Тав тухтай Улаанбаатарын төлөөх байгаль орчноо цэвэрлэх аян өрнүүллээ

2024-07-04
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

“Дэлхийн байгаль орчны өдөр (6-р сарын 5)” тохиодог 6-р сард “Дэлхий дахинд итгэл найдвар бэлэглэхийн төлөөх дуудлага (challenge)” аяны хүрээнд Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэгийн (Ерөнхий пастор Ким Жү Чоль, цаашид Бурханы сүм гэх) 500 орчим итгэгч ой мод, гудамж талбай, орчин тойрныг цэвэрлэх ажилд манлайлан оролцлоо.

Тус сүм нь “Дэлхийн байгаль орчны өдөр”-өөр дэлхий даяар олон төрлийн сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд манай Монгол улсад 6-р сарын 23-ны өдөр Богдхан уулын ойр орчим, 6-р сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн н 2, 3-р хорооны нутаг дэвсгэр, 7-р сарын 3-нд ХААИС-ын ойр орчмыг цэвэрлэж, бүс нутгийн тогтвортой орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ орууллаа. Эдгээр үйл ажиллагаа нь сүм байгуулагдсаны 60 жилийн ойн баяраа тохиолдуулан дэлхийн өнцөг булан бүрд итгэл найдвар хүргэх зорилготой “Дэлхий дахинд итгэл найдвар бэлэглэхийн төлөөх дуудлага” аяны нэг хэсэг юм. 

6-р сарын 23-ны өдөр 300 гаруй хүн Богдхан уул орчмын 2 км газрыг цэвэрлэсэн бөгөөд тус цэвэрлэгээгээр 130 гаруй шуудай хог хаягдал түүсэн байна.

“Богдхан ууландаа бид амарч зугаалаад явахад хамгийн сайхан газар байхад, нэг хэсэг нь хогоо аваад явж байгаа ч нөгөө хэсэг нь үлдээгээд яваад байхаар бид бохир газрыг зөв сайхан агаартай газар гэж яаж зугаалах юм бэ! Балчир хүүхдээс авхуулаад, наян настай буурай хүртэл нэг ширхэг хогоо авч явах тийм ухамсартай баймаар байна. Би долоо хоног болгон энд гарч ирдэг. Өнөөдөр энд сайн дурынхантай таарч, энэ хүмүүсийг харахад шуудай шуудайгаар нь хог цуглуулчихсан байна гэдэг нь ямар их буруугаар байгальдаа ээлгүй зугаалж байна вэ гэдэг нь харагдаж байна. Барьж яваа хогоо буцаагаад аваад явах ухамсартай баймаар байна, залуучууд аа! Бүгдээрээ хогоо аваад явцгаая, энэ бол хүн болгоны үүрэг юм шүү! Ингэж бид эх байгалиа хамгаалаад зөв сайхан амарцгаая. Нэг ширхэг хог орхилгүй зөвхөн гутлын улныхаа мөрийг үлдээгээд байгальдаа зөв зохистой эко аялж амарч сурцгаая гэж хүсч байна” хэмээн  ууланд гарч хог түүж байх үеэр тэнд аялж, агаарлаж явсан нэгэн иргэн сэтгэгдлээ хуваалцлаа.

Тус үйл ажиллагаанд оролцсон Бурханы сүмийн итгэгч Т. Байгалмаа / Байгалын ухааны доктор/ ярихдаа, “Манай Монголын боловсролын системд бага дунд ангиас нь экологийн боловсрол олгох сургалт явагдаж байгаа. Энэ сургалтын программ маш сайн хэдий ч амьдрал ахуй дээр байгаль орчинд нь практик дадлагыг хийлгэх юм бол хүн бүхэн байгаль орчныг хамгаалах тов тодорхой боловсролтой болох юм. Зөвхөн онол биш практик дээр хэрэгжүүлээд бүгдээрээ байгаль орчноо хамгаалагч, байгалиа хайрлагч байж, экологийн тэнцвэр алдагдаж байгаа энэ үед бүгдээрээ экологийн тэнцвэрийг хадгалах үйл ажиллагаанд оролцдог Монголын ард түмэн болцгооё гэж уриалж байна” гэсэн юм.

Энэ удаагийн цэвэрлэгээний үйл ажиллагаа нь Бурханы сүмээс энэ сард зохион байгуулж буй “Найдварын ой” аяны нэг хэсэг байв. “Найдварын ой” аян нь мод тарих, ой мод цэвэрлэх замаар нүүрстөрөгчийн хийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагаа юм. Цэвэрлэгээ хийхийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах бүх насныхныг хамарсан тангараг өргөж, дэлхийн тогтвортой орчин, хүн төрөлхтний цэцэглэн хөгжсөн ирээдүйг бий болгоход чиглэсэн байгаль орчны сэдэвт салбар хуралдааныг мөн зохион байгуулжээ.  

