлээж авлаа. Ардчилсан нам бол хүний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалж ирсэн улс төрийн хүчин мөн. Хараат бус хэвлэл мэдээлэл ардчилсан тогтолцооны амин чухал тулгуур багана учраас сэтгүүлчийн мэдээлэл олж авах, хэвлэн нийтлэх, түгээх, чөлөөт үйл ажиллагаа явуулах, төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангахын төлөөх үйл хэргийг цаашид ч бид тууштай дэмжин ажиллахаа мэдэгдэж байна.

Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс 2023.11.24-ны өдөр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хэвлэн нийтлэх, мэдээлэл олж авах, түгээх хууль ёсны эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө хууль сахиулах байгууллагуудын дарамт шахалт, айлган сүрдүүлэлтэд өртсөн асуудлаар мэдэгдэл гарган ажиллаж байсан билээ.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүсэн сүүлийн хоёр хоногийн шүүх хуралдааныг өмгөөлөгчгүй, хаалттайгаар явуулсан нь ард түмний шүүхэд итгэх итгэлд ихээхэн эргэлзээ төрүүлсэн үйл явдал боллоо гэж бид үзэж байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хууль ёсны эрхийг хангуулах асуудлаар Хүний эрхийн үндэсний комисст хандаж, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд тайлбар гаргуулан ажиллах болно. Түүнчлэн шүүх хуралдааныг олон нийтэд нээлттэй явуулдаг, шүүхийн үйл ажиллагааг нийгэмд нээлттэй, ил тод болгох, сэтгүүлчийн чөлөөт үйл ажиллагааг хамгаалсан хуулийн төсөл болон Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж ирэх намрын чуулганаар Улсын Их Хуралд өргөн барьж ажиллахаа үүгээр мэдэгдэж байна.

Эрх чөлөөт, ардчилсан Монгол Улс мөнх оршиг гэжээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

11 цаг 2 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

11 цаг 5 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

15 цаг 46 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

15 цаг 49 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

20 цаг 11 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15