Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан баг Дорнод аймгийн сонгогчидтой уулзлаа

2024-06-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын сонгуулийн VI тойрогт МАН-аас нэр дэвшиж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Сэцэн ханы багийнхан Дорнод аймгийн Чойбалсан хотын иргэд сонгогчидтой уулзав. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймаг дахь сонгуулийн сурталчилгаагаа нээж, иргэд сонгогчдод хандан  үг хэллээ. Тэрээр 2024 оны УИХ-ын сонгууль бол монголчууд хуучин 30 жилдээ үлдэх үү, шинэ 30 жилийг эхлүүлэх үү гэдгийг шийдэх чухал сонгууль. Өнгөрсөн хугацаанд Санжаасүрэнгийн Зориг агсны  мөрөөдсөн  ардчилал гажуудсан. Мартагдсан зорилго руугаа буцах, алдагдсан зарчим руугаа эргэх ухаарлыг А.Амар нарын үндэсний дэвшилтэд сэхээтнүүд “Шинэ Эргэлтийн бодлого” хэмээн тодорхойлж байсан.  МАН-ын эхлүүлсэн энэхүү реформ шиг бид ардчилсан хувьсгалын үзэл санаан дээр эргэн нэгдэх ёстой. Реформ бол нам харгалзахгүй авлигатай тэмцэх эр зориг байх ёстой гээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоонд шилжсэнээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламенттай болж, нийгмийн төлөөлөл нэмэгдэх боломж бүрдсэнийг дурдав.

 

Монгол Ардын нам жагсаалтдаа инженер, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, залуу манлайлагчдыг багтаасан. Одоогийн парламентаас 20 гаруй хүнийг л дахин нэр дэвшүүлсэн. Ууган намын даргын хувьд бусдад манлайлал үзүүлэхээр өөрөө тойрогт буюу Сэцэн Хандаа нэр дэвшихээр өөрийн багаа бүрдүүлээд эхлүүлснээ үргэлжлүүлэхээр зорин ирж буйгаа Ерөнхий сайд хэлэв.

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хуучны Сэцэн хан аймаг эргэн нэгдэж, тус тусдаа биш хамтдаа хөгжлийн бодлогоо тодорхойлж, Түүхэн аялал жуулчлалын бүс болж хөгжих эхлэл тавигдсан. Энэхүү том концепцыг хэрэгжүүлэх, бүлэглэлийг задалж,  системийн авлигачдын эсрэг тэмцэлд ард түмэн ялалт байгуулахын төлөө Монгол Ардын намыг багаар нь дэмжихийг Ерөнхий сайд чойбалсанчуудад уриаллаа.

 

УИХ-ын сонгуулийн VI тойрогт МАН-аас Ерөнхий сайд, МАН-ын дарга Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Ухнаагийн Отгонбаяр, Пүрэв-Очирын Анужин, Мөнгөнцогийн Ганхүлэг, Лхагвасүрэнгийн Соронзонболд, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Цагаанхүүгийн Идэрбат нар нэр дэвшиж байна.

Монгол ардын намын мөрийн хөтөлбөрт Өрнө-Дорныг холбох Мянганы замын зүүн хэсэг Сүмбэр боомт-Түмэнцогт чиглэлийн автозамын 418 км-ыг Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутгаар дамжуулан барих, Эм, эмнэлгийн хэрэгслийг бүсийн хэмжээнд тогтвортой хүргэх зорилгоор нөөцийн агуулахыг Дорнод аймагт байгуулах, орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжих,  зэрэг ажлууд тусгагдсаныг бодит ажил болгох шийдлийг нэр дэвшигчид ярилаа.

Чойбалсан хотын залуус  чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх орчин нөхцөлийг хангасан бүтээн байгуулалтууд хийгдэж байгаад талархалтай байгаа аж. Тэдний төлөөлөл “Залуу Ерөнхий сайдаа багаар нь дэмжинэ” гэлээ. Малчдын хувьд нийгмийн даатгалын 50 хувийн төрөөс даах шийдвэр болон “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг үр дүнтэй гэдгийг хэлж байв. Дорнод аймгийн нисэх буудлыг 4С ангиллын нисэх буудал болгон өргөтгөх ажил үргэлжилж байна.

Дорнод аймаг 85 мянга  орчим хүн амтай,  52 мянга орчим сонгогчтой. Өнгөрсөн дөрвөн жилд Ульхан, Хавиргын боомтуудын авто замын ажлууд, Чойбалсан хотод Дулааны станц, усан бассейн бүхий спорт цогцолбор зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг хийсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

14 цаг 43 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

14 цаг 46 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

19 цаг 27 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

19 цаг 30 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

23 цаг 52 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15