6-р сарын 30-ны өглөө Улсын их дэлгүүрийн урд цэнхэр хантааз өмссөн 100 гаруй залуус цугларчээ. Нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсан энэ хүмүүс бол Бурханы сүмийн ASEZ WAO  ажилчин залуу сайн дурынхны багийн гишүүд болон тэдний гэр бүл, хамт олон, ойр дотныхон юм. Залуус хуурай газрын экосистемийг хамгаалах зорилго бүхий “Ногоон дэлхий” үйл ажиллагааныхаа хүрээнд хотын төв, цэцэрлэгт хүрээлэн, мод цэвэрлэж, Чингэлтэй дүүргийн 2 болон 3-р хорооны нутаг дэвсгэрт 3 км газрыг цэвэрлэлээ. Хотын захиргааны албанаас өгсөн шуудай, хавчаар барьсан сайн дурынхан гурав, таваараа хуваагдаад усны сав, хуванцар аяга, хуванцар уут, хүнсний сав баглаа боодлын материал, лааз, шилэн сав зэргийг нямбайлан түүж байлаа.

Амралтын өдрөөр их дэлгүүрээр үйлчлүүлсэн иргэд бүгчим халуун цаг агаарыг үл хайхран цэвэрлэгээнд гар бие оролцсон залууст баяр хүргэлээ. Сайн дурынхан 61 шуудай хог, хаягдлыг 2 цаг 30 минутын дотор түүжээ.

“Хүүхдийн тоглоомыг хуванцраар хийдэг тийм ээ? Урд хөршөөс бид хүүхдийн тоглоомоо захиалж оруулж ирдэг. Бид хүүхдийн тоглоомоо эх орондоо үйлдвэрлэдэг болмоор байна. Эх орондоо үйлдвэрлэсэн барааныхаа хог хаягдал, хуванцрыг дахин боловсруулж ашигладаг болмоор байна. Хуванцар хог, хаягдлын хор нөлөөг нь сайн таниулж чадаж байгаа учраас ASEZ WAO хамт олны энэ үйл ажиллагаанд ч бас хэрэгтэй юм болов уу гэж бодож байна” хэмээн Чингэлтэй дүүргийн иргэн Мягмарсайхан ярьсан юм.

“Өнөөдөр Бурханы сүмийн дэргэдэх ажилчин залуучуудын сайн дурын байгууллага болох ASEZ WAO маань 8081дэх удаагийн ээлжит цэвэрлэгээний үйл ажиллагааг ням гарагт Их дэлгүүрийн урд фантомаас эхлэн Бөмбөгөр хүртэл талбайд зохион байгуулж амжилттай өндөрлөж байна. Залуу хүний хувьд би эх орныхоо төлөө, байгаль дэлхийнхээ төлөө энэ цэвэрлэгээний үйл ажиллагаанд оролцож байгаадаа маш их баяртай байна. Бид өдөр тутамдаа өөрийн мэдэлгүйгээр маш их хэмжээний хог хаягдал хаяж байдаг. Өнөөдрийн үйл ажиллагаагаар онцолж байгаа нэг асуудал бол дэлхий дахинд аюул учруулж байгаа нэгэн төрлийн хог хаягдал бол хуванцар хог хаягдал юм. Өдөр тутмын амьдралдаа бидний хэрэглэж байгаа гар утас, хувцас хунар, аяга таваг, бүх зүйлд хуванцар тодорхой хэмжээгээр орж байдаг. Бид хуванцрын зохисгүй хэрэглээнээс болоод долоо хоногт нэг хүн дунджаар бүтэн зээлийн карын хэмжээ буюу 5 грамм хуванцрыг хоол хүнс тэжээлээрээ дамжуулаад идэж байгаа. Хуванцрын эсрэг арга хэмжээ болгож ASEZ WAO хэмээх ажилчин залуучуудаас бүрдсэн сайн дурын баг маань өнөөдөр хуванцрын хог хаягдлыг багасгахаар, мөн иргэдийн ухамсрыг дээшлүүлэх зорилгоор өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулсандаа баяртай” гэж ASEZ WAO гишүүн Ц. Амгаланжаргал хэллээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар уг үйл ажиллагааг талархан хүлээн авч, бээлий, шуудайгаар ханган залууст талархлаа илэрхийлжээ. Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Залуучуудын Холбооны дарга Энхмөрөн зэрэг удирдлагууд ирээдүй хойч үе болсон залуучуудын байгаль орчны талаарх  мэдлэгийг сайшаан магтаж байлаа.

7-р сарын 03-ны өдөр Бурханы сүмийн 60 гаруй оюутан 65 шуудай хогийг ХААИС-ийн хашаан дотор болон ойр орчимоос цуглууллаа.

ХААИС-ийн Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч Дуламсүрэн, “Өнөөдөр энэ сайхан өдөр байгаль дэлхийгээ хамгаалах аян, нийтийн арга хэмжээг танай ASEZ-ын хамт олон ХААИС-ийн ойр орчимд цэвэрлэгээ хийж, байгальд тустай хөдөлмөр, байгалиа эрүүл байлгах, орчноо цэвэр байлгах арга хэмжээг зохион явуулж байгаад баяртай байна. Оюутан залуучууд та бүхний энэ үйл ажиллагаа бол байгаль орчноо, дэлхий ертөнцөө аврах үйл ажиллагааны нэгээхэн том хэсэг. Энэ их хог, бидний өөрсдөө тарьсан бохир зүйлийг цэвэрлэх, түүхийг бид бүхэн бүгдээрээ хийх ёстой. Өнөөдрийн цэвэрлэгээгээр хог хаягдал маш гарч байгааг харахад сэтгэл эмзэглэж байна. Гэхдээ энэ аянаар үе тэнгийнхэндээ болон хүүхдүүдэд хог хаягдал хаяж болохгүйг зааж өгч байгаа та бүхэнд хичээл зүтгэлд талархаж байна. Цаашдаа хог хаяхгүй байж, эрүүл сайхан орчинд тав тухтай амьдрах боломжоо бил өөрсдөө бүрдүүлж чадна гэдэгт итгэж байна” хэмээн өнөөдрийн үйл ажиллагааны талаар сэтгэгдлээ илэрхийлэв.

Бурханы сүмийн пастор Ким Юль Сан “Бид 8 тэрбум хүнд итгэл найдвар дүүрэн маргаашийг бүтээж өгөхийн тулд сар бүр сайн дурын ажил зохион байгуулж, “Дэлхий дахинд итгэл найдвар бэлэглэхийн төлөөх дуудлага” аяныг өрнүүлж байна. 6-р сард бид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхийн тулд нүүрстөрөгчийн хийг бууруулах ажилд анхаарлаа хандуулж байна. Өнөөдрийн энэхүү арга хэмжээ маргаашийн дэлхийг хамгаалах болно гэж найдаж байна" гэлээ.

Бурханы сүм нь сүүлийн 10 жилийн турш Монгол орны олон салбарт нийгмийн сайн дурын үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Үүнд байгаль орчин цэвэрлэх, цусны донорын хөдөлгөөн өрнүүлэх, халамжийн байгууллагад зочлон туслах, боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх, эмзэг бүлгийн хүмүүст туслах, COVID-19-ийн эсрэг хариу арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа багтаж байгаа аж. Түүнчлэн Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад байгаль орчноо цэвэрлэх ажилд манлайлан оролцож, мод тарьж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтөөс сэргийлэх, хотын агаарын чанарыг сайжруулах зэрэг үйлсэд хүч нэмэрлэн ажиллажээ. Түүнчлэн 2012 оноос хойш цусны донорын хөдөлгөөнийг тасралтгүй өрнүүлж, цусан хангамжийн дутагдлыг арилгахад хувь нэмрээ оруулсаар байгаа юм байна. Энэ 5-р сард ч мөн Улаанбаатар дахь Цус Сэлбэлт Судлалын Үндэсний төвд сайн дураараа, үнэ төлбөргүй цусаа хандивлах үйл ажиллагаанд 130 орчим хүн оролцож, 37100 мл цус хандивласан байна.

Энэ жил 60 жилийн ой нь тохиож буй Бурханы сүм нь дэлхийн 175 оронд 3,7 сая итгэгчтэй бөгөөд тэд Эцэг Бурхан, Эх Бурханд итгэж, Бурханы сургаалын дагуу дэлхий даяар аз жаргал, эв найрамдлыг цогцлоохын төлөө хичээн зүтгэдэг байна. Тэд 28,000 гаруй удаа төрөл бүрийн сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж, гэрэл давсны үүргээ гүйцэтгэсээр байна. Сайн дурын олон мянган ажил өрнүүлснийхээ үр дүнд Бурханы сүм БНСУ болон АНУ-ын гурван засгийн газраас Ерөнхийлөгчийн шагнал, Бразилын хууль тогтоох гавьяаны одон зэрэг 4600 гаруй шагнал хүртсэн байна. Манай Монгол улсын хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хүндэт өргөмжлөл, Эрүүл мэнд, спортын яамны сайдын хүндэт өргөмжлөл, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны талархал, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн даргын талархал, өргөмжлөл зэрэг шагналуудыг хүртээсэн байна.

