УОК-оос үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

2024-06-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Цаг агаарын нөхцөл байдлын талаар Улсын онцгой комисс /УОК/-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ЦУОШГ-ын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг нар /2024.06.21/ мэдээлэл хийлээ.

Өнөө шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хүйтэн бороо үргэлжлэн орно. Иймд УОК-оос үерийн аюулаас сэрэмжтэй байхыг нийт иргэддээ анхааруулж байна. Тэрэлж голын усны түвшин өмнөх өдрөөсөө 43 см- ээр, Туул гол Босгын гүүр орчим 58см, Сэлбэ гол Санзай орчимд 18см -ээр нэмэгдэн үерийн түвшинг даван үерлэж байна. Туул гол Зайсан орчимд 51 см-ээр, Сэлбэ гол Дамбадаржаагийн гүүр орчимд 18 см, Улиастай гол 19см-ээр нэмэгдэн олон жилийн дунджийг даван үерийн түвшинд хүрэхэд 7-15см дутуу байна.Цаг агаарын эрсдэлт төлөв цаашид нэмэгдэх  хандлагатай байна.

Үер усны гамшгаас сэргийлэх бэлэн байдлын удирдамж, чиглэлийг бүх шатны байгууллагууд хэрхэн хангаж буйд УОК-ын Шуурхай штаб хяналт хийж ажиллаж байна. Зургадугаар сарын 21-нээс эхлэн төв болон зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн усархаг, дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар эрс сэрүүсэх төлөвтэй байна. Түүнчлэн Улаанбаатар хотод үерийн аюул нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Налайх дүүргүүд хамгийн их эрсдэлтэйд орж байна. Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээгээр үерийн аюултай бүсэд 2063 айл өрх суурьшиж байгаагийн 444 нь зөвшөөрөлгүй айл өрх байна. Эдгээр айл өрхийг болзошгүй аюул эрсдэлээс сэргийлэх, үерийн далан, суваг шуудууг хүчитгэх чиглэлээр ажиллаж байна. Мөн зуслагийн бүсэд амарч байгаа иргэд хүйтний эрсдэлээс сэргийлэн гал түлэхдээ угаар, галт түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

13 цаг 49 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

13 цаг 52 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

18 цаг 33 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

18 цаг 36 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

22 цаг 58 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15