Тойм: “UEFA EURO 2024”

2024-06-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

М.ЧИНБИЛЭГ

17 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн тэртээ 64 жилийн өмнөөс буюу 1960 оноос эхлэн дөрвөн  жил тутамд нэг удаа зохиогддог уламжлалтай.  1960 онд Франц улсад зохиогдсон анхны  UEFA EURO-д Зөвлөлт Холбоот Улс анхны цомыг өргөж энэ тэмцээнийг эхлүүлсэн түүхтэй. Харин 2020 онд 16 дахь Европын аваргын тэмцээн цар тахлын улмаас нэг жилээр хойшлон 2021 онд болсон нь энэ тэмцээн дэлхийн хөлбөмбөг сонирхогчдод ямар том, гайхалтай тэмцээн гэдэг нь ойлгомжтой биз ээ.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад зохиогдож буй “UEFA EURO 2024” тэмцээний товч тоймыг хүргэе.

2017 онд Турк болон Герман улс нар “UEFA EURO”-г зохион байгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн бөгөөд “UEFA”-ийн гүйцэтгэх хороо нууцаар санал хураалт явуулж 12 саналтайгаар ХБНГУ зохион байгуулах эрхээ авч чадсан. Тэмцээн нийт зургаан хэсэгтэй бөгөөд хэсэг тус бүр дөрвөн багтай юм. Хэсэг тус бүрээс гурван баг гарч ирснээр шөвгийн 16 багийн тоглолт явагдах юм.

А хэсгийн тоглолтууд:

А хэсэгт Герман, Унгар, Швейцар, Шотланд багууд оноолт таарсан ба нутгийн эзэд болох Герман улсын шигшээ баг Шотландын шигшээ багийг 5:1 харьцаатайгаар, Унгарын шигшээ багийг 2:0 харьцаатайгаар буулган авч хэсгээ тэргүүлэн шөвгийн тоглолтод оролцох эрхээ аваад байна.

Швейцар улсын шигшээ баг Унгарыг 3:1 харьцаатай ялалт байгуулж, Шотландтай тэнцсэн тул хэсгийн хоёрдугаар байранд бичигдэж байна.

Хэсгийн гуравт Шотланд нэг тэнцэл, нэг хожигдолтой бичигдэж байгаа бол Унгар дөрөвт хоёр хожигдолтой хэсгийн сүүл мушгиж байна.

Б хэсгийн тоглолтууд:

Спайн, Итали, Албани, Хорват багуудтай Б хэсэгт Спайн улсын шигшээ баг Хорватыг 3:0, Италийг 1:0 харьцаатайгаар буулган авч хоёр хожилтойгоор хэсгээ тэргүүлж байна.

Аваргын цомоо хамгаалах Итали улсын шигшээ баг Албанийг 2:1 харьцаатайгаар ялалт байгуулж нэг хожил, нэг хожилтойгоор хэсгийн хоёрдугаар байранд бичигдэж байна.

Албани улсын шигшээ баг Хорваттай 2:2 харьцаатай тэнцэж, нэг тэнцэл, нэг хожигдолтойгоор хэсгийн гуравдугаарт бичигдэж буй бол Хорватын шигшээ баг нэг хожигдол, нэг тэнцэлтэйгээр хэсгийн сүүлд жагсаж байна.

С хэсгийн тоглолтууд:

Тэнцэл ихтэй энэ хэсэгт Англи, Дани, Словени, Серби багууд багтсан. Английн шигшээ баг Сербийг буулган авч, Данитай 1:1 харьцаатай тэнцэж хэсгийн тэргүүллийг эзэмшиж байгаа юм.

Үүний араас Дани улсын шигшээ баг Англи, Словени улстай тэнцэл байгуулж, Словени Сербитэй мөн тэнцэж тэд 2, 2 оноотойгоор хэсгийн дунд бичигдэж байна.

Серби улсын шигшээ баг нэг тэнцэл, нэг хожигдолтойгоор хэсгийн сүүлийн байранд жагсаж байгаа юм.

D хэсгийн тоглолтууд:

Нидерланд, Франц, Польш, Австри улсын шигшээ багууд тус бүр нэг тоглолт хийсэн бөгөөд Нидерланд улс Польш улсын шигшээ багийг 2:1 харьцаатайгаар буулган авсан.

Франц улсын баг Австри улсын шигшээ багийг 1:0 гоолын зөрүүтэйгээр ялж хэсэгтээ амжилттай явна.

Польш, Австри улсын шигшээ баг тус бүр нэг хожигдолтой тул 0 оноотой тэмцээнийг үргэлжлүүлж байна.

E хэсгийн тоглолтууд:

Мөн адил энэ хэсгийн Румын, Бельги, Украйн, Словак нар тус бүр нэг тоглолт хийсэн. Румын баг Украйныг 3:0 харьцаатайгаар хожил байгуулсан. Словак Бельгийн шигшээ багийг 1 гоолын илүүтэйгээр хожиж тэд хэсгээ тэргүүлж байна. Бельги, Украйн нар тус бүр 1 хожигдол амсаж дараагийн учраагаа хүлээж байна.

F хэсгийн тоглолтууд:

Турк, Португал, Чех, Гүрж нар багтсан тус хэсэгт Турк улс Гүрж улсыг 1:0 харьцаатай буулган авсан. Алдарт хөлбөмбөгчин Кристиано Рональдогоор ахлуулсан Португал Чехтэй тоглолт хийж 2:1 харьцаатай ялалт байгуулсан байгаа билээ. Гүрж, Чех улсын шигшээ баг тэмцээнийг нэг хожигдолтой үргэлжлүүлж байна.

Та бүхэнд энэ амралтын өдрийн тоглолтын хуваарийг хүргэж байна.

  • Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00:00 цагт Польшийн эсрэг Австри
  • Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 03:00 цагт Нидерландын эсрэг Франц
  • Бямба гарагийн  оройн 21:00 цагт Гүржийн эсрэг Чех
  • Бямба гарагаас Ням гарагт шилжих шөнийн 00:00 цагт Туркийн эсрэг Португал
  • Бямба гарагаас Ням гарагт шилжих шөнийн 03:00 цагт Бельгийн эсрэг Румын

Эх сурвалж: www.polit.mn

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

13 цаг 50 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

13 цаг 53 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

18 цаг 33 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

18 цаг 36 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

22 цаг 58 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15