“Хүн төрөлхтний энхтайвны бэлгэдэл их наадамд тамирчдыг ялгаварлан гадуурхахгүй байх хэрэгтэй”

2024-06-18
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Насантуяагийн ЖАРГАЛМАА

 

Дэлхийн дахинд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн ургац өнгөрсөн жилүүдээс багасаж, хэт халалт, үерийн улмаас зарим бүс нутгийн иргэд хүндрэлтэй нөхцөл байдлыг туулж байна. Экологи цаг уурын асуудлаас гадна геополитикийн мөргөлдөөн үргэлжилж байна. ОХУ-ын Украин дахь тусгай цэргийн ажиллаагаа хэдийн хоёр дахь жилийнхээ хагаст орсон. Харин өнгөрсөн аравдугаар сарын 7-нд эхэлсэн Газын зурвасын хямрал одоог хэр нь зөвшилцөлд хүрээгүй байна.

Хүн төрөлхтний их баяр цэнгэл олимпын наадам тун удахгүй эхэлнэ. Энхтайвны бэлгэдэл болсон тус наадамд дэлхийн улс орнууд эрх тэгш оролцож, эв найрамдлыг сахиж, бүх нийтийн сайн сайхны төлөө эв санаанд нэгдэх учиртай. Гэтэл геополитикийн мөргөлдөөнтэй орнууд тун эмзэг хандаж байгаа нь ойлгомжтой. Тодруулбал, Укриан тэргүүтэй барууны томоохон улсууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч, баг, тамирчдыг олимпын наадамд оролцуулахаас татгалзсан. Мөн ОХУ-д дэмжлэг үзүүлж буй Беларусийг ч мөн хамруулаад байсан юм. Энэ асуудал улс орнуудыг талцахад хүргэсэн билээ. Харин Олон улсын олимпын хороо нөхцөл байдалд нухацтай хандсан. Хэт шахалтад авталгүйгээр бие даасан шийдвэр гаргаж, тус хоёр улсын тамирчдад олимпын наадамд оролцох эрхийг олголоо.

 

Олимпын наадамд тэргүүлэгч улс

 

ОХУ Олимпын наадамд гаргасан амжилтаараа АНУ-ын дараагаар хоёрдугаарт бичигддэг. Спорт бол хувь хүний тэсвэр, тэвчээр болон багийн амжилт байдаг. Олимпын наадамд Орос улс хэд хэдэн нэрээр оролцож байсан. Энэ нь тус улсын дотоод болон гадаад улс төрийн нөхцөл байдалтай холбоотой. Оросын Хаант улс 1900 оноос анх Олимпын наадамд оролцож эхэлсэн байдаг. Хаант Оросын хувьд 1908, 1912 оны наадмуудад оролцсон. Үүний дараа 1917 онд их хувьсгал өрнөж хаант засаглал нуран унаж шинэ улс төрийн систем цогцолсноор Зөвлөлт Холбоот улс бүрдсэн юм. Шинэчлэн тогтсон улс төрийн систем бүс нутагт эрчээ авч олон жижиг улсыг нэгтгэх үйл эхэлж 40 жилийн дараа эргэн олимпын наадамд оролцох болов. Гэвч шинээр тогтсон улс төрийн систем дэлхийн тавцанд хүйтэн дайныг эхлүүлсэн. 1991 онд АНУ тэргүүтэй ардчилсан засаглал ялалт байгуулсаар Зөвлөлт холбоот улс задран унаж, түүний бүрэлдэхүүнд байсан орнууд тусгаар улс болон хөгжсөн. Хэдийгээр хүйтэн дайнд ялагдал хүлээсэн ч 1980 онд Москва хотноо XI дэх удаагийн зуны олимп зохион байгуулагдаж байсан түүхтэй. Шинэ зуун эхлэхэд Евразийн голлох эх гүрэн улс төрийн социалист үзэл баримтлалаа хадгалж, парламентын засаглалтай болсноор өнөөгийн Оросын холбооны улс болсон юм. ОХУ 2014 оны Сочи хотноо өвлийн олимпын наадмыг зохион байгуулсан. Дэлхийн улс орнууд олимпын наадмыг зохион байгуулах нь олон улсын өмнө асар том хариуцлага хүлээсэн хүндтэй үүрэг билээ. Тэр ч утгаараа олон улсын олимпын хорооны гишүүн хараат бус байж аль нэг улсаас хамааралгүйгээр шийдвэр гаргасаар ирсэн. Франц улсын хувьд 2015 онд хүсэлтээ гаргаж, 2017 оны есдүгээр сарын 13-ны 131 дүгээр чуулганаар олимпын наадам зохион байгуулах эрхээ авсан байдаг.

