МАН, АН, ХҮН намууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2024-07-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

МАН, АН, ХҮН нам хамтарсан Засгийн газар байгуулах зөвшилцөлд хүрсэн билээ. Тэгвэл өнөөдөр гурван намын удирдлагууд хамтран ажиллах  санамж бичигт гарын үсэг зурлаа. Тодруулбал, Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг хурдтай шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллах санамж бичигт МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар гарын үсэг зурав.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улс парламентын ардчилсан тогтолцоотой болсноос хойш 30 гаруй жил болж байна. Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш 30 жилийн алдаа, гажуудсан зүйлийг засаж, тогтолцооны хувьд шинэ 30 жилийг эхлүүлэхийг зорьсон. Энэ хүрээнд "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг улс төрийн намын удирдлагуудтай хэлэлцэн баталсан. Эхлүүлсэн олон ажил дуусахгүй, дунд нь замхардаг байлаа. 

Парламентад дарга нарын төлөөлөл орно гэсэн ойлголттой байсан. Парламентад олон нийтийн төлөөллийг хангахын тулд холимог тогтолцоогоор сонгууль явуулж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосон. Сонгодог парламентыг бий болгохын тулд энэ санамж бичгийг байгуулж байна. 

30 хоногийн дотор мөрийн хөтөлбөрөө оруулна. Парламентад суудалтай бүх намаас санал авна. Шийдлээ хүлээж байсан маш олон ажлыг хурдтай шийдвэрлэнэ гэж итгэж байна. Парламентын шинэ 30 эхэлж байна. Мөн Монгол Улсын хөгжлийн шинэ 30 жил эхэлж байна" гэлээ. 

АН-ын дарга Л.Гантөмөр "Монгол Улсад тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, Ардчилсан намын үзэл санааг түгээн дэлгэрүүлэхийн төлөө хамтарсан Засгийн газарт ажиллах санамж бичгийг байгуулж байна. Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх ажлын тодорхой хөтөлбөрийг дэмжиж ажиллахаар шийдвэрээ гаргасан. Энэ хүрээнд татварын дарамтыг бууруулахыг ажил хэрэг болгох ёстой гэдэгт санал нэгдсэн. Мөн бизнес хийхэд улс төрийн намаар ялгаварлан гадуурхдаг байдлыг арилгахын тулд хамтарсан Засгийн газарт ажиллана" гэлээ. 

Мөн ХҮН намын дарга Т.Доржханд "Өнөөдрөөс эхлээд шинэ хандлага, соёл улс төрд орж ирж байна. 30 жилийн хугацаанд улс төрийн намууд бие биедээ дэгээ тавьж, харлуулж байсан. Үүний үр дүнд хөгжлөө алдсан байдаг. Харин өнөөдөр намаа, өөрсдийгөө бус улс орны эрх ашгийг бодсон шийдвэр гаргаж байна" гэв. 

Түүнчлэн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх товтой байна.

Эх сурвалж:www.polit.mn 

зочин
Оюун -Эрдэнэ яаж тэнэгтэж байна аа. Ардчилсан намын хулгайчууд 2012-2016 онуудад парламентад олонх байхдаа яаж сөрөг хүчнээ дарж даапаалж байлаа. Бүр тухайн үеийн МАН-н ахмад гишүүдийг хүртэл төрийн ордон руу оруулахгүй хөөж тууж, байнгын хороодын хуралдаан дээр үг хэлүүлэхгүй басамжлан доромжилж инээлдэж байсныг мартах арай л болоогүй баймаар юм. Тос дотроосоо өтвөл яана гэдэг билээ. Бас мордохын хазгай гэдэг үг байдаг даа.
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

1 цаг 46 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

1 цаг 49 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

1 цаг 52 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

1 цаг 54 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

8 цаг 42 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

8 цаг 47 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

8 цаг 47 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Өчигдөр 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин