Бутан улсын тухай сонирхолтой баримтууд

2024-07-04
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук ирэх даваа гарагт манай улсад хүрэлцэн ирнэ. Хималайн уулсын зүүн хэсэгт орших Бутаны хаант улсын тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.

Товч түүх

Нутаг дэвсгэр

 

  • 38.349 км2
  • Хималайн уулсын зүүн хэсэгт далайн түвшнээс          долоон мянга гаруй метр өндөрт оршдог.
  • БНХАУ-тай хойд, БНЭУ-тэй өмнө, зүүн болон баруун талаараа хиллэдэг.

Хүн ам

 

  • 2024 оны нэгдүгээр сарын байдлаар нийт хүн амын тоо 789.9 мянга байна.  
  • Үндэстэн ястан: Боте 50 хувь, балба 35 хувь, бусад 15 хувь
  • Хүн амын өсөлт: 0.6 хувь
  • Дундаж наслалт: 72.7
  • Хүйсийн харьцаа: эр 52.8 хувь , эм 47.2 хувь
  • Хэл, хэлний бүлэг: Цонха /албан ёсны хэл/, түвд, балба.

Шашин

Шашны бүлэг, хүн амд эзлэх хувь: Бурханы шашин /75 хувь, Хиндү /25 хувь/

Нийслэл

    Тимпү

Засаг захиргааны нэгж

20 дүүрэгтэй

Улсын бэлэг тэмдэг, онцлог

    Тойрог хэлбэртэй төрийн сүлд нь шашин, төрийн зохицлыг илэрхийлсэн бадамлянхуа цэцэг дээр эрдэнийн чулуун очир байрласан, хоёр талаараа луугаар хүрээлэгдсэн байдаг.

Үндэсний баяр

  • Бутаны анхны Хаан Гонгсар Уген Ванчук-ийг 1907 онд хаан ширээнд залсан арванхоёрдугаар сарын 17-ны өдөр  

Улс төрийн тогтолцоо

Засаглалын хэлбэр

Үндсэн хуульт Хаант засаглалтай

Хаан

  • Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2006 оны  арванхоёрдугаар сарын 09-ний өдөр Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаанаар өргөмжлөгдсөн бөгөөд 2008 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Хаан ширээнд залах ёслол болсон.

Парламент

  • 2024 оны сонгуулиар Ардын Ардчилсан нам ялалт байгуулж, Үндэсний Ассамблейн даргаар Лүнтэн Дорж сонгогдсон.

Засгийн газар

  • Сайд нарын зөвлөл буюу Засгийн газрын гишүүдийг Цог Жавхлант Хаан нэр дэвшүүлж, Үндэсний Ассамблейгаар хэлэлцүүлдэг. Ерөнхий сайдаар Цэрэн Тобгай 2024 онд сонгогдсон.

Гадаад хэргийн сайд

  • Гадаад хэрэг, худалдааны сайд Лёнпо Д.Н. Дхунгел /2024 оноос/

Хууль тогтоох засаглал

  • Парламент нь хоёр танхимтай, таван жилээр сонгогддог.
  • Үндэсний Зөвлөл /дээд танхим/ нийт 25 суудалтай бөгөөд 20 гишүүн 20 дүүргээс сонгогдож, таван гишүүнийг Хаан томилдог /2023 онд зохион байгуулагдсан/
  • Үндэсний Ассамблей /доод танхим/ нийт 47 суудалтай, ардчилсан сонгуулиар сонгогддог /2024 онд зохион байгуулагдсан/

Сүүлийн сонгуулийн дүн

  • Анхан шатны санал хураалтад Ардын Ардчилсан нам, Бутаны Тэндрэл нам сонгогдож, хоёрдугаар шатны санал хураалтад Ардын Ардчилсан нам 30 суудал, Бутаны Тэндрэл нам 17 суудал авсан. 2008 оны сонгуулиас хойш Ардын Ардчилсан нам анх удаа ялалт байгуулсан.

