Нэг тэрбум иргэний эрхийн төлөө монгол эмэгтэй

2024-06-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Н.ЖАРГАЛМАА

 

Нийгэм нь түүнийг бүрдүүлэгч төрөл бүрийн хүмүүсийн онцлог бүлгүүдээс тогтдог. Тэдгээрийн хоорондын харилцаа, уялдаа холбоо социологийн ойлголтуудаар тайлбарлагддаг. Хүйсийн, насны, ажил эрхлэлтийн гэх мэтээр нийгмийг бүрдүүлэгчдийг хэд хэд ангилан, бүлгийн онцлогуудыг судлан шинжилж болдог.

Өнөөдррийн бидний амьдарч буй ардчилсан нийгмийн үнэт зүйл, зарчим бол хэнийг ч ялгарварлан гадуурхахгүй байх явдал. Тэгш эрхийн зарчмаар хүний арьсны өнгө, зүс царай, нурууны өндөр нь тухайн хүний онцлог учир гадуурхалт байх ёсгүй билээ. Нийгэм дээр энгийн ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй иргэдийг төрөөс бодлогоор дэмжиж, тэдний амьдралын чанар, эрүүл мэнд чиглэсэн үйлчилгээ явуулдаг. Учир нь нийгэм түүнийг бүрдүүлэгч бүлгүүдийн эрх тэгш байдлыг хангасан, хүртээмжтэй байх зайлшгүй шаардлагатай. Үүнд албан байгууллагын налуу шат нь зөвхөн тусгай хэрэгцээт тэргэнцэртэй иргэдэд зориулагддаг зүйл биш. Бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд төдийгүй өндөр настнуудад налуу шатны хэрэгцээ үүсдэг.

Энэ мэтчилэн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал зөвхөн тусгай хэрэгцээт хүмүүсийын хэрэгцээ биш байдаг. Даяаршсан нийгэмд асуудлыг өөр дотроо шийдэх гэж зүтгэхээс илүүтэй дэлхийн улс орнуудтай санал бодлоо солилцож, сайн туршлагаа хуваалцах давуу тал бий. Дэлхийн найман тэрбум гаруй хүн амын нэг тэрбум нь тусгай хэрэгцээт хүмүүс. Тэд дэлхийн аль тивд, ямар үндэстэнд төрсөн, аль бүс нутагт амьдардгаас үл хамааран өдөр бүр олон асуудалтай нүүр тулдаг.

Нэг тэрбум хүний өмнө тулгамддаг асуудлыг шийдвэрлэхээр НҮБ 2006 онд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо”-г байгуулсан юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцд 183 улс нэгдсэн. Энэ долоо хоногт тус конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал зохион байгуулагдсан. Энэ үеэр НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны  2025-2028 оны гишүүний сонгууль болсон юм. Манай улсын хувьд анх 2020 онд “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны ерөнхийлөгч Д.Гэрэл 2021-2024 оны гишүүнээр сонгогдож байсан юм.

Нийт 27 улсын төлөөлөгчид НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүний есөн суудлын төлөө өрсөлдөж Монгол Улсын төлөөлөгч анх удаа энэ сонгуульд НҮБ-ын гишүүн 93 улсын дэмжлэг авснаар сонгогдсон юм. Энэ нь Монгол Улсын төлөөлөгч сонгуульд дэвшиж буй анхны тохиолдол билээ.

Хорооны гишүүд хараат бус, алагчлах үзэлгүй, өндөр ёс суртахуунтай, хүний эрхийн асуудлаар мэргэшсэн байх үндсэн зарчим баримталж “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенц”-ын хэрэгжилтийг хянах үүрэгтэй юм. Ийнхүү дөрвөн жилийн дараа сонгуульд дахин өрсөлдсөн Монгол Улсын төлөөлөгч Д.Гэрэл улиран сонгогдохоор болов. Хорооны гишүүд нь хараат бус, алагчлах үзэлгүй, өндөр ёс суртахуунтай, хүний эрхийн асуудлаар мэргэшсэн байх гэсэн зарчим баримталдаг. Дэлхийн аль ч оронд тусгай хэрэгцээт иргэний эрхийн асуудал хөндөгдсөөр байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 118 (7362)

 

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 10 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 27 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 18 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 30 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 36 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин