“Илүү хурдан”, “Зөв зургаа”-тай аравдугаар тойрог

2024-06-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа парламентын 126 төлөөллийг холимог тогтолцоогоор сонгох гэж байна.  Энэхүү түүхэн сонголтыг хийхэд дөрөв хоног үлдлээ. “Зууны мэдээ” сонин “Сонгууль-Анализ” булангаа эхлүүлж, 13 тойрогт өрсөлдөж буй нэр дэвшигчдийн тухай онцлон хүргэж  байгаа билээ.

 

Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлд, Улсын Их Хурлын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална хэмээн заажээ. Тиймээс УИХ-ын гишүүнд эрх ямба, хувийн ашиг сонирхол гэж байхгүй гэдгийг сануулж, нийт иргэн, улсынхаа эрх ашгийн төлөө үйлчлэхээр тангараг өргөдөг, ард түмнийг төлөөлөх эрхийн илэрхийлэл гэдгээр нь иргэд сонгогчид маань сонголтоо дугуйлах биз ээ.

УИХ-ын аравдугаар тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг зургаан мандаттай.  СЕХ-ноос зарласан албан ёсны мэдээллээр энэ тойрогт 16 нам, хоёр эвсэл, нэг бие даагч гээд нийт 90 хүн нэр дэвшин өрсөлдөж байна.  Тойргийн сонголтыг ерөнхийд нь харвал, улс төрийн намууд шинэ хүмүүсээ төвийн тойрогт сойжээ.  МАН-аас нэр дэвшигчийн уриа “Илүү хурдан” бол АН-ынхан зөв зургаа гэсэн уриатайгаар сонгуульд оролдож байна.

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн аравдугаар тойрогт УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байна. Тэрээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас хэрэгжүүлсэн цахим шилжилтийн реформыг манлайлж ажилласан билээ.  Өнөөдөр Монгол Улс цахим үндэстэн болоход ердөө хэдхэн алхам дутуу байна.  Тэгвэл  Н.Учрал энэхүү реформоо үргэлжүүлэн, дахин шинэ шатанд хүргэж, дэлхийн техник, технологийн хувьсгалыг Монголдоо хэрэгжүүлэх том амбицтай байгаагаа илэрхийлсээр байна.   Тэрээр 2020 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс парламентын гишүүнээр сонгогдож байсан билээ.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар тус тойрогт нэр дэвшжээ.  Тэрээр парламентын туршлагатай гишүүн, нэг хэсэг Монгол Улсын гадаад харилцааг хариуцан сайдаар ажиллаж байв.  Мөн Сүхбаатар дүүргээс өмнө нь гишүүнээр сонгогдож байсан.  Энэ парламент хүний эрх эрх чөлөөг хангасан олон хуулийн өөрчлөлтийн хийсэн.  Мөн шүүх шинэчлэлийн хүрээнд эрх зүйн орчныг сайжруулах зэрэгт  Д.Цогтбаатар байнгын хорооны даргын хувьд манлайлал үзүүлж ажилласан гэхэд болно. 

МАН-ын нарийн бичгийн дарга О.Батнайрамдал нийслэлийн төвийн тойрогт нэр дэвшин өрсөлдөж байна.   Энэ сонгууль түүний хувьд анхны сонгууль.  Тэрээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт нэг жил гаруй Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан.  Улмаар МАН-ын нарийн бичгийн дарга болж, улс төрийн намын төв аппаратад ажилласан билээ. 

АН-аас Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа нэр дэвшин өрсөлдөж байна.  Нийслэлийн есөн дүүргээс ганцхан Сүхбаатар дүүрэг эмэгтэй Засаг даргатай.  Х.Болормаагийн хувьд 2016 оноос эхлэн тус дүүргийн удирдлагаар ес дэх жилдээ ажиллаж байна. Тэгэхээр төвийн тойрогт тэрээр хүчтэй өрсөлдөгчийн нэг байх биз ээ.

Бүгд Найрамдах намаас аравдугаар тойрогт намын дарга Б.Жаргалсайхан нэр дэвшин өрсөлдөж байна.  Тэрээр энэ удаа эрчим хүчний реформ хийхгүйгээр Монгол Улс хөгжихгүй гэсэн үзэл баримтлалыг дэвшүүлжээ.  Б.Жаргалсайхан 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. Түүнээс хойш сонгуулиудад нэр дэвшиж байсан ч дандаа тойргийн гадна үлдэж байсан улстөрч гэхэд болно.  Харин энэ Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сонгогчид түүнд итгэл үзүүлэх болов уу.

 ХҮН-аас тус тойрогт Рагчаа генералын хүү Р.Эрдэнэбилэг нэр дэвшин өрсөлдөж байна.  Тэрээр “Монгол цэрэг энхийн төлөө” ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажилладаг. Р.Эрдэнэбилэг Санктпетербург хотод дунд сургуульд сурч, Укрианы Донецкой хотын их сургуульд сурсан.  АНУ-д IT-гийн чиглэлээр мэргэжлээ дээшлүүлж, Японы компанид 10 гаруй жил ажиллаад ирсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 124 (7368)

 

 

Киргиз, Хятадын  ерөнхийлөгч нар  32 баримт бичигт гарын үсэг зурав

Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Хятадын дарга Си Жиньпин нар янз бүрийн салбарын 32 хоёр

2 цаг 46 мин
Р.Алимов: Олон туйлт ертөнцөд зөвхөн шинэ хүчний төвүүд бус, шинэ хариуцлагын төвүүд ч хэрэгтэй

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) улс төр, эдийн засаг, технологи болон дэлхий дахинд ту

3 цаг 4 мин
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

11 цаг 55 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

11 цаг 55 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

11 цаг 55 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

2026-08-28
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

2026-08-28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

2026-08-28
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

2026-08-28