                                             Эдийн засгийн үзүүлэлтүүд

Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)

  • 2.8 тэрбум ам.доллар (2024 он)

ДНБ-ий өсөлт

  • ДНБ-ий өсөлт 2024 оны эхний улиралд 5.3 хувь

Нэг хүнд ноогдох ДНБ

  • 3.6 мянган ам.доллар (2024 он)

 

Дундаж цалин

  • 215 ам.доллар (сарын)

Эдийн засгийн гол салбарууд

  • Усан цахилгаан станц: Бутаны усан цахилгаан эрчим хүчний экспорт нийт экспортын 40 хувь, Засгийн газрын нийт орлогын 25 хувийг бүрдүүлдэг. Бутан Улс одоогийн байдлаар 24 мянган мегаваттын усан цахилгаан станцынхаа 6.5 хувийг ашиглаж буй.
  • Хөдөө аж ахуй: хөдөө аж ахуй /будаа, эрдэнэ шиш, улаан буудай болон бусад жижиг үр тариалалт/  

Гадаад худалдаа

  • Импорт 108.4 сая ам.доллар /2023 он/
  • Экспорт 52.9 сая ам.доллар /2023 он/

Хөдөлмөр эрхлэлт

 

  • Ажиллах хүчин: 2023 оны эхний хагас жилийн байдлаар  хүн амын 27 хувь нь хөдөө аж ахуйн салбарт, 33.6 хувь нь барилга, дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарт, 38.9 хувь нь үйлчилгээний салбарт ажиллаж байна.
  • Ажилгүйдлийн түвшин: 2023 оны II улирлын байдлаар 2.3 хувьтай байна.

Гадаад худалдаа

Экспорт: 392 сая ам.доллар /2023 он/

Гол бүтээгдэхүүн: Усан цахилгаан, төмөр хайлш, цемент, доломит, үнэт чулуу, жимсний бүтээгдэхүүн, мод ба модон эдлэл, металл бус эрдэс бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, гар урлал

Гол түншүүд: БНЭУ-343 сая ам.доллар, Итали-18.5 сая ам.доллар, Балба-7 сая ам.доллар

Импорт: 1.3 тэрбум ам.доллар /2023 он/

Гол бүтээгдэхүүн: компьютер, цахилгаан машин, боловсруулсан тос, кокс, модны нүүрс

Гол түншүүд: БНЭУ-1.01 тэрбум ам.доллар, БНХАУ-165 сая ам.доллар, Индонез-67.5 сая ам.доллар

Байгалийн баялаг

  • Ашигт малтмалын экспортын гол бүтээгдэхүүн болох кальцийн карбид, шохойн чулуу, доломит, гипс, нүүрс, гантиг, кварцит, тальк зэрэг нь тус улсын уул уурхайн үндсэн бүтээгдэхүүн юм.

Мөнгөний нэгж, ханш

  • 1 ам.доллар = 83.3 нгултрум (2024.04 сарын байдлаар)

Эх сурвалж:www.polit.mn

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Оюу толгойн ногдол ашиг хэмээн нэрлэсэн, нэг хүнд 850 мянган төгрөг ногдох мөнгө тараах тухай сураг га

10 цаг 0 мин
МЭДЭГДЭЛ

Сүүлийн өдрүүдэд зарим өдөр тутмын сонин болон цахим талбараар “Болдтөмөр Ерөө Гол” ХХК болон хувьцаа эзэм

10 цаг 24 мин
Төсвийн хууль тогтвортой байна гээд эдийн засгийн өсөлтүүдийг “чөдөрлөж” болохгүй

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байд

20 цаг 41 мин
Халх голын түүхээр холбогдсон Монгол-Оросын хамтын ажиллагааг Улан-Үд хотноо танилцуулав

Улан-Үд хотын гудамжаар алхахад өнгөрсөн түүх өнөөдөртэй зэрэгцэн орших мэт. Буриадын нийслэл энэ хотод Оросын өвөрм

20 цаг 41 мин
ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ – АРДЧИЛЛЫН БАТАЛГАА “1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ”-д урьж байна

“1000” бол заавал оролцогчдын тоог илэрхийлэх бус, Монголын сэтгүүл зүйн салбарын өргөн төлөөлөл, нэгдэл, хамтын хариуцла

Уржигдар 17 цаг 32 мин
Беларусь улстай хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ

Беларусь улстай хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ

Уржигдар 12 цаг 38 мин
Н.Учрал: Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, ангийн захирагч Б.Гантөгс нарт хариуцлага тооцно

Н.Учрал: Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, ангийн захирагч Б.Гантөгс нарт хариуцлага тооцно

Уржигдар 12 цаг 30 мин
Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ж.Оюунбаатартай ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
The Independent: Трамп, Маск нар Украинаас нүүр буруулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон бизнес эрхлэгч Илон Маск нар Украиныг дайнд ялахыг

2026-10-26
ЭМГЭНЭЛ

Бидний хайрт аав, өвөө, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Үржингийн Сэргэлэн 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр таалал төгсөж Бурханы оронд заларлаа.

2026-10-26