Чанартай эмчилгээг эрхэмлэсэн “Монгол Хьюндай”

2024-07-09
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Баатарын НЯМСҮРЭН

 

Монголд үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагууд хүн ардынхаа эрүүл энхийн төлөө тусламж, үйлчилгээ  үзүүлэн ажилладаг билээ. Хүмүүс сайн эмчээр оношлуулж, чанартай эмчилгээг илүүд үздэг. Тиймээс “Зууны мэдээ” сонин сайн үр дүн, мэргэжлийн түвшинд эмчилгээ, тусламж үзүүлж буй “Монгол Хьюндай” эмнэлгийн нээлт болон үйл ажиллагааг нь сурвалжиллаа.

 

Эх орондоо эмчлүүлэх боломж бүрдэв

“Монгол Хьюндай” эмнэлгийн үүсэн байгуулагдсан түүх нь Ким Бү Соб эмчтэй холбоотой ажээ. Түүний хувьд 15 жилийн өмнө буюу 2009 онд Монголд “Хайрыг түгээе” уриатайгаар хүмүүнлэгийн үйлсээ эхлүүлсэн. Түүнээс хойш ГССҮТ-ийн эмч нартай хамтарч жил бүр хөдөө орон нутаг, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай хүмүүст хүрч үйлчилжээ.Энэ үед монголчуудад ихэвчлэн доод мөчдийн төрөлхийн согог, хугарал гэмтэл их байгааг анзаарахдаа тусламж үйлчилгээ үзүүлэх чанартай эмнэлэг байгуулах сэдэл авчээ. Монголчууд үе солиулахдаа өндөр хөгжилтэй орныг зорих нь түгээмэл.

Тэгвэл эх орондоо тухтай орчинд чанартай үйлчилгээ авах боломжийг “Монгол Хьюндай” эмнэлэг нэвтрүүлсэн байна. Тэд гэмтэл согог болон ерөнхий мэс заслын үйлчилгээ үзүүлэхээр БНСУ болон Монгол Улсын олон жилийн дадлага туршлагатай нарийн мэргэжлийн доктор, профессор зэрэгтэй мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлжээ. Хэтийн харсан зорилго нь үйлчлүүлэгч төвийг барьж ажиллана гэдгээ эмнэлгийн удирдлагууд онцолж байлаа. Чанартай сайн үйлчилгээ үзүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад хүндрэлтэй иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцэхийг чухалчилсан байна. Мөн монгол залуу эмч, оюутнуудад сүүлийн үеийн технологи болон мэдлэг, туршлага эзэмшүүлэхийг зорьж байгаа ажээ. 


Эмчилгээ эрхэлсэн захирал Н.Оргил: Сүүлийн үеийн дэвшилтэт үйлчилгээг нэвтрүүлсэн

- БНСУ-ын “Хьюндай” нэгдсэн эмнэлэг нь Чун-Анг их сургуулийн эрүүл мэндийн төвтэй боловсролын хамтын ажиллагаатай байдаг. Солонгос дахь “Хьюндай” эмнэлэг гэмтлийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд сүүлийн үеийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Манай Монгол дахь салбар эмнэлэг шинэ байранд дахин үйл ажиллагаагаа эхлүүллээ. Өмнө нь бид гэмтэл, мэс заслын чиглэлийг дагнаж байсан бол одоо нэгдсэн эмнэлгийн системд шилжсэн. Тиймээс бүтэц, үйл ажиллагаа нь өргөжсөн гэж ойлгож болно. Манайх Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай” гэлээ.


“Монгол Хьюндай” эмнэлгийн гүйцэтгэх захирал З.Нямаа: Эмнэлгийг хүлээсэн хүн олон байсан

-БНСУ-д үйл ажиллагаагаа явуулж байгаа  “Хьюндай” эмнэлгийн салбар Монголд үйл ажиллагаагаа эхлүүлж байгаад баяртай байна. Эмнэлэг маань үйл ажиллагаагаа эхлүүлснээр чанартай үйлчилгээ авахаас гадна Монголд ажлын байрыг  нэмэгдүүлсэн. Ингээд Солонгосын чанартай үйлчилгээг хямд үнээр авах боломж бүрдлээ. Хүнд хэлбэрийн өвчтөн өөр улс руу явахгүйгээр эх орондоо эмчлүүлэх боломж нээгдэж байгааг онцолъё. Мөн БНСУ-ын  “Хьюндай” нэгдсэн эмнэлгийн захирал Ким Бү Соб захирал болон хамт олон нь 2009 оноос Монголд сайн үйлсийн аян санаачилж, хэрэгжүүлсэн байдаг. Ингэхдээ есөн аймгийг сонгож иргэдэд нь эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн. Өнгөрсөн хугацаанд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үнэ төлбөргүй 10 мянга гаруй үзлэг, оношилгоо 700 гаруй мэс засал хийсэн. Цаашид хүмүүнлэгийн ажлаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Тиймдээ ч өнөөдрийн “Монгол Хьюндай” эмнэлгийг нээгдэхийг хүлээсэн хүн олон байсан. Манай эмнэлгийн хамт олон чин сэтгэлээсээ ажилладаг, мэргэжилдээ хайртай хүмүүс бий. Энэ дашрамд хамт олондоо талархал илэрхийлье.

