АН: Говьд газрын тосны үйлдвэр барьж, устай болгохын төлөө ажиллана

2024-06-13
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.БАЯР

 

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн иргэд сонгогчидтой  хийх уулзалтаа хүн ам, газар нутгийнхаа хэмжээгээр   улсдаа гуравдугаарт ордог, Монгол Улсынхаа зүүн хязгаарыг манан суудаг халх, буриад, барга, үзэмчин үндэстэн ястнуудын өлгий Дорнод аймгаас эхлүүлж, нар зөв тойрч,  Дорноговийн Сайншанд суманд үргэлжлүүллээ.

Уулзалтын үеэр байгалийн баялаг, газрын тосоор тэргүүлэгч эдгээр аймгуудад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, “Хариуцлагатай, чинээлэг малчин хөтөлбөр”-ийг улс орон даяар хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм. Боловсруулах үйлдвэргүйгээр хөгжих боломжгүйн зэрэгцээ усгүйгээр хөгжил ярих боломжгүй. Иймд говьд ус ирвэл дагаад хөгжил ирнэ хэмээн Ардчилсан намынхан Монголын говийг хөгжүүлэх ажлын төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрөө иргэд сонгогчдодоо  танилцуулан, санал бодлыг нь сонссон юм.

Энэ үеэр Л.Гантөмөр “Ардчилсан намын мөрийн хөтөлбөр бол их ажлын төлөвлөгөө. Монгол залуучууд ажилтай болъё гэвэл үйлдвэртэй болохоос өөр аргагүй. Бид 2012-2016 онд үйлдвэржилтэд анхаарсан. Зөвхөн Дорноговь аймагт гэхэд цементийн хоёр үйлдвэртэй болж, дотоодын хэрэглээгээ бүрэн хангах боломж бүрдсэн. Одоо бид гангийн, бордооны, зэс боловсруулах үйлдвэртэй болж, өндөр технологийг Монголдоо нутагшуулах хэрэгтэй. Манай нам ард түмнээ хуурахыг хүсэхгүй. Есөн удаагийн сонгууль болоход дарга нар дандаа худал ярьж амласнаа биелүүлэхээ больсон. Татвар буулгана гэж амладаг чнэмдэг. Цалин нэмнэ гээд төгрөгийн ханшийг унагадаг. Тэгвэл АН-д итгэл үзүүлбэл бид иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж, Монголын эдийн засгийг босгож ирнэ. Монгол хүнээ хүчирхэг болгох төлөвлөгөө бидэнд бий.  Говьд бид заавал ус авчирна. Миний эцэг говийн хүн. Надад хувь заяа ногддог л юм бол говийг заавал устай болгоно. Энэ ажлыг хийх долоон нэр дэвшигчийг маань дэмжихийг, сонгохыг хүсье” гэв. Түүнчлэн Монгол төрийг монголчуудын дунд авчирна гэдгээ тодотгосон. Мөн “Шударга ёс алдагдсан хэвээр байна. Утаа, түгжрэл, ядуурал, авлигаас салахын тулд монгол төрийг удирдаж буй хүмүүс ард түмнийхээ хажууд амьдардаг байх ёстой. Одоо бол монгол төр вакумд орчихоод байна. Монгол төр мөнгө шүтдэг болсон нь хамгийн том алдаа. Монголын төр мэдлэг шүтдэг болох ёстой” гэж онцоллоо. 

Тэрээр эцэст нь  иргэдийг хэрсүү, сонор сэрэмжтэй байж, саналаа худалдахгүй байхыг хүсээд, мөрөөдөж буй ирээдүйнхээ төлөө саналаа өгөхийг уриалав. Тэднийг дэмжиж буйгаа иргэд илэрхийлэн, амжилт, ялалт хүсэв.

 Говио устай болгохын тулд долоон нэр дэвшигч хүчээ нэгтгэнэ

 

Тус долоодугаар тойрог буюу Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагт  Г.Ганбаатар, Р.Сэддорж, Л.Одсэр, Р.Эрдэнэбүрэн, Ц.Мөнхбат, Л.Мөнхбаясгалан, Н.Энхбат нар мөн  уулзалтад оролцов. Тэд зорьж ирсэн иргэд сонгогчдод эрчимт хөгжлийн есөн зорилт, 90 ажил, 900 заалттай мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм. Тэд Ардчилсан нам ипотекийн зээл олгох, 3000 км зам тавих зэрэг ажлыг санаачилж, хэрэгжүүлсэн. Гэвч ипотекийн зээл олгохыг сүүлийн жилүүдэд зогсоосон. Сонгууль угтуулаад буцаан олгож эхэлсэн дүр үзүүлж байна гэсэн юм. Түүнчлэн  “Говийг устай болгохын тулд долоон нэр дэвшигч бид долуулаа хамтарч, хүчээ нэгтгэж ажиллана  гэв. УИХ-ын сонгууль болох гэж буй өнөө үед дотоод, гадаад нөхцөл байдал онцлогтой байгаа гэхэд болно. Хойд хөрш дайн байлдаантай, урд хөрш эдийн засгийн “тулаантай” байгаа. Дэлхий хоёр хуваагдаж, Ойрхи Дорнодод дайн болж буй. Дэлхийн хуваагдал дунд юуны түрүүнд монголчуудын амь амьжиргаа, монголчуудын хувь заяа, Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалахын тулд энэ удаагийн сонгуульд хариуцлагатай оролцож буйгаа тус намынхан илэрхийллээ. Энэ талаар Л.Гантөмөр “Өнгөрсөн 20, 30 жилд монголчуудын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, улс төрийн эрх чөлөөгөө дэлхий дахинд зарлан тунхагласан үүлэн чөлөөний нар шиг энэ сайн цаг өдгөө бүдгэрч байгаа. Гадаад улсын Ерөнхийлөгч ирээд Монголын төр ямар байхыг хэлж болно гэж үү. Монгол Улс иргэнээ хүчирхэг болгохгүй бол гаднын нөхцөл байдал хүнд байгаа гэдэг талаасаа бид сонгуульд маш хариуцлагатай оролцож байна. Нөгөөтээгүүр, дотоод нөхцөл байдал ч хүнд байна. Зарим хүн өнгөрсөн найман жилийг “Там шиг 8 жил байлаа”, “Дарангуйлал ирснийг харуулсан 8 жил боллоо”, “Бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн 8 жил байлаа”  гэх зэргээр дүгнэсэн. Ардчилсан нам алдагдсан 8 жилийн алдааг засаж чадна” хэмээн өгүүлэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 117 (7361)

 

 

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

14 цаг 44 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

14 цаг 47 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

19 цаг 27 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

19 цаг 30 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

23 цаг 52 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15