“Үүнийг л хонгил, бүлэглэл, системийн авлигал гээд байгаа юм”

2024-06-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

З.БОЛД

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэгэн ярилцлага хэд хоногийн өмнөөс цахим сүлжээгээр голдуу цацагдлаа. Тэрээр уг ярилцлагын үеэр маш ноцтой олон зүйлийг ярьжээ. Тэдгээрээс онцолж, тоймлон хүргэе.

 

...Системийн авлигал байгаа юу, үгүй юу. Манай Элбэгдорж Ерөнхийлөгч байхгүй гэсэн байна лээ. Би маш энгийн хариулъя. Элбэгдорж бол системийн авлигыг угсрагч мөн. Системийн авлигал гэж тухайн хүн өөрийнхөө томилсон хууль хяналтын байгууллага, өөрийнхөө томилсон шүүгч нартай улс төрийн эрх мэдлээр дамжуулж хэсэг бүлэг хүнд давуу байдал олгохыг нэрлэнэ. Би хоёрхон кэйс ярья. Элбэгдорж гэдэг хүн хоёр дахь удаагаа Ерөнхийлөгч болохын тулд хэд хэдэн зүйлийг хийсэн. Нэгдүгээрт мань хүн Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүсээс асар их хэмжээний санхүүжилтийг босгож, “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг та хэдэд өгнө, дунд нь би хувь авна” гэдэг тохироог хийсэн. Сангийн яам, Монголбанк, Хөгжлийн банкнаас дамжуулаад, энэ төрийн системд чиглэл өгөөд, ингээд эхлээд Ерөнхийлөгч болсон. Тэр зүйл дээр хандив буюу авлигал авсан, хууль бусаар. Хуулиараа бол их хэмжээний мөнгөн дүн байхгүй шүү дээ. Тэрнийхээ төлөө шүүгч нарыг томилж өгсөн. Шүүх засаглалыг худалдчихсан. Шүүх засаглал гэдэг бол том ойлголт. Шударга шүүгч зөндөө байгаа. Энэ дунд мерит зарчмаар биш томилсон шүүгч нарыг одоо хүртэл шингээж байгаа. Энийг л хонгил гэж яриад байгаа шүү дээ. Энэ бодитой. Нэртэй, устай нь яриад байна шүү дээ. Энэ Зоригийн хэрэг, 49 дээр байгаа шүүгч нар бүгд адилхан. Нэг л шүүгч нар. Ерөөсөө арван тав, зургаахан хүн байгаа. Одоо ч ажлаа хийж байгаа. Шүүх засаглалынхан үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Хэн хэн юу хийсэн бэ, хэн хэн юу юу хийгээд байгаа вэ гэдгийг. Гэхдээ тэд нар өөрсдийгөө хамгаалах хэмжээний хамтын нууцтай байна гэсэн үг. Нэг үгээр хэлбэл эрх ашиг зөрчигдөх хэмжээний ийм том систем бие биеэ хамгаалж байна гэсэн үг. Үүнийг бүлэглэл гэж байгаа юм. Үүнийг системийн авлигал гэж байгаа юм. Хоёр дахь нь Цагаан суваргатай холбоотой асуудал 2014 оны тавдугаар сарын 23-ны өдөр Засгийн газраас өргөн баригдсан. Алтанхуягийн Засгийн газраас гэсэн үг шүү дээ. Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийг тогтоох тухай гэж их гоё нэртэй. “34 хувийг авна” гэж өргөн барьсан. Энэ үед Ерөнхийлөгч Элбэгдорж эхнийхээ сонгуульд МАК компаниас хандив авчихсан байсан. “Цагаан суваргыг өгнө” гээд тохирчихсон байсан үйл явц энд биеллээ олж байна гэсэн үг. Нөгөө системийн авлигал гэдэг энэ. Үүнийг мэддэг хүмүүс байдаг юм. Гэхдээ ярихгүй байгаа. МАК-ийнхан өөрсдөө мэдэж байгаа. Элбэгдорж Ерөнхийлөгч бүр сайн мэдэж байгаа. Тухайн үед Эрдэнэтийн 49-тэй холбоотой асуудлууд болж байхад надад үүнийг З.Энхболд дарга ярьж байсан. “Их хэмжээний дүн МАК компаниас аваад Элбэгдоржид сонгуульд нь хандивлаж байсан. Ийм хандивыг бол мэднэ. Алтанхуяг бид хоёрыг Элбэгдорж шахаад байсан юм” гэж байгаа юм. Нэг үгээр хэлбэл “Их хурлаар оруулаад 34 хувийг байхгүй болгох асуудлыг Элбэгдорж шахаад, байнга утасдаад байсан юм аа. Үүнийг Алтанхуяг дарга ч мэднэ. Би ч мэднэ” гэж хэлж байсан. Тэгэхээр одоо би З.Энхболд даргыг, Алтанхуяг даргыг ч гэсэн, зөндөө л олон зүйлүүд ярилаа, самбар тавьж байгаад чиг л ярилаа, болохгүй байна гэж ярилаа. Одоо энэ бол факт. Үнэхээр л үзэл санаандаа үнэнч бол, ярьж байгаа зүйл, үйлдэл хоёр нь нэг бол одоо ярих цаг нь мөн байхгүй юу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 114 (7358)

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

14 цаг 44 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

14 цаг 47 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

19 цаг 28 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

19 цаг 31 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

23 цаг 53 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15