Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан улсад хийх айлчлалаа эхлүүллээ

2024-06-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн урилгаар 2024 оны зургадугаар сарын 
23-26-ны өдөр тус улсад төрийн айлчлал хийхээр товлосон. Өнөөдөр /06.23/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан улсад хийх айлчлалаа албан ёсоор эхлүүлж байна.Энэ айлчлал нь хоёр улсын хооронд  1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш дээд түвшинд болж байгаа анхны айлчлал гэдгээр онцлог.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг Бүгд Найрамдах Узбекистан улсад төрийн айлчлал хийхээр ирэхэд Монгол Улсаас тус улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батбаатар, БНУУ-ын Ерөнхий сайд А.Арипов, Гадаад хэргийн сайд Б.Саидов, Ташкент хотын дарга Ш.Умурзаков, БНУУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ф.Арзиев болон Элчин сайдын яамны дипломат ажилтнууд угтлаа. Угтах ёслолын дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Шинэ Узбекистан цэцэрлэгт хүрээлэнд очиж, "Тусгаар тогтнолын хөшөө"-нд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев-тэй албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн Олий Мажлис (Парламент)-ийн Сенатын дарга Танзила Нарбаева, Ерөнхий сайд Абдулла Арипов нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.

Эх сурвалж:www.polit.mn 

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан У

Өчигдөр 06 цаг 00 мин
Ардчилсан нам хоёр талд хуралдав

АН-ын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаан өчигдөр Төрийн ордонд болов. Хуралдааны эхэ

Өчигдөр 06 цаг 00 мин
ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

Уржигдар 16 цаг 56 мин
Ж.Золжаргал: УИХ-ын гишүүнийг хариуцлагажуулах, эгүүлэн татах хууль хэрэгтэй

Ж.Золжаргал: УИХ-ын гишүүнийг хариуцлагажуулах, эгүүлэн татах хууль хэрэгтэй

Уржигдар 15 цаг 54 мин
Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Уржигдар 12 цаг 44 мин
“Хэрэг” нь халуун дээрээ байгаа Д.Баясгалан хүрээд иржээ, хэрэг нь цайрах “эрх зүй”-тэй болсон Д.Эрдэнэбилэг зугтсаар байх уу?

“Бодь групп”-ийн эзэн Д.Баясгалантай холбоотой учир нь олддоггүй зүйл олон байсан. Нэг нь л гэхэд, одоого

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Удаанжаргалын "араас" Б.Долгормаа явчихав уу?!

“Бодь интернэшнл” компани Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам барихдаа хэт өндөр өртгийг төрөөс гаргуул

Уржигдар 06 цаг 00 мин
Даян дэлхийн энх тайван, аз жаргал, сайн сайхны төлөө бурханы сүм “Алгасал баярын ариун цугларалт” зохион байгууллаа

Дэлхий дахинд Эхийн хайраар аз жаргал түгээе! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэг

2026-04-08
Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

Төмөрбаатарын БАТСАЙХАН Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-04-08
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр Төрий

2026-04-08