Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Сонгуулийн өмнө эдийн засгийн төлөв, төсөв мөнгөний бодлого, түүний зарцуулалт ямар байхаас сонгуулийн дараах эдийн засаг шууд  шалтгаалдаг.  МАН засаглаж байх жилүүдэд дэлхийн зах зээлд нүүрс, болон зэс, алтны үнэ урд өмнө байгаагүйгээр өсөж улсын данс овоо хэдэн төгрөгтэй болж ирдэг гэх яриа үнэний ортой. Өнгөрсөн жил нүүрсээ биржээр зарж эхэлсэн. Амнаас шууд дэлхийн зах зээлийн үнээр борлуулсан өмнө байгаагүй их хэмжээгээр нүүрсээ экспортолсон зэрэг нь үүнд нөлөөлсөн. Мөн дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ түүхэнд байгаагүйгээрээ өндөр өсөлтийг  үзүүлсэн. Тухайлбал, зэсийн үнэ тонн тутамд 10 мянган ам.долларт хүрсэн. Түүнчлэн Төрийн өмчийн “Эрдэнэс Таван толгой” компани ашигтай ажилласан. Энэ хэрээр 2022 оны есдүгээр сард  2995.6 сая ам.доллар байсан гадаад валютын албан нөөц 2024 тавдугаар сарын байдлаар 5183.3 сая ам.доллар болж даруй хоёр дахин өссөн үзүүлэлтэй байна. Түүнчлэн Мөнгөний бодлого цар тахлын үе болох 2022 оны тавдугаар сард 13 хувьтай. Жилийн эцсээр инфляц 14.5 хүрч байсан бол 2024 оны энэ цаг үед Мөнгөний бодлого 11 хувь, инфляц 5.7 хувьтай байна. Эдийн засаг энэ онд  6.1 хувийн өсөлт үзүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа. 2024 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 18 их наяд 359.7 тэрбум төгрөг төсвийн жилд зарцуулах зарлагын хэмжээ 20 их наяд 753.8 тэрбум төгрөг. Гэвч төсвийн жил талдаа орж байхад  урьдчилан тооцох боломжгүй нөхцөлийн улмаас төсвийн орлого буурч, зарлага нэмэгдэж буй мэдээллийг эдийн засагчид хэлж байна. Тухайлбал, Улсын төсвийн дийлэнхийг эзэлдэг Нийслэлийн төсөв  Төсвийн тухай хуулийн зургаадугаар зүйлийн 6.3.4-т төсвийн жилийн явцад шинээр бий болсон аливаа орлого, эх үүсвэр, зээл, хандив, тусламж, тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлага нь төсвийн бүрэлдэхүүн байх, 34 дүгээр зүйлийн 34.2.2-т урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл байдал бий болсон гэж заасныг тус тус үндэслэн Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барьсан нь үүнийг гэрчилж байна. Угаасаа 2.4 орчим их наяд төгрөгийн алдагдалтай баталсан төсвийг урьдчилан тооцох боломжгүй нөхцөл үүссэн гэдэг нь  хуримтлагдсан хэдэн төгрөгөө  сонгуульд зарцуулж байна гэсэн хардлага төрж байгаа юм. Тэгвэл Төсвийн Тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлтөөр тодотгол хийх боломжийг хаасан. Эдийн засагч нар цаашид бодлого, шийдвэр гаргагч нар эдийн засагт тогтвортой байдлыг хангахад анхаарах хэрэгтэйг зөвлөж байна.Тогтвортой байдлыг зөвхөн эрх зүйгээр хязгаарлан ойлгож болохгүй. Энд төсөл, хөтөлбөрийн чиг үүрэг, замын зураг, хэрэгжилт, гүйцэтгэл маш тодорхой, ил тод, тогтвортой байх нь чухал хамааралтайг онцолжээ. Ирэх онуудын эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарт эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын өсөлтийг нэрлэж байна. Санхүүгийн салбарыг хамгийн ирээдүйтэй хэмээн тодотгож улмаар аль ч салбарт хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах нь чухал байгааг хэлэв.

 

Сонгуулийн дараа тодотгол хийх нөхцөл үүсэхээр байна

 

МУИСийн багш, эдийн засагч Ч.Хашчулуун сонгуулийн дараах эдийн засгийн төлөвийн талаар хэлэхдээ “Эдийн засгийн өсөлт 6-7 хувьд хэвээр байх ч урд, хойд хоёр хөрш улсын эдийн засаг, олон улс дахь геополитикийн байдлаас хамаарч шалтгаалсан эрсдэл дагуулах хүлээлттэй байна. Эрчим хүчний бүтээн байгуулалт, томоохон төслүүдийг эхлүүлэх гээд эдийн засагт олон боломж гарч ирэхээр байгаа. Гэхдээ боломжоосоо илүү олон сорилттой тулгарахаар байна гэсэн юм.  Харин Эдийн засагч Н.Энхбаяр хэлэхдээ “Улсын төсөв өөдрөг төсөөлөлтэй байгаа. Үүнд уул уурхай, түүнийг дагасан тээврийн өсөлтийг тооцож байх шиг байна. Гэхдээ Дэлхийн банкнаас эхлээд олон улсын байгууллагууд манай улсын өсөлтийн төсөөллийг бууруулж буйг харгалзан үзэх хэрэгтэй. Дунд болон урт хугацааны хөгжлийн зорилтуудаа эргэн харж уялдуулах учиртай гэсэн юм. СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан:“Эдийн засгийн өсөлтийг төрийн байгууллагууд нэлээн өндөр таамаглаж байна. Миний хувьд 5-6 хувийн өсөлттэй байх болов уу” гэв. Эдийн засагч Б.Лакшми  намраас төсвийн тодотгол хийх нөхцөл үүсэхээр байна гэв.  Тэрээр “БНХАУ-ын эдийн засаг энэ жил таван хувь өснө гэсэн таамаг байгаа. Гэхдээ дөрөвдүгээр сард гаргасан эдийн засгийн прогнозуудыг харахад БНХАУ-ын эдийн засаг өсөхгүй, таван хувьдаа хүрэхгүй гэсэн таамаг гарчээ. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг бол олон улсын байгууллагууд бууруулсан байна. Азийн хөгжлийн банк манай улсын эдийн засгийг 4.1 хувьтай өснө гэсэн. Дэлхийн банк 4.8 хувьтай гэсэн дүнгүүдийг танилцуулсан гэлээ. Жилийн эхэнд 6-7 хувь өснө гэсэн таамаг байсан ч бодит нөхцөл байдал дээрээ бууруулах чиг, хандлага гарч ирсэн байна. Иймд хоёрдугаар хагаст илүү буурах төлөв ажиглагдаж байгаа. Намраас төсвийн тодотгол хийгдэх нөхцөл үүснэ гэж эдийн засагчид харж байна. Учир нь эдийн засгийн өсөлт хангалттай биш, төсвийн орлого бүрэлдэхгүй. Тиймээс төсвийн тодотгол хийж орлого, зарлагаа танах нөхцөл үүснэ гэж харж байгаа” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 114 (7358)

 

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

10 цаг 5 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

10 цаг 8 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

12 цаг 44 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

12 цаг 48 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

18 цаг 18 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

18 цаг 18 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Уржигдар 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Уржигдар 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2026-10-19
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

2026-10-19