“Үндэсний Эвсэл” сөрөг хүчний орон зайг эзэлж, эрх чөлөөний “тайз”-н дээр тодорч гарч ирлээ

2024-06-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.СҮРЭН

 

Эрх баригч нам яг “Хаан” шиг авирлаж байна. Бүх эрх мэдэл, төсөв санхүүг гартаа авчихаад энэ ноёрхлоо улам бэхжүүлэхээр улайран зүтгэж байна. Өнгөрсөн найман жил ийм л байсан. Яагаад гэвэл тэдэнд тэрслэх сөрөг хүчин байсангүй. Байсан нь хэтэрхий сул дорой үлбэгэр нэр төдий, МАН-ын нэг аппарат шиг л амь зогоож ирлээ. Угтаа сөрөг хүчин байх нь одоогийн АН, ХҮН-ын оршин буйгаас огт өөр зүйл юм. Сөрөг хүчин эрх баригчдын алдааг нь засаж, энэ Монгол Улсын төлөө хамтраад зүтгэдэг болохоос зөв, бурууг ялгалгүй сөрж, харлуулахын нэр биш л дээ. Мөн парламент, Засгийн газрын үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрт хяналт тавьж, эрх баригчдын нууж хаахыг хүсэж буй мэдээллийг ил болгож, нийтийн эрх ашгийн төлөө дуугарах бодлогын өрсөлдөөн, улс төрийн нэгэн соёл байх учиртай. Гэтэл сөрөг хүчний нэр зүүгчид өнгөрсөнд ч одоо ч сонгуульд ялахын тулд өрсөлдөгчаа намнах, харлуулах, ямар ч зарчимгүйгээр ноцохоос хэтэрсэнгүй. Нөхцөл байдал ингэтлээ доройтсон болохоор сөрөг хүчний орон зай хоосорч, үгүйлэгдэж эсрэгээрээ нэг намын ноёрхол дээд цэгтээ хүрч байна. Тиймдээ ч улс төрийн намуудын тандалтын судалгаагаар иргэд шинэ улс төрийн хүчин эрэлхийлсэн хандлага давамгайлаад удаж буй. Харин сөрөг хүчний эрэлд хатсан монголчууд сүүлийн үед Н.Номтойбаярыг сонирхож эхэлсэн нь илт мэдрэгдэж байх шиг. Өөрөөр хэлбэл, Монголын төрд гуравдагч хүчин болсноо тунхаглах үүд хаалга “Үндэсний эвсэл”-д нээгдчихэв үү гэдгийг улс төрийн хүрээнийхэн, судлаачид ч ил далд хэлэлцэж эхэлжээ. Ингэхдээ Н.Номтойбаярын байгуулсан “Үндэсний эвсэл” сөрөг хүчний орон зайг эзэлж тэрхүү эрх чөлөөний “тайз”-н дээр хэнээс ч айхгүй “тоглож” эхэлснийг онцлох хүн цөөн биш болов.

Н.Номтойбаяр анх “Үндэсний ардчилсан үзэл”-ийг тунхаглаж гарч ирсэн. Ингэхдээ парламентад суудалтай намуудыг түших биш “Үндэсний эвсэл”-ийг эмхэлж лидер нь болов. Энэ нь нэг ёсондоо манай өнөөгийн нөхцөлд бол бараг “тэг”-ээс эхэлж байж ч мэдэх. Тэр анхдугаар их хурлын индэр дээрээ хэд хэдэн агуулга онцолсны гол амбиц буюу “Үндэсний эвсэл”-ийн итгэл үнэмшлийг “эвсэх хүч” гэсэн агуулгаар тодорхойлохдоо хүсэл зориг нэгт монголчуудаа төлөөлж, цөхөрч ядарсныг өмөөрөн хамгаалж, дуугарч чадахгүйн өмнөөс дуугарч, тэмцэж чадахгүйн өмнөөс тэмцэж, улс төрийн намуудын чадахгүйг чадна хэмээн итгэл төгсрөн, зориг шулуудан Үндэсний ардчилсан үзлийн дор улс төрийн намуудын нэгдэл бүхий “Үндэсний эвсэл”-ийг үүсгэн байгуулж байна гэж мэдэгдэж байв. Түүнээс хойш хагас жил шахам боллоо. Өнөөдөр “Үндэсний эвсэл” албан ёсны тамга тэмдэг, бүртгэлтэй. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ сойчихоод эх орноо тойрон сурталчилгаагаа хийж явна.

