Ерөнхий сайдын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэхийн тулд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжинэ

2024-06-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийн дөрвөн жилийн төлөвлөгөөг “Алсын хараа-2050” хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тулгуурлан Бүсчилсэн хөгжлийн реформ нэртэй зарласан гээд салбар бүрийг төлөөлж буй Монгол Ардын намын нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг Дорноговьчуудад уриаллаа.

 

Мөн тэрээр “Энэ удаа та бид авлигачид ялах уу, ард түмэн ялах уу гэдгийг сонгох хариуцлагатай сонголтын өмнө байна. Эдийн засаг унаасай, манай намд ашигтай, эрдэнэт хүний амь эрсдэхийг үүлэн чөлөөний нар гэж эндүүрч буй нөхдөд ард түмэн нэгдмэл бас хүчтэй гэдгээ харуулахын тулд та бүхэн Монгол Ардын намыг, Ерөнхий сайдын багийг багаар нь дэмжээрэй” гэлээ.

 

Монгол Ардын нам инженерүүд, эмч, багш, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, хилийн чанадад амьдарч буй иргэд, хувийн хэвшил, үйлдвэрчин, Шинжлэх ухааны академийн төлөөллөөс намынхаа жагсаалтад багтаасан. Улстөрчдийг тойрогт, мэргэжлийн экспертүүдийг намын жагсаалтад багтаасан нь шинэ хүмүүст боломж олгохоос гадна улс орны хэтийн хөгжилд хэрэгтэй чухал шийдвэр байсныг дорноговьчууд хэлж, талархан хүлээн авч байв.

 

Говийн бүсийн тэргүүлэх чиглэл бол (Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр) аж үйлдвэр, эрдэс баялгийн болон сэргээгдэх эрчим хүчний төрөлжсөн бүс, тусгай татвар, палеонтологи, байгаль, шашин, хил орчим, хил дамнасан аялал жуулчлал юм. Мөн ирэх дөрвөн жилд Зүүнбаян-Сайншанд-Баруун-Урт - Хөөт чиглэлийн 249 км төмөр зам барьж, Боомтын сэргэлтийн хүрээнд эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлнэ. Хог хаягдал ангилан ялгах цех байгуулж, орон сууцны хороолол барихаар төлөвлөснийг Ерөнхий сайд хэллээ.

УИХ-ын сонгуулийн 7-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшиж буй Б.Дэлгэрсайхан, Ө.Золбаяр, Б.Саранчимэг, Г.Батсуурь, Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар нарыг мөрийн хөтөлбөрөө биелүүлж ажиллахыг иргэд захиж байв. Мөн Ерөнхий сайдын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэхийн тулд Монгол Ардын намаас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ дорноговьчууд илэрхийлээ.

 

Дорноговь аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, хүүхдийн парк, хүүхдийн зуслан, халдвартын эмнэлэг, ахмадын сувилал, 1000 хүний спорт цогцолбор, Замын-Үүд боомтын зорчигч, ачаа тээврийн цогцолбор зэрэг томоохон бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулсан. Алтанширээ суманд стратегийн чухал ач холбогдол бүхий газрын тосны үйлдвэрийн 3 дахь багц ажил эхэлсэн. АШУҮИС-ийн салбар Анагаах ухааны сургуулийн цогцолборын барилгын тендер зарлагдаж, аймгийн Саран хөхөө театрын барилга, Замын-Үүд сумын Соёл урлагийн ордон, Даланжаргалан сумын сургуулийн барилгын төсөл тус тус хэрэгжиж байна.

Эх сурвалж: www.polit.mn 

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

13 цаг 49 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

13 цаг 52 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

18 цаг 32 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

18 цаг 35 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

22 цаг 57 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15