А.Энхбаяр: “Guyuk” метаверсээр дамжуулан түүх, өв соёлоо өвлүүлэн үлдээнэ

2024-06-14
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

 

“Азийн инновац соёлын форум 2024” технологи, соёлын мэргэжилтнүүдийн форумыг зохион байгууллаа.  Энэ форум нь Монгол Улс, Азийн орнуудтай технологи болон соёлын чиглэлээр хамтран ажиллах, соёлын  өвийг орчин цагийн дэвшилтэт технологитой хослуулан соёлын бүтээгдэхүүн хөгжүүлэх, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн экспертүүдээс мэдлэг, мэдээлэл авах, монгол соёлын үнэт зүйлсийг олон улсад сурталчлан таниулах зорилготой аж. Энэхүү зорилтын хэрэгжилтийг хангах хүрээнд Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Ракуза Инвестмент” ХХК, Монголын анимейшн холбоо хамтран зохион байгууллаа.

Форумд Монгол, Япон, Хятадын соёл, технологийн мэргэжилтнүүд, Япон улсын хамгийн том NFT арилжааны систем rakuza.io-ийн үүсгэн байгуулагч Кай Яошиказу, тоглоом хөгжүүлэлтийн JP Games компанийн гүйцэтгэх захирал Хажиме Табата, Хонгконгын Политехникийн их сургуулийн судлаач Ли Минг нар оролцон илтгэл тавьж, соёлын үнэт зүйлсийг орчин үеийн арга технологиор сурталчлан таниулах арга туршлагаасаа хуваалцаж сонирхолтой илтгэлүүд тавилаа. 

Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг “Засгийн газрын 2022 оны 314 тогтоолоор Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх зургаан чиглэлийн нэгд дижитал контент, тоглоом хөгжүүлэлтийг төрөөс бодлогоор дэмжих тухай тусгасан байдаг. Тиймээс төр шавхагдашгүй баялаг соёлын өвийн нөөцийг техник технологийн дэвшилтэй хослуулан соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлж, улмаар  дэлхийд өрсөлдөх бүтээгдэхүүн төрөх боломж нэмэгдэнэ хэмээн бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Мөн Соёлын яамнаас соёлын салбарын шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд 10 цахим системийг хөгжүүлэн хүлээн авч хэрэглээнд нэвтрүүлсэн. Соёлын салбарыг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг саяхан УИХ-аар батлуулаад байна” гэв.

 

Метаверс  хэрэглэгчид 2030 онд гурван тэрбумд хүрнэ

“Дижитал солюшнс” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Энхбаяр “2021 оны аравдугаар сарын фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг толгой компанидаа рибрэндинг хийж, интернэтийн шинэ эрин үе эхэлснийг зарлан биет болон виртуал орчныг холбох метаверсийг бүтээх зорилгоо танилцуулж байсан. Ийнхүү анх метаверсийн талаар хошууран сонирхож эхэлсэн болов уу. Метаверс бол программ хангамжийн тусламжтайгаар аливаа нэг зүйлийг бодит юм шиг харуулдаг VR болон график дүрслэлийг бодит байдалтай хослуулсан AR технологийн нэгдэл юм. Өдгөө технологийн энэ талбарт олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдаж, бид аажмаар дижитал шилжилт хийн, шинэ эринд ууссаар. Техник технологийн өндөр хурдацтай хөгжлийн өнөө үед нийгмийн олон шинэ технологи шинээр төрөн, хүмүүсийн өдөр тутмын амьдрал, харилцааны нэг салшгүй хэсэг болсоор байна. Тухайлбал, ойрын хугацаанд дэлхийн томоохон компаниуд, залуусын анхаарлыг татах болсон нэг шинэ технологи бол метаверс юм. Монгол залуус ч мөн энэ салбарт хүч сорихоор өөрсдийн метаверсийг байгуулаад байна. “Guyuk” метаверсийг хөгжүүлээд явж байна. Үүгээр дамжуулан монгол туургатнуудыг өөрсдийн бүтээсэн ертөнцдөө нэгтгэх, хамтдаа ажиллах, суралцах, хойч ирээдүй үедээ технологийн дэвшлийг ашиглан  түүх, өв соёлоо өвлүүлэн үлдээх эрхэм зорилготой ажиллаж байна. "Guyuk" метаверсийг найман зууны тэртээгээс дэлхий даяар тархан суурьшсан монгол туургатнуудыг холбох гүүр нь болж  түүх, өв соёлоороо эргэн нэгдэх виртуал ертөнц нь байна хэмээн тодорхойлж байна. Метаверс  хэрэглэгчид 2030 он гэхэд гурван тэрбумд хүрнэ. 2022 онд дэлхийн топ 200 компани метаверсийн салбарт ямар нэг байдлаар оролцохоо зарласан. VR болон AR төхөөрөмж хэрэглэгчдийн тоо 2030 он гэхэд нэг тэрбумд хүрнэ. Хүмүүс ухаалаг гар утсанд зарцуулж байгаатай ижил хугацааг зарцуулна гэсэн тооцоолол бий” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 118 (7362)

 

 

Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

7 цаг 15 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

8 цаг 51 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

8 цаг 53 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

8 цаг 55 мин
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

Уржигдар 20 цаг 00 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

2026-10-30
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

2026-10-30
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

2026-10-30
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

2026-10-30
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

2026-10-30