“Үндэсний эвсэл” энэ сонгуулийн жил албан ёсоор олон нийтийн өмнө ил гарч ирж төрийн сонгуульд өрсөлдөж байгаагаас биш үзэл санаа үйл хэрэг нь аль 5-6 жилийн тэртээгээс эхэлснийг Н.Номтойбаяр хэлэхдээ “2018 оноос улс төрийн замналаа шийдэмгийгээр бодож эхэлсэн. Үр дүнд нь олон намын нэгдэл бүхий “Үндэсний эвсэл”-ийн тэргүүнээр нь ажиллаж байна. Би улс төрд хөл тавьснаасаа хойш өөрийнхөө сонгосон зам, хүсэл зоригоороо л явж ирсэн” гэсэн. Түүний онцолсноор хоёр нам нь чи, би, манай, танай гэж нэгнээ дэндүү их хэмлэж ирлээ. “Үндэсний эвсэл”-ийн бодлого, зарчим нь энэ талцал тэмцлийг зогсоох ёстой. Улс төрийн намуудын эвлэрлийн цэг, ойлголцлын уулзвар нь “Үндэсний эвсэл” байх ёстой. Ардчилсан намгүйгээр Монголын ирээдүйн улс төрийг төсөөлөх ямар ч боломжгүй. Бид холыг харах хэрэгтэй. АН ийм хүчгүй, сул дорой байж болохгүй хэмээв.

Олон нийтийн хамгийн их сонирхож чих тавьж буй зүйл бол эвсэл цаашид яах бол. Тэгвэл эвслийн тэргүүн цаашдын бодлого зарчмынхаа талаар “Үндэстнээрээ баяжъя бол “Үндэсний эвсэл”-ийн мөрийн хөтөлбөрийн амин сүнс. Эрдэм ном, эдийн засгаараа баян чинээлэг, хүчирхэг байхыг элэг нэгт монголчууддаа уриалж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстнээрээ баяжъя гэж байгаа. Хувийн хэвшлийг дэмжсэнээр Монголын хүсээд байгаа хөгжил ирнэ. Гэтэл манайд 100 гаруй төрийн өмчит үйлдвэрийн газар байна. Ийм байхад ирээдүйн хөгжлийн тухай март.

 Бидний зарчим бол төр, засгаа хамтраад байгуулъя. Үр дүнд намын биш улсын эрх ашиг эн тэргүүнд тавигдана. Хяналтын тогтолцоо бүрдэнэ. “Үндэсний эвсэл”-д үүд хаалга гэж байхгүй. Улс төрийн намуудыг эрүүлжүүлэх нь миний зорилго. Үүний үр дүнд иргэд хөгжилтэй золгоно. Би энэ тогтолцоог эрх зүй, эдийн засгийн маш зөв аргаар нураахын төлөө эргэлт буцалтгүй явна. Хэний ч үгийг сонсохгүй, хэнээс ч айхгүй. Бидний дэвшүүлж буй бодлого, зорилгыг иргэд сонгогчид л сонсож, дэнсэлнэ” гэдгийг ярилцлагынхаа үеэр хэлсэн.

Мөн Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдыг гурван удаа мэтгэлцээнд дуудаад байгаа. “Үндэсний эвсэл”-ийн тэргүүний хувьд УИХ-ын сонгуулийг урьд, хожид байгаагүйгээр бодлогын мэтгэлцээнд тулгуурлаж хийе гэж Л.Оюун-Эрдэнийг дуудсан. Сонгуульд өрсөлдөж байгаа намуудын удирдлагатай мэтгэлцэхэд би бэлэн байгаа шүү гэдгээ хэлсээр байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 125 (7369)

 

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

9 цаг 48 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

9 цаг 52 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

14 цаг 32 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

14 цаг 35 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

18 цаг 57 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15