СЕХ: Гадаад дахь сонгогчдын бүртгэл маргааш дуусна

2024-06-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдээс 2024 оны зургадугаар сарын 20-23-ны өдөр  санал авахаар тогтоосон. Гадаад улсад байгаа сонгогчид заасан өдрүүдийн аль нэг өдөр нь саналаа өгөх юм.

Гадаад улсад суугаа иргэдийн хувьд санал өгөх процесс нь Монгол Улсад санал өгөхөөс ялгаатай.

Иргэд өөрийн суугаа орныхоо дипломат төлөөлөгчийн газар буюу салбар комисст зургадугаар сарын 15-ны өдрөөс өмнө сонгуульд оролцохоо мэдэгдэж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх хүсэлтээ гаргана. Мөн санал хураалтын өдрөөс өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхийг шалгах хэрэгтэй. Одоогийн байдлаар дэлхийн 34 улсад ажиллаж, амьдарч буй 10.221 иргэн УИХ-ын сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлээд байгаа аж.

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг удирдан зохион байгуулах Төв комиссын 2024 оны 01 дүгээр тогтоолоор хилийн чанадад ажиллаж буй Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд 47 салбар комисс байгуулсан. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар дараах Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх Салбар комисс гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах юм.УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар сонгуульд оролцох иргэдийн хүсэлт гаргах хугацааг 40 хоног болгосноос гадна Дипломат төлөөлөгчийн газартаа заавал биечлэн очихгүйгээр цахимаар хүсэлт гаргах боломжийг бүрдүүллээ. Тодруулбал, гадаад улсад байгаа сонгогчид 2024 оны зургадугаар сарын 15-ны өдрөөс өмнө дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очих эсхүл https://election.burtgel.gov.mn/request хаягаар нэвтэрч сонгуульд оролцох хүсэлтээ цахимаар гарган сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлнэ.2024 оны ээлжит сонгуулиар Улсын Их хурлын 126 гишүүнийг сонгуулийн холимог тогтолцоогоор сонгоно. Монгол Улсын Үндсэн хуулийн 2023 оны өөрчлөлтөөр Улсын Их Хурлын гишүүний тоо болон сонгуулийн тогтолцоог хуульчилсан.

Үндсэн хуулийн энэ өөрчлөлтөөр Улсын Их Хурлын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгохоор тусгасан. Сонгуулийн тухай хуулиар хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар 48 гишүүнийг сонгох сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэр сонгуулийн нэг тойрог байх бөгөөд гадаад улсад суугаа сонгуулийн эрх бүхий иргэд нам, эвсэлд санал өгч сонгуульд оролцож сонгох эрхээ эдэлнэ.

Гадаад улсад суугаа иргэдийн саналыг 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07:00-22:00 хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт байрлах санал авах байранд авах юм. Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын хаяг холбоо барих мэдээллийг ЭНД-ээс харах боломжтой.

Эх сурвалж:www.polit.mn 

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2 цаг 38 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

7 цаг 50 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

7 цаг 50 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

7 цаг 50 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

18 цаг 18 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

18 цаг 37 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

21 цаг 44 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09