Эмэгтэйчүүдийн төлөөлөл хоёр хувиар өсөхөд авлигын индекс 10 хувиар буурдаг

2024-06-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

УИХ-д гурван удаагийн /2012,2016,2020/ сонгуулиар давхардаагүй тоогоор 30 эмэгтэй улстөрч  гишүүнээр сонгогдож ажилласан байна. Тэд нийтдээ 127 хуулийн төслийг санаачилж батлуулсан байна. Эмэгтэй гишүүд нэг парламентын хугацаанд дунджаар 40 гаруй, жилд ойролцоогоор 10 гаруй хуулийн төсөл дээр ажилладаг байна. Өргөн мэдүүлсэн гурван хууль тутмын нэг нь УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд хамаарч байв. Энэ нь эмэгтэй гишүүд хөдөлмөр нийгэм хамгаалал, эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч ирсний илрэл юм хэмээн Жендэрийн Үндэсний хорооны дарга нарийн бичгийн дарга Т.Энхбаяр онцолж байна.  Сүүлийн 10 жилд болсон УИХ-ын гурван удаагийн сонгуулиар эмэгтэйчүүд 11-13 суудал авсан нь нийт суудлын 17.1 хүртэл хувь болж байгаа аж. Харин УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нэр дэвших квотыг 2024 онд 30, 2028 онд 40 хувьд хүргэхээр хуульчилсан. Гэвч бодит байдалд намуудын 2024 оны УИХ-д нэр дэвшигчдийн эмэгтэйчүүдийн тоо эрэгтэй нэр дэвшигчдээс доогуур байна.Тухайлбал МАН-аас нэр дэвшсэн 126 хүнээс 88 эрэгтэй, 38 эмэгтэй бол АН-ын дэвшүүлсэн  126 нэр дэвшигчээс 88 эрэгтэй 38 эмэгтэй бол ХҮН-аас 68 хүн нэр дэвшсэний 58 эмэгтэй, Үндэсний эвсэл 70 хүнээс 41 нь эрэгтэй 29 нь эмэгтэй. Эндээс харахад том намууд хуулиа хэрэгжүүлээгүй бол жижиг нам, эвсэл харин хуульд заасан квотод хүргэсэн байгаа ажээ. Улс төр судлаач Д.Оргил хэлэхдээ “ Намуудын эмэгтэй нэр дэвшигчдийн квот хуульд заасан хэмжээнд хүрсэн эсэхээс хамаарч 2025 оноос улс төрийн намуудад санхүүжилт олгох хөшүүргийг хуульчилсан. Тэгвэл 2024 оны УИХ намуудын нэр дэвшигчдийн хүйсийг харвал том намууд эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг хангаагүй байгаа нь намуудын санхүүжилтэд нэг их ач холбогдол өгөөгүй байна. Харин жижиг нам, эвслүүд квотоо барьж нэр дэвшүүлсэн нь санхүүжилтэд илүү ач холбогдол өгч буй нь  харагдаж байна” гэлээ. Түүнчлэн Олон улсын Парламентчдын холбооноос 2022 онд гаргасан судалгаагаар Монгол Улс парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувиар нийт 181 орноос орнуудаас 130 дугаарт жагсаж байна. Сүүлийн дөрвөн удаагийн УИХ-д давхардсан тоогоор нийт 1814 хүн нэр дэвшсэнээс 430 нь буй 23.7 хувь нь эмэгтэйчүүд байжээ. Тиймээс жендэрийн зөрүүтэй байдлыг арилгах “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-ийг хангахад манай улс шийдвэр гаргах түвшинд эмэгтэй гишүүдийн эзлэх хувийг 30-40 хувьд хүргэх шаардлага байгааг тодотгож байна. Харин энэ удаагийн сонгуулийн  нэр дэвшилтийн явцаас ажиглахад 15-18 орчим эмэгтэй сонгогдлоо гэж үзэж 126 гишүүнд эзлэх хувиар тооцоход 2020 оны хувьд ч хүрэх эсэх нь эргэлзээтэй байх төлөвтэй гэсэн юм. Тодруулбал, 2008 онд 356 нэр дэвшигчээс 66 буюу 18.5 хувь  нь эмэгтэй  байсан бол энэ тоо өссөөр 2020 оны сонгуулиар нийт 606 нэр дэвшигчээс 451 нь эмэгтэй байжээ. 2024 оны УИХ-ын сонгуульд нийт  1336 хүн нэр дэвшсэн. Үүнээс зөвхөн дөрвөн нам, эвслээс гэхэд 163 нь эмэгтэй нэр дэвшигч байна. Сонгуулийн үр дүнгээр эмэгтэй гишүүдийн парламентад эзлэх  хувийг 30 хувьд хүргэх хүлээлт байгаа юм байна. Ер нь эмэгтэй парламентчдийн төлөөлөл хоёр хувиар өсөхөд авлигын индекс 10 хувиар буурдаг гэсэн статистек  байдаг ажээ. Энэ тухай "Сонгууль ба жeндэр" сэдвээр Жeндэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөл н.Алтанчимэг, Улс төр судлаач Д.Оргил нар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр онцолсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 114 (7358)

 

Alicia Endre
HOW TO FIND AND RECOVER YOUR STOLEN BITCOIN I’m writing to the public to provide knowledge about Lost Recovery Masters. Look no further if you ever demand hacking services, When I lost more than $150,000 USD in bitcoin, individually I found myself in a challenging situation, I was inconsolable and believed I had reached my lowest point, I had no hope of getting my invested money back. All that changed when I discovered Lost Recovery Master and everything was transformed. The company intervened and helped me get all my money back within a short period of time. Their services are well recommended and they ensure maximum satisfaction to their clients. You can contact them via Website: (https://lostrecoverymasters.com/) Whatsapp (+44(7537-105921) Support Email (Support@lostrecoverymasters.com)
Битгий шаа гадуур нь шаагаад байна. Дотуур нь шаа. Тэгвэл адъяасүрэн шиг авилгачин байвал буурах биш буцлах байлгүй.
үнэн үү
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06