Б.Энхболд: Нам, эвслүүдэд хүний хувийн мэдээллийг цуглуулахгүй байхыг зөвлөж байна

2024-06-19
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

ХЭҮК-оос өнөөдөр /06.19/ УИХ-ын сонгуультай холбоотойгоор хүний хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулах асуудал хавтгайрсан талаар мэдээлэл хийлээ.

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд: -ХЭҮК сонгуулийн үйл ажиллагаанд хуульд заасан чиг үүргийн хүрээнд хяналт тавин ажиллаж байна. УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлээд ес хоног боллоо. Энэ хугацаанд иргэдийн дунд хүний хувийн мэдээлэл, ялангуяа овог нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаяг, утасны дугаарыг системтэйгээр цуглуулах ажил хавтгайрсан байна. Регистрийн дугаар хүний хувийн мэдээлэлд хамаардаг. Тухайн хүнтэй холбоотой олон төрлийн хувийн мэдээллийг цуглуулах, гаргаж авах боломжтой. Тиймээс хувийн мэдээллээ хамгаалахыг иргэдэд зөвлөе. Хүний хувийн мэдээллийг эзнийх нь зөвшөөрөлгүй, хуурч мэхлэх, төөрөгдүүлэх замаар цуглуулах нь холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно. Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн штабт ажиллаж байгаа хүмүүс хүний хувийн мэдээллийг цуглуулахгүй байхыг зөвлөе. Хүний хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалт бий.  Регистрийн дугаараар нь тухайн хүн хэнд санал өгснийг мэдэх боломжгүй

Сонгууль бол Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан улс төрийн эрх, эрх чөлөө. Сонгуулийн үр дүн, аль нам, эвсэл, нэр дэвшигчийг сонгох нь иргэний эрх юм. Энэ эрхээ эдлэх, шийдвэр гаргахад намуудын улс төрийн үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, бодлого чухал байдаг. Монгол Улсын иргэд аль ч нам улс төрийн эвслийг дэмжих, үзэл бодлынхоо төлөө итгэл үнэмшилтэй байж, байр сууриа илэрхийлэх эрхтэй. Аль нэг улс төрийн нам, эвслийн мөрийн хөтөлбөр, бодлого, шийдвэрийг дэмжсэний төлөө хэн нэгэн хүнийг ялгаварлан гадуурхах, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлах хууль бус ажиллагаа явуулахыг хориглодог. Тиймээс нам, эвсэл, нэр дэвшлийн сонгуулийн штабт ажиллаж буй иргэд бусдын улс төрийн эрх, эрх чөлөө үзэл бодолтой байх эрхийг хүндэтгэхийг зөвлөж байна. Эрхээ хязгаарлуулсан иргэдийн сонгох эрхийг бүрэн эдлүүлэхэд төрийн холбогдох байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна. Тухайлбал, захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгогч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч, Эрүүл мэндийн байгууллагад албадан эмчлүүлж байгаа хүмүүс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх боломжтой. ХЭҮК-оос хорих 461 дүгээр ангид хийсэн хяналт шинжилгээгээр, 266 хоригдогчоос сонгуульд санал өгөхөөр ангийн удирдлагадаа хүсэлтээ өгсөн байсан. Эдгээр хүмүүсийг авч үзвэл, нийслэлийн 9 дүүрэг, орон нутгийн иргэд байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас сонгуультай холбоотой мэдээлэл өгөх тал дээр зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн хэдий ч эдгээр иргэд өөрсдийн оршин суугаа газарт нь хэн, ямар намаас нэр дэвшиж байгаа болон сонгуулийн тогтолцооны талаар бүрэн мэдээлэл, ойлголтгүй байна. Энэ нь эрхээ хязгаарлуулсан иргэдийн сонгох эрх эдлэхэд саад учрах, бусдын нөлөөнд орж санал өгөх, санал өгөхгүй байх ч эрсдэл тулгамдаж болзошгүйг харуулж байна.

Тиймээс Улаанбаатар хот, 21 аймагт байгаа цагдан хорих төв, баривчлах байранд байгаа болон өөрөө сан дураараа гарч явах боломжгүй, эрх нь хязгаарлагдсан боловч сонгууль өгөх эрхтэй иргэдэд Сонгуулийн тогтолцоо, санал өгөх зааварчилгаа, нэр дэвшигч, нам, эвсэл, бие даагчдын мөрийн хөтөлбөртэй танилцах, мэдээлэл өгөх боломж нөхцөлөөр хангаж ажиллахыг холбогдох Сонгуулийн хэсэг хороо, шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон эрүүл мэндийн байгууллагад анхааруулж байна.

Дөрөвдүгээрт: Төрийн цэргийн байгууллагад алба хааж байгаа хугацаат цэргийн алба хаагчдад нэр дэвшигчид болон нам, эвсэл, бие даагчдын мөрийн хөтөлбөртэй танилцах, мэдээлэл сурталчилгааг тэнцвэртэй хүргэх нөхцөл боломжоор хангаж ажиллах шаардлагатай байна. Түүнчлэн хугацаат цэргийн алба хаагч саналаа нууцаар, чөлөөтэй өгөх боломжийг бүрдүүлэх, энэ эрхэд хөндлөнгөөс нөлөөлөх нь хууль бус болохыг анхааруулж, сонгогчийн боловсролыг нэмэгдүүлэх талаар Сонгуулийн ерөнхий хороо, төрийн цэргийн байгууллагууд анхаарч ажиллахыг зөвлөж байна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

anhaaruulah
zuvluh bish huviin medeelel tsugluun=h n huuli zurchij buig anhaaruulah n
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан У

Өчигдөр 06 цаг 00 мин
Ардчилсан нам хоёр талд хуралдав

АН-ын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаан өчигдөр Төрийн ордонд болов. Хуралдааны эхэ

Өчигдөр 06 цаг 00 мин
ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

Уржигдар 16 цаг 56 мин
Ж.Золжаргал: УИХ-ын гишүүнийг хариуцлагажуулах, эгүүлэн татах хууль хэрэгтэй

Ж.Золжаргал: УИХ-ын гишүүнийг хариуцлагажуулах, эгүүлэн татах хууль хэрэгтэй

Уржигдар 15 цаг 54 мин
Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Уржигдар 12 цаг 44 мин
“Хэрэг” нь халуун дээрээ байгаа Д.Баясгалан хүрээд иржээ, хэрэг нь цайрах “эрх зүй”-тэй болсон Д.Эрдэнэбилэг зугтсаар байх уу?

“Бодь групп”-ийн эзэн Д.Баясгалантай холбоотой учир нь олддоггүй зүйл олон байсан. Нэг нь л гэхэд, одоого

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Удаанжаргалын "араас" Б.Долгормаа явчихав уу?!

“Бодь интернэшнл” компани Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам барихдаа хэт өндөр өртгийг төрөөс гаргуул

Уржигдар 06 цаг 00 мин
Даян дэлхийн энх тайван, аз жаргал, сайн сайхны төлөө бурханы сүм “Алгасал баярын ариун цугларалт” зохион байгууллаа

Дэлхий дахинд Эхийн хайраар аз жаргал түгээе! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэг

2026-04-08
Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

Төмөрбаатарын БАТСАЙХАН Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-04-08
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр Төрий

2026-04-08