И.Мөнхжаргал: Мөнгө тараасан үйлдлийг нотлоод өгөхөөр СЕХ шийдэхгүй байна

2024-06-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.БАЯР

 

Нэр бүхий нэр дэвшигч Сонгуулийн тухай хууль зөрчсөн асуудлаар Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргал СЕХ-ны гадаа шаардлага хүргүүлж, мэдээлэл хийлээ. Тэрбээр “ Сонгуулийн сурталчилгаа дуусахад нэг өдөр үлдээд байна. Бидний зүгээс МАН-д сонгуульд шударга оролцъё гэж сануулсаар ирсэн. Сонгуулийн сурталчилгаа дуусах дөхөж буй энэ үед хүмүүсийн регистрийн дугаарыг цуглуулсан, мөнгө тараах гэж буй талаар яригдаж байгаад анхаарах ёстой.

Мөнгө тараасан үйлдлийг нотлоод өгөхөөр СЕХ шийдэхгүй байна. Энэ байдлаараа мөнгө тараахыг ил, далд дэмжээд байгаа юм шиг, цагдаагийн байгууллага нь тогтоохгүй байгаа учраас эс үйлдлээрээ хүлээн зөвшөөрч буй юм шиг үйлдлүүд гарч байна. Шударга өрсөлдөж, мөнгө тараахгүй байхыг МАН-ын удирдлагаас удаа дараа шаардаж байгаа. МАН-ын байрны гадаа очиж ч шаардлаа, мэтгэлцье гэсэн ч мэтгэлцсэнгүй. Сонгогчдыг худалдаж авч, авлига өгвөл томсгосон тойрог бүхий сонгуульд залуу, шинэ нэр дэвшигчдэд боломж гарахгүй. Сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдрүүдэд мөнгө тараах эрсдэлтэй. Энэ байдалд үгүй гэж хэлэх эцсийн найдвар сонгогч та бүхэнд л үлдэж байна. Мөнгө тарааж, авлига өгч буй хүмүүст үгүй гэж хэлэх боломж сонгуулийн өдөр л болж үлдлээ” гэж ярилаа.

Түүнлэн өнгөрсөн өдрүүдэд гарсан зөрчлүүдтэй холбоотой асуудлаар СЕХ-нд хандсан. Мөнгө тараасан талаар гэрчүүд өөрсдөө СЕХ, Цагдаагийн ерөнхий газарт очиж хандсан. Гэвч ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй тул 100 мянган хүний гарын үсэг цуглуулж СЕХ-нд хандан, тайлбар ирүүлэхийг удаа дараа шаардсан. СЕХ-ны нарийн бичгийн дарга хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгөхдөө “Тухайн асуудлыг СЕХ-ны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ” гэсэн. Гэтэл СЕХ дээрх асуудлыг хуралдаанаараа хэлэлцсэнгүй. Үүний шалтгааныг тайлбарлахдаа “Зөрчил дутагдалтай холбоотой асуудлыг цагдаагийн байгууллага шалгадаг. Мөнгө тараасан асуудалд цагдаагийн байгууллага хэрэг үүсгэхээс татгалзсан учраас СЕХ хэлэлцэх шаардлагагүй гэж үзээд, хуралдаанаар хэлэлцээгүй” гэлээ. Цагдаагийн байгууллагын өгсөн бичгийг бидэнд өгөөд яах юм бэ. 100 мянган хүн гарын үсгээ цуглуулж өгчихөөд байхад асуудлыг хэлэлцсэнгүй. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд Ховд аймгийн хорооны дарга хүмүүсийг дуудан, 100 мянган төгрөг тараасан бичлэг цацагдсан. Саналын хуудас хэвлээд нэр дугуйлуулаад, дадлага хийлгэж байна гэсэн шүү дээ. Эдгээрт СЕХ ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байна” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 126 (7370)

 

Киргиз, Хятадын  ерөнхийлөгч нар  32 баримт бичигт гарын үсэг зурав

Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Хятадын дарга Си Жиньпин нар янз бүрийн салбарын 32 хоёр

1 цаг 59 мин
Р.Алимов: Олон туйлт ертөнцөд зөвхөн шинэ хүчний төвүүд бус, шинэ хариуцлагын төвүүд ч хэрэгтэй

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) улс төр, эдийн засаг, технологи болон дэлхий дахинд ту

2 цаг 17 мин
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

11 цаг 8 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

11 цаг 8 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

11 цаг 8 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

2026-08-28
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

2026-08-28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

2026-08-28
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

2026-08-28