Гөхөл, сүүл боож хусуур зүүсэн эмэгтэй

2024-07-19
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

“Зууны мэдээ” сонин “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буланг эхлүүлж, цуврал нийтлэлээ хүргэсээр байгаа билээ. Бид энэ удаагийн дугаартаа залуу уяач А.Отгонсүрэнг онцолж байна.

Монголчууд бидний бусад улс орноос ялгарах ондоошил бол эрийн гурван наадам билээ. Эрийн гурван наадамд эмэгтэй хүний эзлэх байр суурь тун “давчуу”. Хурдан морины уралдаан, уяач гэхэд хамгийн түрүүнд эрэгтэй хүн л санаанд ордог. Тэгвэл зөвхөн эрчүүд л морь уяж, хусуур зүүдэг гэх хэдэн зуун жил дамнан ирсэн бичигдээгүй хуулийг эвдэхээр хичээж яваа энэ охиныг А.Отгонсүрэн гэдэг.

Тэрээр Дорноговь аймгийн алдарт уяач Б.Алтанбаярын дөрөв дэхь охин юм. Орчин цагт охидуудаа боловсрол эзэмшүүлж, төв бараадуулах нь нийтлэг үзэгдэл болсон. Үүний адилаар А.Отгонсүрэн галт тэрэгний проводник мэргэжил эзэмшжээ. Гэвч тэрээр мэргэжлээрээ ажиллаагүй уяач болжээ. Энэ тухайгаа “Би таван хүүхэдтэй айлын дөрөв дэх охин. Өвөө, аав, ах нар маань уяач хүмүүс бий. Тиймээс бид багаасаа адуу, малтай ойр өссөн. Бусдынхаа адил би долоон настайгаасаа хурдан морь унаж эхэлсэн. Морь унах хугацаа минь урт байгаагүй ч нэг л мэдэхэд моринд дурлаж, хорхойсож явсаар аавыгаа дагаж, удалгүй аавынхаа туслах нь болж нэг л мэдэхэд  сонирхолдоо хөтлөгдөн, уяач болж хөдөө амьдрахаар шийдсэн. Өөрийн нэр дээр морь уралдуулаад хоёр жил болж байна. Ингэхдээ овооны наадамд хоёр удаа айргийн дөрөв, хоёр удаа айргийн тавд морио хурдлуулсан багахан амжилттай байна” гэсэн юм.

А.Отгонсүрэн багаасаа спортын хүн болох мөрөөдөлтэй байсан бөгөөд өөрийгөө уяач болно гэж төсөөлөөгүй явжээ. Харин аавынх нь хэлсэн үг түүнд эрчис нэмж уяач болоход нь нөлөөлжээ. Энэ талаар “Их суруулиа төгсөж ирсэн зун аавдаа “Би ер нь уяач болдог юм бил үү” гэж хэлсэн. Гэтэл аав маань “Эмэгтэй хүн хусуур зүүж, морь уяж болохгүй гэх зүйл байхгүй шүү дээ. Миний охин морь уявал сумынхаа анхны эмэгтэй уяач болон нь ээ. Цаашлаад аймгийн алдарт уяач болох ч юм билүү” гэсэн нь надад урам зориг өгсөн. Ингээд намар нь ажилд орох байснаа цуцалж уяач болж, морины эрдэмд суралцаж байна даа” гэсэн юм.

Монгол хүн, морь хоёрыг салгаж ойлгож  боломгүй. Бидний өвөг дээдэс морин дээрээс дэлхийн талыг эзэгнэж, эрдэнэт хүлгээ шүтэж ирсэн түүхтэй. Тиймээс ч молор эрдэнэ гэж хүндэтгэн дээдэлж, төрийн сүлдэндээ хүртэл дүрс юуг нь залсан нь бий. Тэгэхээр монгол хүн морь хоёр хүйн холбоотой биш ч хувь тавилангийн  холбоотой ч юм болов уу. Төрийн их баяр наадмын түрүү магнай барианд орж ирэхэд омогшдоггүй хүн гэж үгүй. Энэ л омогшил гайхалтай торгон мэдрэмж, зөн билгээр морио дээдэлдэг ард түмэн. Энэ омогшил, торгон мэдрэмж нь эмэгтэй хүнд ч бас байдаг ажээ. Тухайлбал, морь уяхад эмэгтэйчүүд эрчүүдээс илүү мэдрэмжтэй байдаг гэдгийг А.Отгонсүрэнгийн аав Б.Алтанбаяр хэлж байлаа. Б.Алтанбаяр “Манайх хоёр эрэгтэй, гурван эмэгтэй хүүхэдтэй. Хүүхдүүд маань бүгд морь уях сонирхолтой. Бага хүү А.Дагвасүрэн сумын алдарт уяач залуу бий. Харин охин А.Отгонсүрэн сүүлийн хоёр жил жижиг наадмуудад амжилттай сайхан уралдаж морь айрагдуулж байна. Хоёр жил морь уяхдаа дөрвөн удаа айрагдуулна гэдэг багагүй амжилт. Учир нь түүнд морь уях төрмөл авьяас, мэдрэмж бий. Дээр үед зарим ахмадууд эмэгтэй хүн морь уях нь битгий хэд морины уяа руу ойртох цээртэй гэдэг байсан. Харин би үүнтэй санал нийлдэггүй. Тиймээс охиныхоо сонирхлыг хүндэтгэн уяач болохыг нь дэмжсэн” гэсэн юм.

Хүүхэд багачуудын гийнгоолох дуу

Хөндий талд яруу

Хурдан морины яралзан ирэх нь

Хүн бүхний бахдал… гэдэг. Мэдрэмж төгөлдөр залуу уяачийн магнай дээр удахгүй аймгийн алдартын малгай залрах байх хэмээн ерөөе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 138 (7382)

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

14 цаг 0 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

14 цаг 18 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

18 цаг 9 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

18 цаг 20 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

18 цаг 26 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13