Хэдийгээр геополитикийн мөргөлдөөн өрнөж байгаа ч Олимпизм гэдэг нь өөрөө энх тайвны бэлгэдлийг илэрхийлсээр ирсэн. Өнгөрсөн удаагийн 2020 оны Токиогийн олимп болон 2022 оны Бээжингийн өвлийн олимпод ОХУ-ын тамирчид төвийг сахисан Олимпийн хорооны далбаан дор оролцсон байдаг. Түүхийн хуудаснаа эртний олимпын үеэр дайн мөргөлдөөн намжиж байсан нь тодоор тэмдэглэн үлдсэн байдаг. Тиймээс дэлхий нийтийн энхтайвны бэлгэдэл болсон их наадамд аль нэг улс орныг орхигдуулах нь тийм ч таатай үйлдэл биш. Харин Укриан улсын хувьд хэдийн оролцохоо илэрхийлж, баг, тамирчид нь гадаад улсад бэлтгэл сургуулилтаа хийж байгаа талаар тус улсын залуучууд болон спортын сайд Матвей Бедный мэдэгдсэн. Тэрээр тамирчдын аюулгүй байдлыг Франц, Герман зэрэг орнуудад найдаж байгаа бөгөөд ОХУ-ын ОХУ болон Беларусийн тамирчидтай холбогдохгүй, зураг авхуулахгүй байх зөвлөмж өгсөн гэв. 2014 онд Крымын хойгийг булаан эзэлснээс хойш Украин “Хүн төрөлхтний их баяр цэнгэл олимпын наадамд дайн дэгдээсэн оросуудыг оролцуулах нь зохистой юу” асуултыг дэвшүүлсээр ирсэн юм. Өнгөрсөн удаагийн наадмуудаас ялгаатай нь энэ жил олимпын наадамд оролцсон ОХУ-ын баг тамирчид медальт байрт шалгарсан ч улсын хэмжээнд ямар нэг шагнал урамшуулал олгохгүйгээс гадна бэлтгэл сургуулилтад дэмжлэг үзүүлэхгүй болсон талаар тус улсын Олимпын хорооны ерөнхийлөгч Станислав Поздняков мэдэгдсэн. Ийнхүү энэ удаагийн Парис-2024 XXXIII дахь удаагийн зуны олимпод ОХУ-ын 14, Беларусийн 11 тамирчин олимпын хорооны цагаан туган дор оролцоно.

 

Олимпын наадмын хориг арга хэмжээ

 

Франц улс нь түүхэндээ хоёр удаагийн олимпын наадмыг зохион байгуулж байсан туршлагатай. Мөн 100 жилийн дараа дахин нийслэл Парис хотноо олимпын наадам зохион байгуулж буй онцгой түүхэн үйл явдал юм. Олимпын түүхэнд 1956 Мельбурнын олимпод Суэцийн сувгийн хямралтай холбоотойгоор Египет, Ирак, Кампуч, Ливан улсууд, Зөвлөлтүүд Унгарыг эзэлсэнтэй холбогдуулан Нидерланд, Испани, Швейцарь, БНХАУ улсуудыг оролцуулахаас татгалзсан. Түүнээс хойш Токио-1964, Москва-1980, Лос Анжелес-1984, Сөүл-1988 онуудад тухайн үеийн зөрчил, мөргөлдөөнтэй улс орнуудын оролцох эрхийг хязгаарлаж байсан түүхтэй.

Харин Ойрхи Дорнодод мөргөлдөгч талууд болох Изриал-Палестины хувьд нөхцөл байдал харьцангуй тайван өрнөж байна. Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах “Геополитикийн мөргөлдөөнтэй улс орнууд нэгнээ эсэргүүцэх нь ойлгомжтой. Гэвч энэ бол нэг талаараа бидний шийдэх асуудал биш. Тамирчдыг олимпын наадамд оролцохыг нь хориглох, аль нэг улсын иргэн байснаар нь ялгаварлан гадуурхахгүй байх хэрэгтэй” хэмээн онцолсон юм. Ийнхүү Израилийн Олимпийн оорооны ерөнхийлөгч Яел Арад “Израилийн тамирчдыг бүрэн бүрэлдэхүүнээр Парис-2024 зуны олимпт оролцоно” хэмээн мэдэгдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 120 (7364)

 

Үндсэн хууль, Улсын дээд шүүхийн шийдвэрээс давсан эрх мэдэлтэй хотын даргын шийдвэрийг Захиргааны шүүх яахыг харах л үлдэв  

Монгол Монгол Улсын Үндсэн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт “Монгол Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн ши

12 цаг 33 мин
АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй

УИХ дахь АН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа бүлгийн даргаа сонгох ёстой байсан ч хой

21 цаг 41 мин
Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай

“Шилэн данс” ТББ-ын тэргүүн Б.Цогтгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

21 цаг 41 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзаж, талархал илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзлаа.

Уржигдар 12 цаг 39 мин
“Бүс нутгийн сэтгүүлчид” форумд оролцогчдыг хүлээн авч уулзлаа

“Бүс нутгийн сэтгүүлчид” форумд оролцогчдыг хүлээн авч уулзлаа

Уржигдар 12 цаг 34 мин
“Хэвлэл мэдээллийн ёс зүй, өнөөгийн нөхцөл байдал" хэлэлцүүлэг боллоо

“Хэвлэл мэдээллийн ёс зүй, өнөөгийн нөхцөл байдал" хэлэлцүүлэг боллоо

Уржигдар 12 цаг 33 мин
"Хэлэх эрхийн түүх" баримтат кино үзэгчдийн хүртээл боллоо

"Хэлэх эрхийн түүх" баримтат кино үзэгчдийн хүртээл боллоо

Уржигдар 12 цаг 30 мин
Хэвлэлийн хүрээлэн 30 жилийн ойгоо тэмдэглэв

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгээс 30 жилийн ойн хүрээнд “Монголын хэвлэл мэдээллийн тогтвортой байдлын форум” зохион байгууллаа.

Уржигдар 12 цаг 27 мин
“Хүний эрх, хөгжил, аюулгүй байдлын төлөөх Хэвлэлийн эрх чөлөө” сэдэвт хэлэлцүүлэг болов

“Хүний эрх, хөгжил, аюулгүй байдлын төлөөх Хэвлэлийн эрх чөлөө” сэдэвт хэлэлцүүлэг болов

Уржигдар 12 цаг 22 мин
Төрийн өндөрлөгүүд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндчилгээндээ юуг онцлов?

Дэлхийн  хэвлэлийн эрх чөлөөний өдөр өчигдөр тохиолоо.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга С.Бямбацог

Уржигдар 06 цаг 00 мин