Долоодугаар тойрог: Эдийн засгийг тэтгэх Говийн бүс

2024-06-20
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа парламентын 126 төлөөллийг холимог тогтолцоогоор сонгох гэж байна.  Энэхүү түүхэн сонголтыг хийхэд найм хоног үлдлээ. “Зууны мэдээ” сонин  “Сонгууль-Анализ” булангаа эхлүүлж, 13 тойрогт өрсөлдөж буй нэр дэвшигчдийн тухай онцлон хүргэж байна.

 

УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлд, Улсын Их Хурлын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална хэмээн заажээ. Тиймээс УИХ-ын гишүүнд эрх ямба, хувийн ашиг сонирхол гэж байхгүй гэдгийг сануулж, нийт иргэн, улсынхаа эрх ашгийн төлөө үйлчлэхээр тангараг өргөдөг, ард түмнийг төлөөлөх эрхийн илэрхийлэл гэдгээр нь иргэд сонгогчид маань сонголтоо дугуйлах биз ээ.

УИХ-ын долоодугаар тойрог буюу говийн бүс долоон  мандаттай.  СЕХ-ноос зарласан албан ёсны мэдээллээр энэ бүсэд 17 нам, хоёр эвсэл, хоёр бие даагч гээд нийт 78  хүн нэр дэвшин өрсөлдөж байна.  Говийн бүс бол өөрийн гэсэн онцлогтой.  Уул уурхай, эрдэс баялаг төвлөрсөн Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн гол тулгуур бүс нутаг. Тэр ч утгаараа энэ тойргоос сонгогдсон гишүүд энэ чиглэлд нэлээд анхаарч, хөтөлбөр боловсруулж ажиллах биз ээ. 

Говийн тойргийг  МАН-аас УИХ-ын гишүүн, Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайхан өнгөлөн өрсөлдөж байна.  Тэрээр өмнө нь Дорноговийн тойргоос хоёр ч удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан, тойрогтоо хийж бүтээсэн зүйл олонтой улстөрч.  Тэгвэл энэ удаа говийг бүсээр нь хөгжүүлэх концепц боловсруулан өрсөлдөж байгаа юм. Түүнчлэн Б.Дэлгэрсайхан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайдаар ажилладаг.   Хотын бүсэд метро барих төслийг мөн хариуцан хэрэгжүүлж байгаа билээ.

ЕТГ-ын хэвлэлийн албаны дарга, сэтгүүлч Ө.Золбаяр говийн бүсэд нэр дэвшин өрсөлдөж байна.  Өмнөговийн гаралтай тэрээр “Говьд ус авчирна” гэсэн үзэл санааг дэвшүүллээ. Ө.Золбаяр 2007-2011 онд “Монголын уул уурхайн үндэсний ассоциаци”-тай хамтарсан “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлье” цуврал нэвтрүүлгийн ерөнхий редактораар ажиллаж бодлогын түвшний асуудал дэвшүүлсэн 120 орчим дугаарыг бэлтгэн хүргэсэн байдаг.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг эмэгтэйчүүдийн төлөөлөл болж, говийн бүсэд өрсөлдөж байна. Тэрээр  2016 оноос хойш  хоёр удаа говийн тойргоос сонгогдсон байдаг. Мөн БСШУС-ын байнгын хорооны даргаар дэвшин ажилласан билээ.

УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин говийн тойрогт дахин нэр дэвшиж байна. Тэрээр 2015 оноос Дорноговь аймгийн МАН-ын хорооны дарга, 2016-2020 онд Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад парламентын гишүүнээр сонгогдсон билээ.

Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат тус тойрогт АН-аас нэр дэвшин өрсөлдөж байна. Дундговь бол МАН-ын үед сөрөг хүчин засагласан гуравхан аймгийн нэг.  Гэсэн ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ц.Мөнхбат аймгийн Засаг даргын ажлыг тун боломжийн хийсэн.  Тэр ч утгаараа говийн бүсийн асуудлыг сайн мэдэх хүний нэг биз ээ. Тэрээр тус тойрогтоо нэлээд хүчтэй өрсөлдөгчийн нэгд тооцогдож байна.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан долоодугаар тойрогт нэрээ дэвшүүлсэн. Тэрээр тухайн бүсэд АН-аас нэр дэвшиж байгаа цорын ганц эмэгтэй юм.  Л.Мөнхбаясгалан говийн нутгийн бэр бөгөөд шударга ёсны дуу хоолой болох цаг ирсэн хэмээн улс төрд орж буйгаа мэдэгдсэн.  Түүнчлэн говьд ус татах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ илэрхийлжээ. 

"Гранд серкл" корпорацын Ази, Номхон далайн бүсийн бизнесийн захирал О.Мөнхзаяа Үндэсний эвслээс тус тойрогт нэр дэвшлээ. Тэрээр 2022 онд АНУ-ын Жорж Вашингтоны их сургуульд олон улсын хүний эрх зүй мэргэжлээр магистрын зэргээ хамгаалсан боловсролтой эмэгтэй.  Мөн Францын “Өлсгөлөнгийн эсрэг хөдөлгөөн”, "Мерси Кор" зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай юм.

2024 оны УИХ-ын сонгуулийг 13 тойрогт бүсчлэн хуваасан нь  Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалтай шууд холбогдож байгаа билээ.  Говийн бүсийн тэргүүлэх чиглэл нь  нефть химийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, бүх төрлийн эрчим хүчний үйлдвэрлэл, уул уурхай, эрдэс баялаг, хүнд аж үйлдвэрийн үйлдвэрлэл, палеонтологи, байгаль, шашин, хил орчмын аялал жуулчлал, эдийн засгийн коридорыг түшиглэсэн боомт, тээвэр ложистик хэмээн тодорхойлсон билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 122 (7366)

 

Нүүрсний ер нь бүх юмны 2 хулгайч байхад энэ бол боломжгүй. Өөрөөр хэлбэл наранбаатар сэддорж 2 байхад баялагыг түшиж хөгжинө гэдэг бол үлгэрийн далай.
О.Мөнхзаяа мундаг эмэгтэй, дэмжээрэй, Халуун говийн Хатан зоригтой Хатан ухаантай эмэгтэй энэ төрд хэрэгтэй хүнийн нэг
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан У

Өчигдөр 06 цаг 00 мин
Ардчилсан нам хоёр талд хуралдав

АН-ын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаан өчигдөр Төрийн ордонд болов. Хуралдааны эхэ

Өчигдөр 06 цаг 00 мин
ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

Уржигдар 16 цаг 56 мин
Ж.Золжаргал: УИХ-ын гишүүнийг хариуцлагажуулах, эгүүлэн татах хууль хэрэгтэй

Ж.Золжаргал: УИХ-ын гишүүнийг хариуцлагажуулах, эгүүлэн татах хууль хэрэгтэй

Уржигдар 15 цаг 54 мин
Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Уржигдар 12 цаг 44 мин
“Хэрэг” нь халуун дээрээ байгаа Д.Баясгалан хүрээд иржээ, хэрэг нь цайрах “эрх зүй”-тэй болсон Д.Эрдэнэбилэг зугтсаар байх уу?

“Бодь групп”-ийн эзэн Д.Баясгалантай холбоотой учир нь олддоггүй зүйл олон байсан. Нэг нь л гэхэд, одоого

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Удаанжаргалын "араас" Б.Долгормаа явчихав уу?!

“Бодь интернэшнл” компани Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам барихдаа хэт өндөр өртгийг төрөөс гаргуул

Уржигдар 06 цаг 00 мин
Даян дэлхийн энх тайван, аз жаргал, сайн сайхны төлөө бурханы сүм “Алгасал баярын ариун цугларалт” зохион байгууллаа

Дэлхий дахинд Эхийн хайраар аз жаргал түгээе! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэг

2026-04-08
Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

Төмөрбаатарын БАТСАЙХАН Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-04-08
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр Төрий

2026-04-08