Д.Амарбаясгалан: Байнгын хорооны дэргэд мэргэжлийн зөвлөхүүдийг ажиллуулах асуудлыг бодлогоор дэмжинэ

2024-07-09
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

 Т.САЙХАН

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /07.09/ хуралдаж байнгын хорооны даргыг сонгох,  УИХ-ын Тамгын газрын ЕНБД-ыг томилох тухай хэлэлцэх, УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх юм.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: -Б.Баасандорж даргыг УИХ-ын Тамгын газрын ЕНБД-ыг томилох тухай асуудлыг дэмжиж байна.  Цаашид хууль өргөн барихдаа анхаарах хэд хэдэн асуудал байна. Б.Баасандорж дарга анхаараарай.  Яаралтай горимоор орж байгаа асуудлыг Хуулиудын тухай хуулиар шийдэх ёстой. Энэ хуулийг огт дагаж мөрдөхгүй юм. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: -Санал нэг байна. Засгийн газраас олон асуудлыг яаралтай горимоор өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлж байна. Шинэ дэг хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хууль тогтоомжийн хуулийн хэрэгжилтийн дагуу яаралтай горимоор өргөн мэдүүлсэн хуулийг УИХ олонхын дэмжсэнээр яаралтай хэлэлцэх эсэхийгщ шийдвэрлэж явахаар болж байгаа. УИХ-аас энэ асуудалд анхаарна. Мөн УИХ-ын даргын хувьд ЕНБД-ын албан тушаал хэд хэдэн хүний нэр яригдсан. Цэвэр төрийн албан хаагч байх хуулийн зохицуулалттай. ЕНБД-аар ажиллах хүн улс төрийн намаас бүрэн татгалзсан байх ёстой учраас зарим нэр дэвшигчид татгалзсан.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: -Б.Баасандорж даргыг нэр дэвшиж байгааг дэмжиж байна. Ерөнхий нарийн бичгийн дарга дэгийн зөвлөх. Дэгийг аль байнгын хороогоор хэлэлцэж, яаж санал хураах  вэ гэдэг дээр зөвлөгөө өгдөг том хүн. Бид энэ асуудалд анхаарах шаардлагатай. Монгол өмчийн асуудал замбараагүй явж ирлээ. Бизнесийн эрх зүйн байдлын асуудал Хууль зүйн байнгын хороонд харьяалагддаг ч огт хэлэлцэгддэггүй. Зөв тохируулга хийхгүй бол. Ядаж газрын асуудлыг Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцдэг баймаар байна. Энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: -УИХ-ын байнгын хорооны асуудлууд давхардсан тал харагдаж байгаа. Мөн мэргэжлийн зөвлөхүүдийг ажиллуулахыг бодлогоор дэмжиж ажиллана. Гишүүд санаачлага, саналаа хэлэхээс гадна засч залруулахад анхаарах хэрэгтэй байна. Нийт 580 хууль хэрэгжиж, 3000 гаруй журам хэрэгжиж байна. УИХ бүрэн хүчин чадлаараа ажиллах ёстой. УИХ-ын даргын хувьд хуульч мэргэжилтэй 27 УИХ-ын гишүүн парламентад орж ирж байгаа нь олзуурхууштай.