Зулаа
Ийм сайхан үлгэр жишээ болсон Бурханы сүмийн гишүүдэд ,улам илүү амжилт хүсье. Эхийн хайраар Эх дэлхийг хайрласан мундаг залуусыг олноор бэлтгээрэй.Амжилт..Амжилт.
О.Саранцэцэг
Үнэхээр агуу үнэн сайн үйлстэй сүм юмаа
Цэндхорол
Бурханы сүм байгуулагдсаны 60жилийн ойн мэнд хүргэе! Маш мундаг нэг сэтгэлтэй ,нэгдмэл, хайр дүүрэн олон сайхан залуучууд байнаа. Елохим бурхандаа талархаж байна.
Цэндхорол
Бурханы сүмийн залуучууд бусад үе тэнгийнхэндээ сайхан жишээ үзүүлсэнд баяр хүргэе ! Ийм сайхан Байгал эх дэлхийгээ гэсэн нэгдмэл сайхан хамт олондоо талархаж байгаа .
batbolor
Elohim burhandaa talarhaj baina❤️
Баbatр Еохим бурхандаа талархаж бн та нар минь мундаг байлаа
Elohim burhandaa talarhaj bn
Ижилмөрөн
🥰😇 we love you 💝 Эцэг Эх Бурхандаа талархаж байна💖
Бурханы сүмийн итгэгч Р.Алтанцэцэг /Зуунмод/
Бурханы сүмийн хийж байгаа сайн үйлсээр дамжуулан Байгаль дэлхийгээ бохирдлоос хамгаалах цэвэрлэгээний ажил нь бусад хүмүүст сайхан жишээ болсонд баяр хүргье. Монголд сайн үйлс дэлгэрэх болтугай.
Сэрэмжлүүлэг: Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр дуу цахилгаантай аадар бороо орно

Сэрэмжлүүлэг: Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр дуу цахилгаантай аадар бороо орно

Өчигдөр 09 цаг 37 мин
Нийслэлийн өмчит 15 газраас 10 нь ашигтай ажиллажээ

Нийслэлийн өмчит 15 газраас 10 нь 2023 онд ашигтай ажиллажээ

Өчигдөр 09 цаг 30 мин
Дэлхийн монголчууд хэрхэн наадав

“Зууны мэдээ” сонин “Ганцхан асуулт асууя” буландаа гадаад улсад амьдарч буй монголчуудаас Монгол наадмын ач холбогдлын тухай хариулт авснаа хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Гөхөл, сүүл боож хусуур зүүсэн эмэгтэй

“Зууны мэдээ” сонин “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буланг эхлүүлж, цуврал нийтлэлээ хүргэсээр байгаа билээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч нарыг томилжээ

Шинээр бүрэлдсэн парламентад дөрвөн аймгийн Засаг дарга гишүүнээр сонгогдсон.

Өчигдөр 06 цаг 00 мин
Хамгийн бага төсөвтэй Олимпын наадам “Парис-2024”

Ердөө долоохон хоногийн дараа хүн төрөлхтний энх тайвны бэлгэ тэмдэг спортын

Өчигдөр 06 цаг 00 мин
Байнгын хорооны дарга нарын  хэн нь хэн бэ?

УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаанаар зарим байнгын хорооны бүтцийг баталж

Өчигдөр 06 цаг 00 мин
Ч.Дунгаамаа: Ээждээ хөтлүүлээд театрынхаа босгоор алхсан

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өөр мэдээ” булангийнхаа дугаарын зочноор

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Амралтын өдрийг нэмэгдүүлэх нь зөв зохицуулалт болох талтай

Л.Энх-Амгалан: Амралтын өдрийг нэмэгдүүлэх нь зөв зохицуулалт болох талтай

Уржигдар 14 цаг 21 мин
Х.Нямбаатар: Ирэх жилийн наадмыг үндсэн зүлгэн дээр зохион байгуулна

Х.Нямбаатар: Ирэх жилийн наадмыг үндсэн зүлгэн дээр зохион байгуулна

Уржигдар 10 цаг 44 мин