“Өөрт чинь карьер, аюулгүй байдал хэрэгтэй, өнгөрснөө битгий дүгнэ гэдэг”

2024-06-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

З.БОЛД

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэгэн ярилцлага хэд хоногийн өмнөөс цахим сүлжээгээр голдуу цацагдлаа. Тэрээр уг ярилцлагын үеэр маш ноцтой олон зүйлийг ярьжээ. Тэдгээрээс онцолж, тоймлон хүргэе.

 

...Булган энэ хэргийг яривал яадаг вэ гэдэг мэдрэмжийг 27 жил авсан. Тухайн үед бидний үеийн л эмэгтэй байсан. Гэр бүлийнх нь хүн, хамтран амьдрагч, хамтран зүтгэгч нь Ерөнхий сайд болох гэж байсан. Гэнэт нэг өдөр энэ бүхэн өөрчлөгдсөн. Ингээд үнэн нөхцөл байдлаас холдуулахын тулд нийгэм бүхэлдээ Булганыг яллах хардалтыг зохион байгуулсан. 27 жил гэрийн хориотой. 27 жил аль нэг улс руу зорчиж чадахгүй. 27 жил нийгмийн харилцаанд орж чадаагүй. Гадуур гарахаар алуурчин гэж үзээд байдаг. Гэмгүй гэдгийг нь мэдэхийн дээдээр мэдэж байсан. Гэхдээ Булганаас нийгэм энэ хэрэг бодитоор юу болсон бэ гэдгийг асууна гэсэн болгоомжлолоос болоод 27 жил нийгмээр яллуулчихсан. Энэ бүхнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг явах уу. Үгүй. Тийм учраас би гуравдугаар сарын 8-нд Чимгээ дээр очсон юм. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр учраас л очсон. Очих үед нийгмийн тэр даралт над руу чиглэж байсан. Гэхдээ зохион байгуулалттай шүү дээ. Яагаад гэхээр энэ нь нэвтрээгүй 20 жил болчихсон сэдэв учраас, хүмүүс ойлгоод хэвшчихсэн ойлголт учраас тэр мөс цөмөрнө гэдэг хялбар биш байсан. Яагаад баярын өдөр Чимгээ дээр очиж байгаа юм бэ. Яагаад Булганы талаар ярьж байгаа юм бэ. Яагаад Зоригийн асуудлыг тухайн үед аравдугаар ангид байсан байж ярих гээд байгаа юм бэ. Гэдэг асуудлууд болж байсан. Яг гуравдугаар сарын 9-нөөс над дээр нөлөөлөл үүсгэж байсан. “Системийн авлигал буруу зүйл л дээ, сонгуулийн үед яриад яах вэ дээ. Эд нар бүлэглэлийн нөхдүүд л дээ, сонгууль юм чинь хамт аваад гарчихъя л даа. Битгий ярь аа, ингээд эв нэгдэлтэй явчихъя, Ерөнхий сайд аа. Энэ их хэцүү асуудал шүү. Өөрт чинь карьер хэрэгтэй шүү дээ. Аюулгүй байдал хэрэгтэй шүү дээ. Залуу хүнд урт хугацаа байгаа шүү дээ. Ирээдүйгээ л харъя л даа. Өнгөрснөө битгий дүгнэ л дээ” гэдэг. Тийм учраас энэ том оролцогчидтой, ярвигтай асуудал мөн үү, мөн. Гэхдээ энэ бол 30 жилийн дүгнэлтийн зангилаа мөн үү, мөн.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 114 (7358)

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

1 цаг 52 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

1 цаг 56 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

1 цаг 58 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2 цаг 1 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

8 цаг 48 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

8 цаг 53 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

8 цаг 53 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Өчигдөр 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин