Сонгуулийн сурталчилгаа эхэлнэ

2024-06-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдөр орон даяар  албан ёсоор эхэлнэ.  СЕХ энэ өдөр сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдэд үнэмлэхийг нь олгож,  АТГ нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг, Үндэсний аудитын газар нам эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүнд хийсэн дүгнэлтийг цахим хуудастаа нээлттэй байршуулна.  Нэр дэвшигчийн үнэмлэхийг өнөөдөр 19 нам, хоёр эвслийн төлөөлөл 08.00 цагаас эхлэн хүлээн авна. Бие даан нэр дэвшигчдийн тухайд өөрсдөө болон төлөөлөх хүн очиж үнэмлэхийг авах юм. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотойгоор  Сонгуулийн тухай хууль сурталчилгааг хэрхэн явуулахаар тусгасныг хүргэж байна. 

 

-Нэг дэвшигч санал авах өдрийг дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдсан, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон төлбөргүйгээр үзүүлэхийг хориглодог.

 

-Мөн нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, хонжворт сугалаа зохион байгуулах, сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амрааж, сувилуулж болохгүй.

 

-Ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулсан, хэлцэл хийсэн, хишиг хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэргээр давуу байдал олгосон, амлалт өгөх, сонгуульд оролцохоос татгалзах болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах хуулиар хориотой.

 

-Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан, зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийсэн, нам, эвслийн нэр дэвшигч тухайн нам, эвслийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа мөрийн хөтөлбөр гаргаж ашигласан, хандив өгөхийг хориглосон этгээдээс өгсөн хандивыг буцаан шилжүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, торгуулийн арга хэмжээ авах зохицуулалттай.

 

-Харилцаа холбооны зохицуулах хорооны цахим орчинд сонгуулийн сурталчилгаа явуулах, хяналт тавихад баримтлах зарчмыг баталжээ. Тус зарчимд, Сонгуулийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зарчмын хүрээнд сонгуулийн сурталчилгааг цахим хуудсанд байршуулахад нам, эвсэл, нэр дэвшигчийн мэдээлэл (нэр, далбаа, таних тэмдэг, сонгуулийн уриа)-ийг олон нийтэд ойлгомжтой, нээлттэй ил тод харагдахуйц байдлаар тэмдэглэнэ.

 

-Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, тогтоомжид заасны дагуу бүртгүүлээгүй цахим хуудсыг ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахгүй.

 

-Хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн сонгуулийн сурталчилгаа, сонгуультай холбоотой мэдээлэл бүхий зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгт “Хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн” гэх таних тэмдгийг харагдахуйц байдлаар байрлуулах бөгөөд таних тэмдгийг байрлуулаагүй тохиолдолд уг контентыг энэхүү журмын 6.6-д заасны дагуу хязгаарлах арга хэмжээ авна” гэж заажээ.

 

-Домэйн нэрийн жагсаалтыг сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш сонгуулийн санал авах өдрийн дараах өдөр хүртэл хугацаанд 4 цаг тутам шинэчлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд нэн дариу шинэчилнэ.

 

-Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаанд ашигласан цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс сонгуулийн санал авах өдрийн дараах өдөр хүртэл хугацаанд түр хязгаарлах буюу сонгогчдод харагдахгүй болгох технологийн арга хэмжээ авах үүрэгтэй.

 

-Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн олгож санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу зургаадугаар сарын 26-нд  зогсооно.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 114 (7358)

 

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

14 цаг 44 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

14 цаг 47 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

19 цаг 28 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

19 цаг 31 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

23 цаг 53 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15