 

Найман төрлийн  үйлчилгээ үзүүлж байна

Тус эмнэлгийн Солонгос дахь салбар нь Монгол болон бусад орны эмч, сувилагч мэргэжлээр суралцах оюутнуудыг 100 хувийн тэтгэлгээр суралцуулдаг онцлогтой. Өнгөрсөн хугацаанд ГССҮТ, нэгдүгээр эмнэлэг, орон нутгаас 100 гаруй эмч, сувилагчийг урт болон богино хугацаанд тэтгэлгээр  мэргэшүүлжээ. Гэмтлийн мэс засал, ерөнхий мэс засал, мэдээгүйжүүлэг, дүрс оношилгооны сувилахуй гэсэн мэргэжлээр суралцуулсан  нь эрүүл мэндийн салбарт хийж буй том хөрөнгө оруулалт.  “Монгол Хьюндай” нэгдсэн эмнэлэг нь гэмтэл согог, ерөнхий мэс засал, дотор зүрх судас, мэдрэл, хүүхдийн үзлэг, чих хамар хоолой, нүд судлал, нүүр амны мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Өөрийн эзэмшлийн таван давхар барилгын В1 давхартаа дүрс оношилгоо, лаборатори, зүрхний эхо, хөдөлгөөн засал, нэгдүгээр давхартаа үйлчилгээний хэсэг эмийн сан, амбулаторийн үзлэг, хүлээлгийн хэсэг байрлана. Харин хоёрдугаар давхартаа мэс заслын вакумжуулсан гурван байртай. Гурав болон дөрөвдүгээр давхартаа хэвтэн эмчлүүлэх тасагтай, тавдугаар давхартаа оффис, эмчилгээний гал тогооны хэсэгтэй.  Нийт 45 ортой нэгдсэн эмнэлэг юм. Тэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүргэж, томоохон өөрчлөлт шинэчлэлт хийнэ гэдэгт итгэх хүн олон бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 134 (7378)

 

DR. ADITYA
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
BAT
Бидэнд эрүүл мэндийн байдал маш сайн байгаа бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцад нь зохих ёсоор анхаарал тавих болно. бөөрний үнэ 780 мянган доллар. эндээс та DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бидэнтэй холбогдож болно. Таны бөөрний мөнгөний хэмжээ Би Клиникийн үйлчилгээний нефрологич юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бөөрийг эмчилдэг бөгөөд бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс засал нь Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Астри, Герман, Испани зэрэг донорын байршилтай. Хэрэв та бөөрийг худалдах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол болохгүй Бидэнд имэйл илгээхээс бүү эргэлзээрэй баярлалаа
Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар т

2 мин
2001 оны есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн эмгэнэл, дэлхий дахины өөрчлөлт, Монголын оролцоо

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Анализ тойм” хөтөлбөрт оролц

2 мин
У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж, аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө. Тэрээр

2 мин
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүртгэгдэж эхэлжээ 

“Зууны мэдээ” сонинд одоогоос 10 жилийн өмнөх энэ өдөр сэтгүүлч Б.Энхзаяагийн “Соном өвгөний хул

2 мин
SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

Есдүгээр сарын 19-ний өдөр SocialPay Park-д болох “Super Concert: Special” тоглолтод Кпоп-ийг төлөөлөх томоохо

9 цаг 40 мин
Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

Есдүгээр сарын 19-нд SocialPay Park-д SUPER CONCERT: SPECIAL тоглолт зохион байгуулагдана.

9 цаг 47 мин
УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа

УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа

13 цаг 13 мин
Гэр бүлийн шүүхийн байр барих зардлыг 2027 оны төсвөөс хасжээ

Гэр бүлийн шүүхийн байр барих зардлыг 2027 оны төсвөөс хасжээ

13 цаг 23 мин
“Их Засаг Кинг”, “Империал” сургуулиуд Боловсролын яамыг шүүхэд өгнө гэв

“Их Засаг Кинг”, “Империал” сургуулиуд БЯ-ыг шүүхэд өгнө

13 цаг 42 мин