Нэр дэвшигч Б.Баасандорж: -Дэгийн зөвлөхтэй холбоотой асуултад хариулъя. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нь УИХ-ын дэгийн зөвлөх байна гэж заасан. Мөн УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд ЕНБД нь дэгийн тухай саналаа Ёс зүй, дэгийн байнгын хороонд хүргүүлнэ гэж заасан. Миний хувьд надад итгэл үзүүлж томилбол эхний ажлаа УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд холбогдох саналаа байнгын хороонд хүргүүлнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:  -Парламентын олон мэргэжлийн ялгаатай байдлыг парламент дунд холбох гүүр болгон ашигласнаар боловсон хүчнийг шат дараатай бэлтгэх боломжтой болдог. Нөгөө талаараа албан тушаал бүрэн өөрийн эрхлэх асуудалтай, давхцахгүйгээр хариуцлага хүлээх чадвартай байж асуудлаа шийднэ. Тэгэхгүй бол асуудлаа шийдэж чадахгүй албан тушаалууд байна. Жишээлбэл, дэд сайдууд байна. Гэхдээ сайд, Төрийн нарийн бичгийн дарга нь эрх мэдлээ өгдөггүй, дунд нь зөвхөн ажлын хэсгийн ахлагч болж хувирдаг. Бусад улсуудад Дэд бүтцийн сайд нь үндсэн сайд, Замын тээвийг нь дэд сайд хариуцаж, зөвхөн тэр асуудалд гарын үсэг зурдаг. Олон улсад үндсэн чиг үүргийн төрийн сайд, эрхлэх асуудлын сайд гэдэг статустай байдаг. Цаашдаа бид энэ асуудлыг ярьж, тэр агуулга руу явж байгааг хэлье.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: -ХЗДХЯ-ны нэрийн өмнө шударга ёс гэж нэмсэн байна. Агуулгын хувьд салбарын сайд, ерөнхий прокурор хоёр нэг байдаг улс орнуудын нэр томъёо. Үндсэн хуульд ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулах замаар Ерөнхий прокурор гэдэг статусыг гүйцэтгэх эрх мэдэл дотор оруулах гэж байгаа юм уу. Шударга ёс гэж нэрлэж байгаа бол Засгийн газрын дотоод дахь хүний эрхийн аудит хийдэг систем энд үүснэ гэсэн үг. Тэгэхээр хэрэглэгчийн эрхийг хамгаалах байдлаар ХЗДХЯ-ны чиг үүрэг өргөжих ёстой. Гэтэл хэрэглэгчийн эрх Шадар сайд дээр явж байгаа. Энэ эрхээ шилжүүлэхгүй юм уу. Манайх л холион бантан болгосон байдаг. Төр бол хамгийн бага стандартыг тогтоох ёстой.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: -Хуулийн байгууллагын будлианыг засах, зөв ойлголтыг нийгэм мэдэх гэдэг агуулгаар ХЗДХЯ-ны нэрний өмнө шударга ёс гэх нэршлийг оруулж ирж байгаа юм. Прокурор, мөрдөх байгууллага, шүүхийн байгууллагын дунд байгаа бараг найз нөхдүүд байдаг юм. Хууль хяналтын байгууллагад хяналт тэнцэл гэдэг зүйл байхгүй болоод удсан. Тэр агуулга руу явуулахаар олон улсын нийтлэг жишгийн дагуу оруулсан. Сонгодог агуулга руугаа алхам алхмаар явах хэрэгтэй. Бид сая 126  гишүүнтэй болох асуудлыг таван парламет ярьсны эцэст хийсэн. Хувь тэнцүүлэх тогтолцоогоо. Ер нь мөрдөх байгууллага Засгийн газрын харъяанд байдаг. Прокурор нь УИХ, шүүх нь тусдаа байдаг гэх ойлголттой. Бодит байдал дээр томилсон хүмүүстээ үйлчилдэг бүтэц байдаг. Заримыг нь мэдэхгүй гаргачихдаг, ил тод биш, зарим  шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаандаа хуралдаггүй гэх асуудал байдаг. Гүйцэтгэх засаглал нь шүүхийн асуудлыг хэлэхээр шүүгчдэд долигонодог улстөрчид нь учиргүй шүүмжилнэ. Нэр усаараа холбоотой. Өдрөөс өдөрт иргэд ялгаж харж байна. Хууль зүйн сайдыг хүн барьж хорьдог хүн гэж боддог. Гэтэл ямар ч эрх мэдэлгүй хүн байдаг. Үүнийг ойлгоосой гэж бодож энэ удаа хамтрахад Ардчилсан нам ХЗДХЯ-ыг аваасай гэж бодож байгаа. Энэ олон шүүмжлээд байгаа хүний эрхийн зөрчлүүд яг юу байв гэдгийг тухайн салбарт очсон хүн нь олж, хараад хэлээсэй. Тэр агуулгаараа олон улсын байгууллагын хяналт тэнцэл. Х.Тэмүүжин та нар нам дотроо ярьж болно. Хүсэлт тавихад санал нэг байж болно гэдгээ илэрхийлсэн. Ингэх ёстой гэж хэлэхээсээ илүү хийх л цаг шүү дээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

2 цаг 26 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

7 цаг 29 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

8 цаг 41 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

9 цаг 15 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

15 цаг 55 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

16 цаг 10 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

16 цаг 10 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14