Энэтхэгт хэт халалтын эсрэг яаралтай тусламжийн тасаг нээгдлээ

2024-06-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Н.ЖАРГАЛМАА

 

Энэтхэг бол хамгийн халуун орны нэг. Сүүлийн жилүүдэд халалт дээд цэгтээ хүрч байна. Энэтхэгийн нийслэл Дели хотын томоохон эмнэлгүүд хэт халалтын улмаас ирсэн өвчтөнүүдэд яаралтай тусламжийн тасаг нээжээ. Дели хотын Рам Манохар Лохиа эмнэлгийн эмч Ажай Чаухан “Би эмнэлгийн байгууллагад 13 жил ажиллаж байна. Энэ хугацаанд хэт халалтын улмаас харвалт өгч нас барсны гэрчилгээнд гарын үсэг зурж байгаагүй. Энэ жил халалт дээд цэгт хүрээд байна. Жилийн эхний хагас гэхэд аль хэдийн нас барсан хэд хэдэн гэрчилгээнд гарын үсэг зурлаа” хэмээн “BBC” агентлагт ярьсан байна.

Энэтхэгийн нийслэл Дели хотод тавдугаар сараас эхэлж дундаж хэм 40 давж зарим өдөрт 50 хүрч байгаа аж. Халуун салхины нөлөөгөөр агаарын чийгшил буурч, зарим хотуудад усны хомсдол бий болоод байна. Мөн эдгээрээс хамгийн харамсалтай мэдээ нь халалтын улмаас гарах нас баралтын тоо өдөр ирэх тусам нэмэгдэх болжээ. Халалтаас үүдсэн өвчлөлтүүдийн хамгийн хүнд нь даралтаар харвах аж. Хүний биеийн дулаан 40 давах үед, толгой эргэх, ухаан санаа муудах шинж тэмдэг илэрч улмаар даралт харвалт явагдаж байгааг эмч нар тогтоогоод байна. Өвчтөнүүд наранд цохиулснаас хэдхэн цагийн дотор дээрх шинж тэмдэг илэрч, улмаар эмнэлэгт хүргэгдэх үед хэдийн харвалт явагдаж, аврах боломжгүй нөхцөл байдал бий болжээ. Энэтхэгийн “Өвчний хяналтын үндэсний төв” халууны харвалтыг амь насанд аюултай нөхцөл хэмээн тодорхойлоод байна. Учир нь дээр дурдсан нөхцөлийн дагуу нас баралтын түвшин 40-60 хувьд хүрчээ. Халуунд цохиулж нас барж буй иргэдийн дийлэнх нь эрчүүд байгаа аж. Гадна талбайд үйл ажиллагаа эрхлэгчид болон, зориулалтын хамгаалах саравчгүй үйлдвэр эрхлэгчид илүүтэй өртөх болжээ. Цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдсэн энэ төрлийн өвчлөлд хамгийн ихээр өртөж буй анхдагч улс нь энэтхэг болж байна. Энэ нь олон улсын хэмжээнд авч хэлэлцдэг хэт халалтын эрүүл мэндэд үзүүлэх ноцтой, бодит заналхийлэл болж байна.

Халууны улмаас даралт харвах нь маш ноцтой бөгөөд хурдан хугацаанд хүнийг үхэлд хүргэж байгаа бол, өөр нэг аюултай нөхцөл нь хүний цусны эргэлт зогсож байгаа аж. Тухайлбал, хүний биеийн дундаж хэм 37-38 байдаг бол халалтын улмаас 40 хүрэх үед бодисын солилцоо удааширч, цусны эргэлт зогссоноор хүн бие дулаанаа хүчээр бууруулж байгаа нь ажиглагджээ. Энэ нь зүрх, элэг, тархинд асар муугаар нөлөөлж, бодисын солилцоо муудаж, эд эрхтнүүд гэмтэх аюултай юм. Тиймээс эмч нар өвчтөнийг 0-5 хэмийн мөстэй ваннд 25 орчим минутын хугацаанд байлгаж, биеийн хэмийг тогтворжуулснаар тасаг руу шилжүүлж эмчилгээ хийх аргыг ашиглаж байгаа хэмээн тайлбарлаад байна.  Энэ талаар эмч Ажай Чаухан “Энэ тохиолдолд секунд бүр үнэ цэнтэй. Эрт хөргөж байж хүний амь насыг аварч чадна. Гэхдээ мэдээж үүний дүнд гарах эрсдэлүүд бий. Хүнийг мөстэй ваннд оруулж хөргөх үед өвчтөн цус алдах, эсвэл бөөр, элэг гэмтэх аюултай” гэсэн байна. Мөн тэрээр “Дели хотод өвчлөх нь тийм ч ховор үзэгдэл биш. Ялангуяа цаг уурын ийм хүндрэлтэй нөхцөлд хүмүүс үхэх нь бүр ч элбэг болж болзошгүй. Учир нь оршин суугчдын гуравны нэг нь стандартын шаардлага хангаагүй нөхцөлд амьдарч байна. Сая гаруй өрх амьдардаг хотын 6000 гаруй нь ядуусын хороолол харьяалагддаг. Тэнд мэдээж гэрт хөргүүр байхгүй, эрчүүд гадаа ажилладаг болохоор шууд наранд цохиулдаг бол эмэгтэйчүүд уламжлалт галлах зуухтай гал тогоонд удаан хугацаанд ажилласнаар өвчилдөг” хэмээн тайлбарлалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 123 (7367)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05