Ардчилсан нам хүний амиар улстөрийн шоу хийж байна

2024-06-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга МАН-ын ухуулагчид зодуулан амь насаа алдсан харамсалтай хэрэг олны анхаарлыг татаж байна. Энэ хэрэгт холбоотойгоор МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөдөө орон нутагт хийж байсан уулзалтуудаа цуцалж Улаанбаатар хотод ирсэн. Улмаар, АН-ын дарга Л.Гантөмөртэй уулзан эмгэнэл илэрхийлсэн юм.

Түүнчлэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдэл хийж, МАН-аас УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт  нэр дэвшигч Г.Сайханбаярыг эгүүлэн татахаа мэдэгдлээ. Учир нь хүн амины хэрэгт холбогдсон О нь Г.Сайханбаярын ухуулагч байсан юм. Энэ бол улс төрийн том соёл. Хуулиар нэр дэвшигчийн ухуулагч нас барвал эгүүлэн татах тухай зохицуулалт байхгүй ч эрх баригч нам энд улс төрийн маш том соёл гаргаж, эгүүлэн татахаа мэдэгдээд зогсохгүй, нөгөө намынхаа даргад очиж эмгэнэл илэрхийлнэ гэдэг улс төрд тогтоох ёстой соёл байлаа.

Гурван цаг гаруй болсон хоёр намын уулзалтын дараа ч намуудын дарга нар цаашдаа хатуу гишүүнчлэлийг хэрхэн өөрчлөх, улс төрийн намуудын ухуулагч, дэмжигчдийн ёсзүйн асуудал, хөдөө орон нутаг дахь намчирхал, талцлын асуудлаар санал бодлоо солилцжээ. Гэтэл АН-ын цөөнгүй нэр дэвшигчид үүнийг өөрийнхөө нэр хүндийг өсгөх, улс төрийн шоу болгож буй нь харамсалтай. Чин үнэнийг хэлэхэд, эдгээр улс төрийн шоу хийж буй хүмүүс амьд ахуйд нь талийгаачийн бүтэн нэрийг мэддэг байсан эсэх нь эргэлзээтэй.

Тус намтай нэгдэж сонгуульд оролцож байгаа “Либерти” намын дарга Д.Амартүвшин хүний амь насаа алдсан хэргийг “Ийм үүлэн чөлөөний нар АН-д дахиж олдохгүй, ийм гоё боломжийг ашиглаж чадахгүй өлбийчөөд МАН-ын заавар хүлээгээд суугаад байгаад нь Лу-д уур хүрээд байгаа юм аа” хэмээн бичсэн байх юм. “Үүлэн чөлөөний нар” гэдэг нь товчхондоо олдсон аз завшаан гэсэн үг. Тэгвэл хүний үхлийг олдож буй аз завшаан, олз омог гэж хардаг хүний эрхийг дээдлэгчид АН-д байдаг гэхээр л аймшигтай юм шүү.

Түүнчлэн, УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч “Элийрэгч” хэмээх Ц.Уянга, түүний сонгуулийн штабд ажиллаж буй Д.Монголхүү нар өчигдөр орой АН-ын төв штабад очиж Л.Гантөмөр даргаа шахаанд оруулжээ. Тэд “Л.Оюун-Эрдэнэ яагаад манай намын байранд ирж байгаа юм. Бид ялах ёстой биз дээ. Зүгээр л эмгэнэл илэрхийлж байгаа юм уу” гэх мэтчилэн цамнажээ. Тэд талийгаачийн талаар ганц ч хүндэтгэлтэй үг хэлээгүй бөгөөд манай нам энэ боломжийг ашиглаж ялах ёстой гэх мэтчилэн ялалтын төлөө яахаа ч сийхгүй байгаагаа харуулсан увайгүй, хүн ёсны гажууд бичлэг нь сошиал орчинд цацагдаад байна.

Ийм хүмүүс хүний эрх, эрх чөлөөний тухай ярьдаг гэхээр л, ийм хүмүүс таныг төрд төлөөлж сууна гэхээр аймшигтай биш гэж үү. Хүний аминаас үнэтэй улс төр, сонгууль гэж байхгүй гэдгийг АН-ынхан ойлгохгүй байгаа бололтой. Хоёр намын дарга нь хүний амиар улстөржихгүй шүү гэж мэдэгдээд байхад л үүлэн чөлөөний нар байсан юм, бид ялах ёстой, тэр үхлээр оноо авцгаая хэмээн улайрагсдыг эрх биш ард түмэн таньж ялгаад, ус тосоор нь шүүгээд ялгаад гаргаж ирнэ гэж найдъя. Тэд ямар ч аргаар хамаагүй сонгуульд ялахаа бодож, хүний амь насаа алдсан хэрэг дээр дөрөөлж ийнхүү эхнээсээ улс төр хийж байх юм.

Редакцын бус нийтлэл

Тэр хүнийг нас барсанд АНамын гишүүн одонтуяа гэдэг баярлаад дэвхцээд бүжиглээд байна. Ийм юм гэж байхуу. Их хуралд гарч бүр цаашлаад Засгийн эрх авахын төлөө тэр шарил дээр гишгэж санасандаа хүрэхийн тулд улайрчээ. Тэр авгай ум базар вааны хумпад.!!!!!
на барсан ххүнд эмгэнэл илэрхийлэх нь зүйн хэрэг харин улстөрийн шоу хийж бол болохгүй ,хүндэтгэлтэй хандах хэрэгтэй
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

13 цаг 48 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

13 цаг 51 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

18 цаг 32 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

18 цаг 35 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

22 цаг 57 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15